Орон нутгийн түвшинд сүлжээ байгуулан ажиллахаар боллоо


Манай орны алслагдсан нутгийн ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхийн тулд Норвегийн тусламжийн байгууллага /NLM/ нь 2008 оноос эхлэн Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад анхны төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж, амжилттай үр дүнд хүрсэн юм. Иймд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх хоёр дахь төслөө мөн аймгуудад 2013-17 онд хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн үндсэн зорилго нь дээрх 3 аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүү-дийн зүгээс олон нийт, анхан шатанд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандсан эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, ур чадварыг сайжруулах зорилгоор мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн сувгийг ашиглаж оновчтой тохирсон мэдээлэл хүргэх замаар үндэсний чадавхийг сайжруулахад оршино.

Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг зөв оновчтой хүргэхэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа чухал ач холбогдолтой байдаг. Үүнийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хамтран зохион байгуулах нь үр дүнтэй байдаг. Иймд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын эрүүл мэндийн салбарын ажилтнууд, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хамт олон, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагч нийт 30 орчим хүнийг хамруулсан “Эрүүл мэндийн мэдээлэл хийх арга зүйг сайжруулах, чадавхжуулах нь” сэдэвт 3 өдрийн сургалтыг 2013 оны дөрөвдүгээр сард Ховд хотод зохион байгуулжээ.

Сургалтаар хэвлэл мэдээллийн тухай ерөнхий ойлголт, эрүүл мэндийн мэдээлэл,сургалт сурталчилгааны онцлог, хэвлэлд мэдээ бичиж нийлүүлэх арга зүйн талаарх үндсэн ойлголтыг эрүүл мэндийн сэтгүүлзүйн “Оюуны дархлаа” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Г.Энхбаатар оролцогчдод өгч, нийгмийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд тодорхой жишээ баримт дээр тулгуурлан тайлбарлаж өглөө.

Ялангуяа үер ус, салхи шуурга, гал түймэр, нийтийг хамарсан хүн малын халдварт өвчин зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал үүссэн үед мэдээллийг хэрхэн яаж шуурхай дамжуулах, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг яаж хүргэх талаар бүлгийн ажлын хүрээнд дадлага хийсэн нь үр дүнтэй боллоо.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)