Саяхан Баянхонгор аймагт иргэн Г-ийн алтны цехээс их хэмжээний мөнгөн ус алдагдсаныг аймгийн цагдаагийн байгууллага, МХГ, ОБЕГ- ын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Мөнгөн ус алдагдсан тухайн газарт нь МХГ-ын мэргэжилтнүүд хөрсийг нь хуулж, агаарын шинжилгээ хийн, хорт бодисыг бүрэн саармагжуулсан хэмээн мэдээлж байсан юм. Гэвч тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд хийсэн эрүүл мэндийн шинжилгээгээр мөнгөн усны хор саармагжаагүй болох нь нотлогджээ. Тодруулбал, мөнгөн ус алдагдсан газарт амьдарч байсан 10 хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийхэд хоёрынх нь биед мөнгөн усны хор нөлөөлснийг тогтоосон байна. Тиймээс тус аймагт эрүүл мэндийн шинжилгээ хийх багийг ЭМЯ-аас томилоод байгаа аж. Тэд энэ сарын 19- 23-ны өдрүүдэд шинжилгээ хийх юм байна.
Сэтгэгдэл (1)
МОНГОЛ (37.220.176.179)
ХУЖАА НАР МОНГОЛЧУУДЫГ УСТГАХ АЖИЛАА ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БАЙНА.