“Денкфарм”-ын хамт олон уламжлалт хөлбөмбөгийн тэмцээнээ зохион явууллаа

ХБНГУ-ын “ДЕНКФАРМА” пүүсийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас жил бүрийн 5 дугаар сард "Denk CUP" хөлбөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 5 дугаар сарын 18-нд амжилттай болж өнгөрлөө.

Дашрамд дурдахад энэ жил Герман улсын ДЕНКФАРМА пүүс байгуулагдсан үеэс хойш 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. Анх 1948 онд ХБНГУ-ын Мюнхен хотноо байгуулагдаж байсан түүхтэй.

Өдгөө Монгол улсад Денкфармыг мэддэгүй хүн ховор биз ээ. Учир нь 1998 оноос Денкфармын хамт олон Деклоденк, Параденк зэрэг хүнийг өвтгөхгүйгээр эмчилдэг эм, лааг оруулж ирсэнээр хүн бүхэнд танил болсон билээ.

Уг тэмцээн нь Улаанбаатар хотын клиникийн нэгдсэн эмнэлгүүдийн дунд явагддагаараа онцлог. Тэмцээн 2010 онд"Denk CUP", 2011 онд "ParaCo CUP" , 2012 онд "Levo CUP" нэртэйгээр зохиогдож байсан бол энэ жил "Denk CUP"нэртэйгээр зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд улсын клиникийн эмнэлгүүдийн нийт 12 баг, мэс заслын эмч нар оролцсоноос Клиникийн II Нэгдсэн Эмнэлэг бусдыгаа хошуучлан нэгдүгээр байрт шалгарсан бол 2-р байрт Улаанбаатар Төмөр Замын Төв Эмнэлэг, 3-р байрт Улсын Клиникийн Төв Эмнэлэг тус тус шалгарлаа. Тэмцээнийг жил бүр зохион явуулдаг учир эмч нар мэддэг болсон төдийгүй бүгдээрээ идэвхтэй оролцдог болсон аж.

Мөн жил бүр тэмцээний үеэр шилдэг тоглогч, шилдэг довтлогч, шилдэг хаалгач шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “шилдэг тоглогч”-оор УБТЗ-ын эмнэлгийн эмч Баяртогтох, “шилдэг довтлогч”-оор УКТЭ-ийн эмч Хурцбаяр, “шилдэг хаалгач”-аар БХХСАХНЭ-ийн мэс заслын эмч Бат-Орших нар тус тус шалгарсан байна.

Хүн ардын эрүүл мэндэд хэрэгцээтэй, чанартай эм тариа, витаминыг нийлүүлдэг "ДенкФарма"-ын хамт олон нийтэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл явдлаар нийгмийн хариуцлагатай байгууллага болохоо дахин баталлаа.

5-18hulbumbug-1

 5-18hulbumbug-2

 5-18hulbumbug-3

 5-18hulbumbug-4

 5-18hulbumbug-5

 5-18hulbumbug-6

 5-18hulbumbug-8

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

Эх сурвалж: www.emch.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)