ДОХ-ын 139, 140 дэх тохиолдол орон нутгаас илэрлээ
- 2013-05-22
- Эрүүл мэнд
- 0
Монголд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн тоо энэ долоо хоногт хоёроор нэмэгдэж, нийт 140 болсныг Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс мэдээлжээ. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн 2 сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан байна. Эдгээр нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс байна. ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 139, 140 боллоо.Өнгөрсөн 7 хоногт 733 хүн хандаж үйлчлүүлснээс 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ. Нийт үйлчлүүлчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтанд орлоо. ХДХВ-ын халдварын хоёр тохиолдол шинээр илэрчээ. Тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл (2)
(1.241.88.29)
yagaad erchvvd dox abaad bndaa end neg uchir bndaa er eree sonirxood ix gomodood bai zabaarsan nymnuud
(14.55.140.73)
zaluus minee jaaxan anxaar