Хүүхдэд зургаан төрлийн вакцин хийдэг
- 2013-05-22
- Эрүүл мэнд
- 0
Дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой-
Манай улс “Дархлаажуулалтын арав хоног”-ийг тав, аравдугаар сард албан ёсоор зохион байгуулдаг. Тиймээс энэ сарын сүүлийн арав хоногийг “Дархлаажуулалтын үр дүн, улаанбурхан өвчингүй Монгол” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Дархлаажуулалтын аян өнөөдрөөс эхэлж байгаа учир 0-2 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд дараах мэдээллийг дуулгаж байна
-Дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой-
Манай
улс “Дархлаажуулалтын арав хоног”-ийг тав, аравдугаар сард албан ёсоор
зохион байгуулдаг. Тиймээс энэ сарын сүүлийн арав хоногийг
“Дархлаажуулалтын үр дүн, улаанбурхан өвчингүй Монгол” уриан дор
тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Дархлаажуулалтын аян өнөөдрөөс эхэлж байгаа учир 0-2 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд дараах мэдээллийг дуулгаж байна.
0-2 НАСНЫ БҮХ ХҮҮХЭД ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАНА
Манай улсад жилд дунджаар 20 гаруй мянган хүүхэд төрдөг гэсэн албан бус тоо байдаг. Эдгээр хүүхдүүдийн 98 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагддаг гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Хэрэв
та 0-2 хүртэлх насны хүүхэдтэй бол халдварт өвчнөөс сэргийлэх зургаан
төрлийн вакцинд идэвхтэй хамруулаарай. Учир нь, дархлаажуулалтын
үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртлэх насандаа зургаан төрлийн
вакциныг хийлгэж, нийт долоон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлдэг юм. Тиймээс та оршин сугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн өрхийн
эмнэлэг, дүүргийн дархлаажуулалтын төвд хандаж, хүүхдээ
дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулаарай.
ВАКЦИНАА ХИЙЛГЭЭГҮЙ БОЛ...
Зарим эцэг, эхчүүд хүүхдээ товлолын вакцинд цаг тухайд нь хамруулж чаддаггүй. Дархлаажуулалтаас хоцорсон, нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай хүүхэд цөөнгүй байдаг. Тийм болохоор шилжилт хөдөлгөөн болон өвчтэй, чөлөөтэй гэх шалтгаанаар вакцинаа товлолын дагуу хийлгээгүй бол энэ үеэр ч бас нөхөн дархлаажуулалтад хамрагдаж болно.
Нөхөн дархлаажуулалтыг жил бүрийн тав, аравдугаар саруудад зохион байгуулдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтэр дээр бичигдсэн эмчийн тэмдэглэл, вакцины товлолыг хараад шаардлагатай вакциныг нь товлолын дагуу нөхөн хийлгэж болох нь. Ингэхдээ мөн өрхийн эмнэлэг болон дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл, дархлаажуулалтын тасагт хандаарай.
ВАКЦИНЫГ УУЛГАХ БУЮУ ТАРИХ АРГААР ХЭРЭГЛЭНЭ
Одоо залуу аав, ээжүүдэд дархлаажуулах бэлдмэлийн талаар товчхон мэдээлэл дуулгая. Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, дархлалтай болгохын тулд хэрэглэж буй бэлдмэлийг дархлаажуулах бэлдмэл буюу вакцин гэж нэрлэдэг.
Вакциныг
хүүхдэд уулгах буюу тарих аргаар хэрэглэнэ. Нэг төрлийн вакциныг хүүхэд
товлолын дагуу хэд хэдэн удаа хийлгэнэ. Тиймээс хэдийд ямар вакцин
тариулах вэ гэдгийг “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-оос
хараарай. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол гэдэг нь таны
хүүхэд ямар вакциныг хэзээ хийх ёстойг танд хэлж өгөх “Эрүүл мэндийн
лавлах” юм.
ДАРХЛААЖУУЛАЛТАД ОЧИХДОО ТА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хүүхдээ усанд оруулж цэвэрхэн, дулаан хувцаслаарай. Мөн дархлаажуулалтын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг эмнэлэгт авч очихоо мартав. Энэ нь хүүхэддээ ямар вакциныг хэзээ хийлгэснийг санахад тусална.
Хэрэв хүүхэд тань ханиадтай, халуунтай, биед нь ямар нэг өвчний шинж тэмдэг, зовиур ажиглагдаж байгаа бол вакцин хийлгэхийн өмнө хүүхдээ эмчид заавал үзүүлээрэй.
Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг мэдэхийг хүсвэл
Эх сурвалж: www.emch.mn


Сэтгэгдэл (0)