Хүүхдийн хуурай сүүг хуурамчаар үйлдвэрлэж байсан нь илэрлээ

Хятадад Швейцарийн "Херо" групп нярай хүүхдийн хуурай сүүг хуурамчаар үйлдвэрлэсэн нь илэрчээ. Энэ явдал нь Хятад эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлэхээс гадна, Швейцарийн "Херо"брэндийн нэр хүндэд сэв суулгасан хэрэг болжээ. "Xile Lier" пүүс бүтээгдэхүүний саван дээрх хүчинтэй хугацааг өөрчилж, харьцангуй хямд үнээр хөхүүл хүүхдүүдэд зориулсан сүү гэсэн нэрийдлээр худалдаалсан байна. Хуурамчаар үйлвэрлэсэн сүү нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хуурай сүү, тэжээлийн бодис байсан нь тогтоогдсон байна. Хятад улсад хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой ноцтой хэргүүдтогтмол гардаг. Харин хөхүүл хүүхдэд зориулсан хуурай сүүний асуудал 2008 онд хүүхдийн сүүнд меламин хийж зургаан хүүхдийг үхэлд хүргэж, 300 мянга гаруй хүүхдийг архаг хууч өвчтэй болгосон дуулиант хэрэг дэгдэж байсан. Хуурамчаар ийнхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалж байсан "Xile Lier" корпорацийн удирдлагуудад эрх баригчид хатуу шийтгэл оноохоор болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)