Үтрээний бактержилт эмэгтэйчүүдэд 50, эрчүүдэд 90 хувь мэдрэгддэггүй ч маш аюултай
- 2013-05-27
- Эрүүл мэнд
- 0
Хэвийн үед үтрээнд олон тооны бичил биет амьдарч байдаг ба эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэрт байдал алдагдах буюу дисбактериоз үүсэхэд зарим нэгэн бактер хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хүний бэлэг эрхтэнд өвчин vvгэнэ. Үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ. Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактер vvсгэдэг. Энэ бактер нь гол төлөв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн хавьталын vеэр халдварладаг. Эмэгтэй хvний үтрээний бичил орчны тэнцвэр алдагдаж, ашигтай нянгуудын хэмжээ нь багасахад гарднерелла зэрэг ашиггүй бактерууд нь хүчтэй үржиж эхэлдэг. Гарднерелл нь гонококк, трихомонад, хламид, микоплазмтай хослосон байх нь элбэг.Үүсэх шалтгаан
- Үтрээний бургуй
- Антибиотик хэрэглэх
- Үр тогтолтын эсрэг ерөндөг
- Үтрээний лаа зэргийг хэрэглэх үед үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах болзошгүй юм. Бэлгийн олон хавьтагчтай байх болон дааврын түвшин алдагдах, дархлаа буурах, ядаргаанд орох vед бактерийн идэвхжил өсдөг.
Шинж тэмдэг
- Эрэгтэйчvvдийн 90%
- Эмэгтэйчvvдийн 50%-д нь гарднереллез шинж тэмдэг бүдэг байдаг тул бактерийг тээгчийн хувьд бэлгийн хамтрагчдаа халдаах аюултай.
Эмэгтэйд:
Гадна бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу өнгөтэй, муудсан загасны vнэртэй ялгадас гарах Бэлгийн уруул улайж хавдан шээх, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж мэдрэгдэнэ.
Эрэгтэйд:
Эрэгтэйчүүдэд бараг өвчин үүсгэдэггүй. Зөвхөн ганц нэг тохиолдолд л уретрит (шээс дамжуулах сувгийн үрэвсэл) үүсэх нь бий. Энэ тохиолдолд эрэгтэй хvнд ч гэсэн загасны өвөрмөц vнэртэй ялгадас бэлэг эрхтнээс нь гарна. Бусад илрэлийн хувьд уретритийн vед ихэнхдээ илэрдэг хорсох, загатнах, эсвэл зvгээр л шээх vед эвгvй мэдрэмж төрөх зэрэг шинжvvд ажиглагддаг.
Эмчлэхгүй бол...
Эмэгтэйчvvдийн үргvйдэл
Зулбах
Жирэмсний болон төрөлтийн хүндрэл vvсэх эрсдэлийн хvчин зvйл гэж vздэг болжээ.
Бэлгийн хамтрагчид хамтдаа эмчлүүлэх шаардлагатай.

Сэтгэгдэл (8)
no no no (202.180.216.227)
erchuudiinh il baidag uchir ugaaj tseverlehed ch amarhan bolohoor ene bohiriin uvchin uusej urjih ni baga baidag yumaa.harin emegteichuuded magadlal ih.bohir zavaan bol shuud 100% shdee.tseverhen baitsgaay humuusee....
soko (122.201.18.233)
suuliin uyd ene uvchin elbeg bga gesn, yaaj buren tugs emchleh arggiig oruulj ugvul sainsain,
(23.31.207.161)
Zov zuitei medeelel bna herhen zov emchleh talaar medeelel oruulj ogno uu.
Xz (122.201.18.202)
Xarin tiim bolimoor yuma
zochin (202.179.13.214)
erchvvd l il yumtaigaaraa bohir zavaan baij olon hvntei tegj bj ene uvching taraaj bgaahst tseverch vnench baitsgaa erchvvdee
zochin (202.179.13.214)
erchvvd l il yumtaigaaraa bohir zavaan baij olon hvntei tegj bj ene uvching taraaj bgaahst tseverch vnench baitsgaa erchvvdee
(202.179.20.245)
erchuud ta nar haldvar damjuuldag gj bn da
àà (203.194.115.43)
za ter shuu huuhnuudee