Архинд хордож 2 хүн нас барлаа

Архи арван тамтай, Архинд живсэн Монгол гэхчлэн бид олон жил ярьж ирсэн. Жил бүр өвлийн хүйтэнд архинаас болж хөлдөж үхсэн тохиолдол цөөнгүй гардаг. Харин хавар, зун намрын улиралд архинд хордлоо гэх дуудлага 103-ынхныг багагүй түргэн авхуулдаг аж. Хэдий Нарколгийн төв, Цэргийн эмнэлэг гэсэн тоотойхон газруудад хрхины хордлогыг тайлах эмчилгээ хийдэг хэдий ч олон хүн эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй. үүний нэг жишээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн 19-р хорооны иргэн П нь архинд хордож Эрүүл мэндийн 6-р төвийн хүлээн авахад ирсэн ч эмнэлгийн тусламж авч байгаад нас барсан хэрэг гарчээ. Тэрээр долоо хоног үргэлжлүүлэн архи уусан байсан гэнэ.  Мөн Баянзүрх дүүргийн II хороонд байрлах "Сити амбат" сэтгэц наркологийн эмнэлэгт ОХУ-ын харьяат У нь архины хордлогод орсон гэж хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)