Coca Cola - гоор төмрийн зэвийг ч арилгаж болдог
- 2013-05-27
- Эрүүл мэнд
- 0
Coca Cola - г эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хүн бүр мэдэх болсон. Гэсэн ч “Бидний ундаа” нэртэй Coca Cola ундааг монголчууд бид уусаар нэлээд хэдэн жилийг үзэж байна. Гэвч энэ ундааг уухгүй гэж өөрийгөө хорьдог ч үүнийгээ дийлж чаддаггүй. Учир нь чихэрлэг, кофейн агуулсан зөөлөн ундааны амтанд хүмүүс ихээр орсон учир хориглох хүслээ барьж дийлдэггүй.
MCS компани дэлхийн брэнд хэмээх Coca Cola-гийн дистрибьютер нь болж Монголд нутагшуулснаар энэхүү бизнесээ зургаан жилийн турш тогтвортой эрхэлсний үр дүнд гаргасан зардлаа нөхнө гэж тооцоолж байжээ. Гэвч MCS-ийнхний хувьд санаанд оромгүй тэсрэлт болж ердөө хоёр жил хагасын дараа гэхэд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж чадсан юм. Үүнээс үзэхэд Coca Cola ундааг Монголын хүүхэд, залуус хэр зэрэг ууж, хэрэглэж буй нь тодхон харагдана. Гэвч сүүлийн үед дэлхийн томоохон улс, гүрнүүд Coca Cola-ны үйлдвэрлэлийг зогсоож, түүний хэрэглээг таслан зогсоох зам руу эргэж буцалтгүй орж байна.
Cola - г хэрэглэхэд шүд, ясны кальци угаагдан бөөрөнд чулуу болж үлдэнэ, гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүнээс гадна ясны сийрэгжилт, хорт хавдар, сэтгэл гутрал, шүдний өвчин, ядаргаа зэрэг өвчний эхлэлийг тавих гол хүчин зүйл болсоор байна.
Харин Cola - г ахуйн нөхцөлд ашиглах хэд хэдэн арга байна. Бусад зүйлд хэрхэн ашиглахыг сурч авснаар та мөнгөө хэмнэж бусад бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлагагүй болно. Жишээлбэл, Cola металл эдлэл дээр тогтсон зэвийг арилгадаг. Энэ нь танд цэвэрлэгч бодисуудыг худалдан авах шаардлагагүйгэсэн үг.
*Зэв арилгагч
Cola нь зэв, толбыг арилгадаг. Жижиг аягыг Cola - гаар дүүргэнэ. Дараа нь зэвтэй төмөр зүйлээ хийнэ. 1 хоногийн дараа аягатай Cola - наас авч даавуугаар зүлгэнэ. Зэв нь арилж гялалзсан болохыг та харна. Зэвэрч барьцалдсан боолтны завсраар Cola асгаад хэдэн цаг хүлээ. Дараа нь амархаан онгойх болно . Энэ нь мөн жорлонгын суултуурыг цэвэрлэхэд тусална. Машиныхаа моторыг Cola - гаар угаагаахад зэвийг нь хайлуулна. Ус буцалгагчны доторхи шохойг мөн Cola - гаар угааж арилгана.
*Толбо арилгагч
Cola - нд агуулагдсан хүчлүүд нь тос болон цусны толбо арилгах үйлчилгээтэй. Угаалгын машиндаа угаах зүйлс ба угаалгын нунтагаа хэвийн хэмжээгээр хийнэ. Дараа нь 1 лааз Cola нэмнэ. Толботой хувцаснууд ийнхүү Cola - тай хамт угаагдана. Машин угааж дууссаны дараа хувцасны толбо арилсан байна. АНУ-д замын цагдаа нар ослын дараа зам дээр үлдсэн цусыг Cola - гаар арилгадаг гэнэ.
* Эмчилгээнд
Cola - г ихэнхдээ гэдэсний өвчинг анагаахад хэрэглэдэг. Гэдэс өвдсөн үед Cola - г уугаад гайгүй болсон мэдрэмж төрөх хүртлээ хөдөлгөөнгүй суух хэрэгтэй. Мөн гэдэс өвдөж суулгаж эхэлвэл Cola уу. Богино хугацаанд зүгээр болно.
* Хортон шавьж устгах
Хэрэв танд хортон шавьжны асуудал тулгарсан бол Cola - г жижиг тавганд хийж дээрээс нь элсэн чихэр хийгээд тэдний анхаарал татах, хүрэх газарт тавина. Хорхой шавьж тавганд ойртож түүнд хүрсэнээр хүчлүүд нь тэднийг устгана. Тэр бүү хэл Энэтхэгийн нэгэн мужид хортон шавьжнаас сэргийлэхийн тулд нэг бус удаа Cola - гаар шүршсэн ариутгасан явдал гарч байсан аж.
* Хоолонд
Махыг сайн даршилж зөөлрүүлэхэд хэрэглэнэ. Бусад амтлагч зүйлстэй хамт хольж хутгасны дээр Cola - наас нэмнэ. Ингээд хоолонд хийхийн өмнө 2-4 цаг хөргөгчинд байлгаад хэрэглэнэ. Мах маш сайхан зөөлөрсөн байхыг та харна. Мөн Cola болон кетчупыг холиод лайтай барбекью соус хийж болно гэнэ. 50/50 хувьтай холиод шарах махаа бүрнэ. Үнэхээр сайхан амттай болдог гэнэ.
Coca Cola - нд хүний биед хэрэгцээтэй зүйл гэж нэг ч байхгүй. Орчин үед бага насны хүүхдээс авахуулаад залуус бид ч яс янгинаад, нуруу өвдөөд гэх мэт ястай холбоотой өвчин хэлэх нь хэт ихэссэн. Энэ нь явж явж газтай ундаа их хэрэглэдгээс л болж буй нь тогтоогдсон. Coca Cola-ны бизнес улам бүр хүчээ авч, далдуур өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт өсч байна. Та ч гэсэн Coca Cola - наас татгалзаарай.
Coca
Cola - г эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хүн бүр мэдэх болсон.
Гэсэн ч “Бидний ундаа” нэртэй Coca Cola ундааг монголчууд бид уусаар
нэлээд хэдэн жилийг үзэж байна. Гэвч энэ ундааг уухгүй гэж өөрийгөө
хорьдог ч үүнийгээ дийлж чаддаггүй. Учир нь чихэрлэг, кофейн агуулсан
зөөлөн ундааны амтанд хүмүүс ихээр орсон учир хориглох хүслээ барьж
дийлдэггүй.MCS компани дэлхийн брэнд хэмээх Coca Cola-гийн дистрибьютер нь болж Монголд нутагшуулснаар энэхүү бизнесээ зургаан жилийн турш тогтвортой эрхэлсний үр дүнд гаргасан зардлаа нөхнө гэж тооцоолж байжээ. Гэвч MCS-ийнхний хувьд санаанд оромгүй тэсрэлт болж ердөө хоёр жил хагасын дараа гэхэд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж чадсан юм. Үүнээс үзэхэд Coca Cola ундааг Монголын хүүхэд, залуус хэр зэрэг ууж, хэрэглэж буй нь тодхон харагдана. Гэвч сүүлийн үед дэлхийн томоохон улс, гүрнүүд Coca Cola-ны үйлдвэрлэлийг зогсоож, түүний хэрэглээг таслан зогсоох зам руу эргэж буцалтгүй орж байна.
Cola - г хэрэглэхэд шүд, ясны кальци угаагдан бөөрөнд чулуу болж үлдэнэ, гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүнээс гадна ясны сийрэгжилт, хорт хавдар, сэтгэл гутрал, шүдний өвчин, ядаргаа зэрэг өвчний эхлэлийг тавих гол хүчин зүйл болсоор байна.
Харин Cola - г ахуйн нөхцөлд ашиглах хэд хэдэн арга байна. Бусад зүйлд хэрхэн ашиглахыг сурч авснаар та мөнгөө хэмнэж бусад бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлагагүй болно. Жишээлбэл, Cola металл эдлэл дээр тогтсон зэвийг арилгадаг. Энэ нь танд цэвэрлэгч бодисуудыг худалдан авах шаардлагагүйгэсэн үг.
*Зэв арилгагч
Cola нь зэв, толбыг арилгадаг. Жижиг аягыг Cola - гаар дүүргэнэ. Дараа нь зэвтэй төмөр зүйлээ хийнэ. 1 хоногийн дараа аягатай Cola - наас авч даавуугаар зүлгэнэ. Зэв нь арилж гялалзсан болохыг та харна. Зэвэрч барьцалдсан боолтны завсраар Cola асгаад хэдэн цаг хүлээ. Дараа нь амархаан онгойх болно . Энэ нь мөн жорлонгын суултуурыг цэвэрлэхэд тусална. Машиныхаа моторыг Cola - гаар угаагаахад зэвийг нь хайлуулна. Ус буцалгагчны доторхи шохойг мөн Cola - гаар угааж арилгана.
*Толбо арилгагч
Cola - нд агуулагдсан хүчлүүд нь тос болон цусны толбо арилгах үйлчилгээтэй. Угаалгын машиндаа угаах зүйлс ба угаалгын нунтагаа хэвийн хэмжээгээр хийнэ. Дараа нь 1 лааз Cola нэмнэ. Толботой хувцаснууд ийнхүү Cola - тай хамт угаагдана. Машин угааж дууссаны дараа хувцасны толбо арилсан байна. АНУ-д замын цагдаа нар ослын дараа зам дээр үлдсэн цусыг Cola - гаар арилгадаг гэнэ.
* Эмчилгээнд
Cola - г ихэнхдээ гэдэсний өвчинг анагаахад хэрэглэдэг. Гэдэс өвдсөн үед Cola - г уугаад гайгүй болсон мэдрэмж төрөх хүртлээ хөдөлгөөнгүй суух хэрэгтэй. Мөн гэдэс өвдөж суулгаж эхэлвэл Cola уу. Богино хугацаанд зүгээр болно.
* Хортон шавьж устгах
Хэрэв танд хортон шавьжны асуудал тулгарсан бол Cola - г жижиг тавганд хийж дээрээс нь элсэн чихэр хийгээд тэдний анхаарал татах, хүрэх газарт тавина. Хорхой шавьж тавганд ойртож түүнд хүрсэнээр хүчлүүд нь тэднийг устгана. Тэр бүү хэл Энэтхэгийн нэгэн мужид хортон шавьжнаас сэргийлэхийн тулд нэг бус удаа Cola - гаар шүршсэн ариутгасан явдал гарч байсан аж.
* Хоолонд
Махыг сайн даршилж зөөлрүүлэхэд хэрэглэнэ. Бусад амтлагч зүйлстэй хамт хольж хутгасны дээр Cola - наас нэмнэ. Ингээд хоолонд хийхийн өмнө 2-4 цаг хөргөгчинд байлгаад хэрэглэнэ. Мах маш сайхан зөөлөрсөн байхыг та харна. Мөн Cola болон кетчупыг холиод лайтай барбекью соус хийж болно гэнэ. 50/50 хувьтай холиод шарах махаа бүрнэ. Үнэхээр сайхан амттай болдог гэнэ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу!
Эх Сурвалж: www.emch.mn



Сэтгэгдэл (3)
Зочин (193.111.141.103)
Хэхэ зүгээр өөрсдөө уухаа л болиод үр хүүхдүүддээ хэрэглүүлэхгүй өөрсдөө гэртээ энэ хуулиа гаргачихад л болоо биздээ. Колаг өөрсдөө эерэгээр ашигладаг болохгуюу.
(49.0.201.66)
Manaihaas busad zarim negen ornuudad cola-nii hergeleend hyzgaarlalt hiij ehelsen gej unen uu
12 (202.70.42.158)
Turiin bodlogoor coca colanii uildverleliig zogsoochooch