Монголд илэрсэн ДОХ-ын 140 тохиолдол бүгд бэлгийн замаар халдварлажээ

Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс ХДХВ-ын халдварын өнөөгийн байдлын талаар мэдээллээ. Монгол улсад  ХДХВ-ын халдвартай 140 тохиолдолд илэрсэн нь бүгд бэлгийн замаар дамжжээ. ХДХВ-ын халдвартай нийт тохиолдлоос 18 нь нас барсан бол 109 нь ХДХВ-ын халдварын үедээ, 30 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Одоогийн байдлаар 71 хүн ХДХВ-ын эсрэг эмээр эмчлэгджээ. Мөн Монголд 16 гадаадын иргэдэд ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон юм.   Нийт тохиолдлын 85.7% хувь буюу 120 нь Улаанбаатар хотоос, 13.5 хувь буюу 19 нь хөдөө орон нутгаас оношлогдсон аж. Халдвартай 7 эхээс төрсөн 8 хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ын халдвар илрээгүй гэсэн мэдээлэл байна.    
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)