Нэгдүгээр төрөхийг Ардын эмч Б.Жавын нэрэмжит боллоо
- 2013-05-28
- Эрүүл мэнд
- 0

Клиникийн 1 дүгээр амаржих газрыг Монгол улсын хөдөлмөрийн баатар, хүний гавъяат эмч, ардын эмч Балдангийн Жавын нэрэмжит болгох тухай асуудлыг нийслэлийн засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга М.Отгонбаяр НИТХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар танилцуулсан билээ. Энэхүү асуудлыг хурлын тэргүүлэгчид хэлэлцээд эрүүл мэндийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж ард түмнийхээ эрүүл мэндийн энхийн манаанд олон жил зүтгэсэн ардын эмч Б.Жавыг үе үеийнхэн дурсах учиртай хэмээн онцлоод Клиникийн 1 дүгээр амаржих газрыг Ардын эмч Б.Жавын нэрэмжит болголоо.
Б.Сүх

Сэтгэгдэл (0)