Гоо сайхны мэс заслын уршигаар 4 мөчнөөсөө салжээ

АНУ-ын Лос-Анжелос хотын иргэн, 46 настай Эйприл Браун биеийнхээ галбирт жаахан сэтгэл дундуур байдаг байж. Тэр жижигхэн хөх,  хавтгайдуу өгзөгнөөсөө ичингүйрдэг ч гоо сайхны мэс засал хийлгэж чадалгүй олон жилийг өнгөрөөж. Харин 2004 онд гоо сайхны мэс засалч гэх нэгэн түүнтэй таарч харьцангуй хямдаар хүссэн мэс заслыг нь  хийж, силикон шахаад өгье гэсэн санал тавьжээ. Эйприл ч зардал багатайгаар галбираа өөрчлөх боломж олдлоо хэмээн дуртай зөвшөөрч.
Харамсалтай нь, мэс заслын дараа хордлого өгч эмнэлэгт хандахаас аргагүй болжээ. Эйприл Браун энэ тухайгаа “Өгзөг гэхэд л яг чулуу шиг хатуу болсон” гэж байна. Эмнэлгийнхэн үзээд түүний биед барилгын ажилд хэрэглэдэг ахуйн сликон шахсан болохыг илрүүлжээ. Гэсэн ч бүх зүйл оройтсон байж, тэр эмнэлгийн хяналтад дөрвөн жил гаруй байж, дөрвөн мөчөө хэсэгчлэн тайруулсан ч эмч нарын ачаар амьд үлдсэн байна. Одоо тэр хиймэл хөл гар хийлгэн спортоор хичээллэх болжээ. “Би усанд сэлж, гимнастикаар хичээллэж байна. Би шүүхэд хандаад ч яах юм билээ, зүгээр л цаашид амьдармаар байна. Хамгийн гол нь охид бүсгүйчүүдэд эрүүл мэндээ анхаараарай гэж захих ёстой” гэж Эйприл ярьж байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • namska (202.55.191.35)

    2013-09-12

    tenger mini hun bur tungaahal zuil

  • zochin (122.201.18.131)

    2013-05-29

    yamar aimshigtai yum bee

  • yaanaa (112.72.12.36)

    2013-05-29

    haramsaltai yum .

  • (202.179.24.159)

    2013-05-28

    srai ch dee, barilgiin ajild heregledeg yum shahaad bhdaa yaahavde muuhai yumaa. Hen ch gesen saihan haragdahiig l husne shdee

  • mal ve (122.201.18.47)

    2013-05-28

    oo mal ve