Саяд тоотойхон тохиолддог таван ихэр энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр мэндэлнэ





Чехын "Milovice" хотын иргэн 23 настай Александра Кинова гэх энэ эмэгтэй 5 ихэр хүүхэд тээж байгаагаа саяхан мэджээ.  Энэ нь тус улсын хувьд анх удаагаа тохиолдож байгаа бөгөөд ийм тохиолдол саяд хэдхэн тохиолддог хэмээн хэвлэлүүд бичиж байна. Тэрбээр урьд нь нэг хүүтэй байсан бөгөөд эмч нар түүнийг ихэр хүүхэд тээж байгаа хэмээн хэлж байжээ. Гэвч саяхны нэгэн үзлэгээр 5 ихэр гэдгийг мэдсэн гэнэ. Таван ихэрийн хоёрынх нь хүйс одоогоор мэдэгдэхгүй байгаа бөгөөд ямартай ч 2 хүү, 1 охин байгааг эмч нар хэлжээ. Кинова болон түүний нөхөр хоёулаа ихэрийн удамтай бөгөөд анх гэдсэнд нь 5 хүүхэд байгаа гэдгийг сонсоод тэрбээр ихэд уйлсан хэмээжээ.Эмч нар 5 ихэрийг бүтэн сайн өдөр хийсвэрээр төрүүлэхээр болсон аж.








Төрөлтийн талаар нэгэн бичлэг хүргэе



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)