
Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж Монгол Улсын гавъяат эмч, Төрийн шагналт мэс засалч, анагаах ухааны доктор Л.Жамбалжавыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар томилсон байна. Жамбалжав нь улсын нэгдүгээр эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, ур чадварын оноогоор тэргүүлж байсан. Гэвч нэрээ татсан учраас уг албан тушаалд Б.Бямбажавыг томилсон. Үүний дараа Л.Жамбалжав нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад дахин өрсөлдөж, өндөр оноо авсан гэнэ. Жамбалжав нь Монгол улсын ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхээс хорих ял авахаас өмнө болон хойно сайд нарын гэгдэх 2-р эмнэлэгт эмчилж биеийн байдлынх нь талаар мэдээлэл өгч байсан нэгэн бөгөөд эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд эмчлэгч эмчээр ажиллаж байсан юм.Мөн тэрээр өнгөрөгч их хурлын сонгуульд Хан -Уул дүүрэгт "Шударга ёс" эвсэлээс нэр дэвшиж байсан юм. Энэ бүхний тухай зарим эх сурвалж Удвал сайд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаа саяхан болсон сумын эмч нарын олон жил тасраад байсан зөвөлгөөний үеэр өөрийгөө рекламдсан шигээ өөрийн намын хүнээр эмнэлэгүүдийг удирдуулж сурталчилгаандаа ашиглах санаагаа биелүүлж байна хэмээн үзэж багаа аж.
Сэтгэгдэл (2)
(122.201.18.58)
Бүхнийг битгий улс төржүүлж бай. Сайн л болохоороо удаа дараа тэргүүлсэн байж таарна. Ажил сонгууль 2 бол 2 өөр зүйл шүү дээ.
(202.21.113.140)
chadaltai emch b,gaa yum