ДОХ-ын халдвартай хүнээр хичээл заалгана


Хятадын Гуандун мужийн захиргаа ирэх есдүгээр сарын нэгнээс ДОХ өвчний халдвар тээсэн багшаар сургуулиудад хичээл заалгах шийдвэр баталсан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээллээ. Тиймдээ ч тус муж нь ДОХ-ын халдвартай өвчтөнүүдэд мэргэжлийн хязгаарлалт тогтоохыг татагалзсан анхны бүс нутаг болж байгаа юм. Энэ төрлийн өвчтөнүүдээр хичээл заалгахыг зөвшөөрөх саналыг эсэргүүцэж буй олон эцэг эх байгаа аж. Учир нь ийм өвчтэй багш нарын зүгээс хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлэх аюулт эрсдэл гарч магадгүй гэсэн болгоомжлол байгаа гэнэ. Тус улс 2006 оноос ДОХ өвчний халдвар тээгчдийг эмчлэх, энэ төрлийн өвчнийг багасгах талаар шинэ хэв журам батлан мөрдөж буй агаад ийм өвчтөнүүдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй хэмээн тусгасан байна. Гэвч албан ёсны судалгаагаар, ДОХ өвчний халдвар тээгчдийн 61 хувь нь ажилгүй болсон байдаг аж. Хятад Улс нь ДОХ-ын халдвар тээгчдийнхээ тоогоор дэлхийд эхний 15-д жагсдаг бөгөөд халдвар тээгчдийн тоо 780 мянгад хүрчээ.

Ц.МӨНХ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)