Эмчийн алдаа-ирээдүйн эмгэнэл бидэнд хэрэггүй


Эмчийн буруугаас болж 5 удаа мэс засалд орж, 5 жилийн турш хэвтэрт байгаа М.Ариунтунгалаг охинд туслацгаая. Хэрэг явдал ийнхүү өрнөжээ. Эдүгээгээс 5 жилийн өмнө Ариунтунгалаг охин олгойн хагалгаанд Дорноговь аймагтаа орсон аж. Түүнийг эмчлэгч эмч Отгонбаяр гэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж охин ганц олгой авхуулаад өнөөдрийг хүртэл хэвтэрт байна. Хэдий хүнийг хазайсан дээр нь түлхэх шиг муухай зүйл байхгүй хэмээн охины ээж ярьж байгаа ч түүний гаргасан өргөдлийн дагуу хэргийг шийдээгүй эмчилгээний зардал хэмээн 2 сая төгрөг л өгсөн аж. Мөн эрүүл мэндийн сайд Удвалд хандахад "эмч нь ялаа аваад явчихсан, таны материал дутуу байна тэгээд ч энэ асуудал шүүхээр шийдэгдсэн" гээд өнгөрөөсөн аж. Сайд, мэддэг эрх мэдэлтэнүүд нь шийдэж чадахгүй байгаа энэ асуудалд Монголчууд бид 2 сая гаруулаа юм чинь хүний 100 төгрөг хандивлахад Ариунтунгалаг охин хөл дээрээ босоод ирнээ.  "Түүний алсын мөрөөдөл “Хүүхдүүдийг алдаатай эмчилдэггүй эмч болохыг мөрөөдөж байна” хэмээн нэгэнтээ хэлсэн бөгөөд охины хагалгаанд шаардлагатай байгаа 50 сая төгрөгнөөс өнөөдөр ердөө л 6 сая орчим төгрөг цуглаад байгаа аж. Түүнд туслахыг хүсвэл хандивын данс 5360289175 ХААН банк, 5000845173 Хас банкинд хандаж болно. Мөн үүрэн телефоны бүх операторын 155889 дугаарт мессеж илгээгээрэй. Охин өнөөдөр өдөр бүр өвчин намдаах тариа хийлгэн ийм л байдалтай байна.









тэр урд нь ийм хүүхэд байжээ
  




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • bi (124.158.109.223)

    2013-06-04

    zohiol amilsan odruud-2013 gej bna. Ene huuhed 5 jil hevtert gee biz dee. Tegeheer ene bichleg 2013 ond hiigdsen bish uym uu. Hevtert bgaa huuhed bosood duulaad hogjim daraad baih uu. Unemshiltei zuil hii dee. gehdee haramsamaar bna.

  • ЗОЧИН 03 (202.9.47.133)

    2013-06-03

    1111 ТӨВД ХАНДАСН УУ?

  • ЗОЧИН 02 (202.9.47.133)

    2013-06-03

    МЭСИЖ ИЛГЭСЭН ШҮҮ

  • (122.201.18.219)

    2013-06-03

    zohiol amilsan odruud-2013 gesen baihiin.5n jiliin omnoh bichleg bish ymuu?sain oilgosongui.ymarch baisan haramsaltai bna :(((

  • (94.113.68.151)

    2013-06-03

    EHIIN setgelt UYN HATAN uhaant UDVAL guai odool tanii ter saihan setgeliig chini harya ene ohin tanii saidiin salbariin emchiin buruugaas uvchinduu zuvz shanalz baina ta ju bodoz uuriigee reklaamdaz hudlaa yrihiin orond ene ohind tuslaach deeguur harahiin orond dooshoo harz ene ohiniig EM-n shugmaar tcohih emchilgeeg ni hiilgeh tanii asuudal bishuu urdih azilaa medehgui baiz yasan deeguut savdag avgai ve