Амралтын өдрүүдээр 5 ихэр мэндэллээ
- 2013-06-03
- Эрүүл мэнд
- 0
Өнгөрсөн долоо хоногт Чехэд 5 ихэр хүүхэд мэндлэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу өчигдөр Чехэд 23 настай эмэгтэй таван ихэр хүүхэд эсэн мэнд төрүүллээ. Зохиомлоор бус байгалийн жамаараа таван ихэр хүүхэд төрүүлэх нь хэдэн саяд нэг тохиолдох ховор тохиолдол учир Чехийн эрүүл мэндийн салбарынхан энэ явдалд онцгойлон анхаарч, хийсвэр хагалгаагаар эхийг амаржуулжээ. Таван ихрийн дөрөв нь хүү, нэг нь охин гэнэ. Бүсгүй ямар нэг хүндрэлгүй амаржсан бөгөөд одоогоор инкубаторт байгаа ихрүүд эсэн мэнд бойжих магадлал 95 хувьтай гэж эмч нар мэдэгджээ.
Александра Кинова бүсгүй хөвгүүддээ Дениел, Майкл, Алекс, Мартин, охиндоо Терезка гэдэг нэр хайрлажээ.

Харин нялх хүүхэдтэй эцэг эхчүүд болон ирээдүйд тун удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа хэн бүхэнд нэгэн бичлэг сонирхуулья

Сэтгэгдэл (2)
rtfdcjg (122.254.127.66)
shuud aldadart exiin 1r odon
kkk (49.0.131.166)
wow