Удахгүй ГССҮТ-ийн хашаанд гавъяат эмчийн эмнэлэг сүндэрлэж салбарын сайд нь тууз хайчлах байх


-Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гавьяат эмчид үйлчилдэггүй бололтой-

Өнгөрөгч баасан гаригт Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн даргаар хүний гавьяат эмч Л.Жамбалжавыг томилжээ. Өмнө нь тэрбээр улсын Нэгдүгээр эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, ур чадварын оноогоор тэргүүлсэн ч нэрээ татаж, ГССҮТ-ийн даргын суудалд өрсөлдөж, өндөр оноо авсан гэнэ. Гэвч түүнийг томилсонд тус эмнэлгийнхэн дургүйлхэж байгаа ажээ. Тэд дургүйлхэх нь арга ч үгүй юм. Учир нь өнгөрсөн жил Л.Жамбалжав эмч ГССҮТ- ийн хашаанд нисдэг тэрэг буух зориулалтын талбайд нь хувийн эмнэлэг барихаар улайрч байсан юм. Үнэн хэрэгтээ түүнийг энэ суудлын төлөө шударга өрсөлдсөн гэдэгт эргэлзэх хүн олон бий. Тиймээс ч зарим нь “Өнгөрсөн хугацаанд МАХН-ын төлөө нэр хүндээ хайрлалгүй тэмцсэн учраас л Эрүүл мэндийн сайд түүнд энэ суудлыг бэлэглэсэн байх” гэж ярьж байгаа юм. Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Нөгөө талаар энэ нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг шууд зөрчсөн томилгоо болж байна. Хуулиа дагавал ГССҮТ-ийн газрыг булаацалдаж, хувийн бизнесээ эрхлэх гэж байсан хүнийг даргаар нь сонгох ёсгүй. Тухайн үед “Би газар булаах гээд байгаа юм биш. Олон түмэнд тустай нэг эмнэлэг л барих гэсэн юм. Хүмүүсийн яриад байгаа шиг “Мон мэс” миний хувийн эмнэлэг биш. Би зөвлөхөөр нь ажилладаг. Тэгээд ч ГССҮТ- ийн газрыг бүхлээр нь булаах гээгүй. Хүн, амьтан шээж, баасан нэг буланд л 30х12 хэмжээтэй жижиг барилга барих гэж байна” хэмээн ярьж байсныг санах хүн олон бий. “Мон мэс” эмнэлгийг өөрөө үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор түүний охин удирддаг гэдгийг ч иргэд мэддэг болсон. Гэтэл өөрөөсөө зайлуулж “Би үүсгэн байгуулсан нь үнэн. Одоо тэр эмнэлэгт миний хөрөнгө юу ч байхгүй, надад хамаагүй” хэмээн худал мэлзэж, ГССҮТ-ийн газар уруу улайрч байсан нь саяхан. Тэрбээр газрынхаа зөвшөөрлийг ЭМЯ болон Нийслэлийн газрын албанаас авсан гэдгээ ч хэлж байсан. Харин ГССҮТ-ийн эмч, дарга нар мэргэжил нэгтнээ ийм хууль бус зүйл хийх гэж байгаад нь гомдоллохдоо “Бохир гартай гавьяат” хэмээн нэрийдсэн. Үүнээс болж Л.Жамбалжав эмч “Нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийгээд ч амжилт олоогүй юм. Гэтэл Н.Удвал сайд түүний хүслийг биелүүлэхийн тулд ийнхүү тус эмнэлгийн удирдлагаар томилоод байгаа нь ард иргэдээ тохуурхсан үйлдэл болж байна. Удахгүй ГССҮТ-ийн хашаанд эмнэлгийнх нь даргын хувийн эмнэлэг сүндэрлэж, салбарын сайд тууз хайчилж нээх нь тодорхой боллоо. Учир нь түүнийг одоо хэн ч хорьж дийлэхгүй байх. Өнгөрсөн жил өөрийг нь эсэргүүцэж байсан эмч, ажилчдыг ажлаас нь халж ч мэдэх юм. ГССҮТ- ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгс, Яаралтай тусламж эрхэлсэн дэд захирал Р.Энхсайхан болон бусад албан тушаалтнууд алаг дарам газраа Л.Жамбалжав эмчээс хамгаалсан. Харин одоо тэдний эрх мэдэл хүрэхгүй болж байна. Газрыг нь авч хувийн эмнэлгээ барих гэж ийнхүү улайрсаар эмнэлгийнх нь даргаар оччихлоо. “Газрыг нь авахын тулд” гэж хардах эрх ч бидэнд бий. Гаднаас нь хүчрэхгүй учраас дотор нь орж буй нь илт байхад хэн ч дуугүй хараад өнгөрөх билээ дээ. Хэдийгээр түүнийг чадварлаг сайн эмч гэдгийг нь мэдэх ч бусдыг зоосны нүхээр хардаг муу зантайг нь батлах хүн бас олон байгаа юм. Зарим хүний хэлж буйгаар Л.Жамбалжав ГССҮТ-ийн дарга болоод шударга ажиллаж л лав чадахгүй гэнэ. “Сурсан юмыг сураар боолтой биш” гэгчээр өөртөө ашигтай юу л байна тэр бүхнээ гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгээс ашгаа ч олно, газраа ч өөрийн болгоно гэсэн үг. Өнгөрсөн жил нэгэн амралтын өдрөөр, эсвэл шөнөөр дайрч барилга барих хэсэгтээ хашаа барьсан гавьяат эмч одоо өдрийн цагаар өөрөө удирдаад газар ухуулах болж байна. ГССҮТ бол Монголдоо цорын ганц нисдэг тэрэгний буудалтай эмнэлэг гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэх биз ээ. Гэтэл нисдэг тэрэгнийх нь буудлыг одоо хамгаалах эрх мэдэлтэн байхгүй боллоо. Уг нь Л.Жамбалжав ЭМЯ- нд газрын дарга байх үедээ “Эмнэлгийн эзэмшлийн газарт халддаг хүмүүстэй тэмцэнэ. Эмнэлгийн орчныг сайжруулахад төрөөс анхаарах хэрэгтэй” гэж ярьдаг байсан юм билээ. Гэтэл улстөржсөөр байгаад ухаанаа гээчихсэн үү, эсвэл эмнэлгийн газрыг өөртөө үлдээх гэж л тэгж хэлдэг байсан уу бүү мэд. ГССҮТ- ийн урд талын машины зам ганц урсгалтайн дээр “Эко констракшн”-ы орон сууцны оршин суугчид тус эмнэлгийн хаалгаар орж, гардаг. Хэрэв Л.Жамбалжавын “Мон мэс” эмнэлгийнх нь салбар тэнд баригдчихвал тэр талаас орж ирэх өвчтөнд үйлчлэхэд хүндрэлтэй болно. Тийм байтал заавал хамгийн ачаалал ихтэйд тооцогддог ГССҮТ-ийн хашаан дахь алга дарам газарт шунаж, сүнс нь хорогдох шахаж буй хүнийг даргаар нь сонгов. Үнэхээр л иргэд, олон нийтийн төлөө гэсэн сэтгэлээр эмнэлэг барих гээд байгаа юм бол хотын төвөөс зайдуу барьж болно шүү дээ. Тэгээд өөрөө захирлаа хийнэ үү, зөвлөхөө хийнэ үү хэнд ч хамаагүй. Л.Жамбалжав “Хүн ардын эрүүл энхийн төлөө” хэмээн тангараг өргөж энэ салбараас гавьяа шагнал хүртчихээд иргэд, олон нийтийн эрх чөлөөг боомилж, эрүүл мэндийн салбарыг хувийн өмчөө мэт аашилж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Өөрийнхөө эрх ашгийн төлөө ингэж эрээ цээргүй авирлаж яваа хүнийг гавьяат эмч хэмээн өргөмжилж болмооргүй санагдана. Нэг л мэдэхэд “Л.Жамбалжав ГССҮТ-ийг хувьчлах гэж байна” хэмээн дуулдвал гайхах хүн гарахгүй л болов уу. Дашрамд дурдахад ГССҮТ өдөрт 250–300, жилдээ 70 гаруй мянган хүн тогтмол хүлээж авдгаас жилд дунджаар 5500 мэс заслын эмчилгээ хийдэг манай улсын цорын ганц онцгой эмнэлэг. Харин 420 орчим ортой ч тогтмол 430-450 хүн хэвтэн эмчлүүлдэг юм билээ. Хэрэв эмнэлгийн шинэхэн дарга “Мон мэс” эмнэлгийн барилгаа нисдэг тэрэгний буудал дээр нь барьчихвал ажил үйлчилгээ явуулахад ачаалал, түгжрэл хэд дахин нэмэгдэнэ. Л.Жамбалжав гавьяат “Хэзээ ч нисдэг тэрэг бууж байгаагүй” гэж хэлээд байгаа ч хэдэн жилийн өмнө “МИ-8” онгоц осолдоход өвчтөнүүдийг нь “Буянт- Ухаа”-гаас нисдэг тэргээр энэ буудал дээр буулгаж байсан аж. Энэ мэтчилэн орон нутагт осол, гэмтлийн тоо сүүлийн үед өсөхийн хэрээр хохирогч тусламж авч чадалгүй хугацаа алдсанаас болж амиа алдах тохиолдол цөөнгүй байгаа. Өнгөрсөн жил ГССҮТ-ийнхэн “Эрүүл мэндийн салбарын бодлогоор манай эмнэлгийг ирэх жилээс яаралтай түргэн тусламжийн онгоцтой болгохоор төлөвлөсөн” хэмээн баярлаж байсан юм. Гэтэл харамсалтай нь тийм биш, харин ч эсрэгээрээ Л.Жамбалжавт боломж олгох гэж байж. Ийнхүү орон нутагт бэлчээр, уул уурхайн, нийслэлд барилга байгууламжийн, газрын, эрх мэдэл, ширээ сандлын дээрэм, улайрал, тэмцэл өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • ард (202.9.47.132)

    2013-06-04

    Энэ их лоосуутай,өмнө эмнэлэгүүдийн дарга хийж байхад ноцтой юмс дуулддаг. Энхбаяр Удвал нарын буян дахин тохиож, ардад сайн ,даргад халтай цаг шүү. харж байя

  • ард (202.9.47.132)

    2013-06-04

    Энэ их лоосуутай,өмнө эмнэлэгүүдийн дарга хийж байхад ноцтой юмс дуулддаг. Энхбаяр Удвал нарын буян дахин тохиож, ардад сайн ,даргад халтай цаг шүү. харж байя

  • zochin (101.115.121.252)

    2013-06-03

    hin chanariin huvid mash muu hunde

  • ХОНЗОН (183.81.169.21)

    2013-06-03

    ӨШӨӨГӨӨ АВЧ ДАРГА НЬ БОЛООД,ОДОО ОНГОЦ БУУХ ГАЗРАА АВЧ ЭМНЭЛГЭЭ БАРИХНЭЭ,НЭН НИЙГЭМ БИД ХААШАА ЯВААД БАЙНАА,ЭНЭ ШУДАРГА ЁС УУ ЧАДАЖ БАЙГАА ЁС УУ

  • (122.201.18.55)

    2013-06-03

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛ (122.201.18.55)

    2013-06-03

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • çî÷èí (124.158.109.223)

    2013-06-03

    æàìáàëæàâ ýì÷ ìèíü òà ñàéí ìóíäàã õ¿í ø¿¿ òàíèéã äýìæèæ áàéíà.

  • çî÷èí (124.158.109.223)

    2013-06-03

    òà íàð áèòãèé òàìûûí òîãîîíû ¿ëãýðýýð àìüäàð ë äàà òýð õ¿í àíàãààõ óõààíû ñàëáàðò èõ ç¿éë õèéñýí õ¿í ø¿¿. àëñàíààñàà àâàðñàí íü îëîí áàéõäàà. çàëóó÷óóä íü òýãýýä þó õèéæ áàéãàà þì áý áèåý ÷ çºâ àâ÷ ÿâæ ÷àäàõã¿é áàéíà ø äýý

  • (124.158.109.223)

    2013-06-03

    ymar muuhai hun be. uhehdee shaldan yu ch ugui l uhne biz dee. yund ih hurungu huraana be. avsan bolgon ni ur huuhedded ni gai l bolno doo huurhii.

  • Шудрага (124.158.77.8)

    2013-06-03

    Жамбалжавыг хүн алж гавьяат болсон гэж ярьдаг. Учир нь1990-ээд оны үед ямарч бэлтгэлгүйгээр /амьтан дээр ч туршиж үзэлгүйгээр/ ГовьАлтай аймгаас хөдөөний хөөцөлдөх хүнгүй эгч дүүсийг авчирч бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж бөөр суулгуулсан хүн нь 1 хоноод нас барсан түүхтэй. Бөөрөө өгсөн хүн нь хэрхэсэн нь тодорхойгүй. Ингээд хэдэн жилийн дараа анх бөөр шилжүүлэн суулгаж иргэний эр зориг гаргасан гэж Гавъяат болж байсан гэдгийг эрүүлийн хамгаалахын салбарынхан мэддэг бөгөөд гавъяагүй гавъяат гэж нэрлэдэг билээ.Энэ эрхэм бас Баянхонгор аймаг хятадуудыг хар тамхи үйлдвэрлэх зорилгоор Зээргэний үйлдвэр байгуулахад нь 5000 доллорын хахууль авч зөвшөөрөл авах болон бусад зүйлд тусалж байсан нь илэрч шоронд орох шахаж /хэрхэн аргалсаныг мэдэхгүй/ байсаныг бүгд мэднэ. Мөн 1 дүгээр эмнэлгийн олон хүнийг халж сольж,ихээхэн эд хогшил тоног төхөөрөмжийг өөрийн хувийнхаа Монмэс эмнэлэг шилжүүлээд баригдаж байсаныг хүмүүс мэднэ. ийм л хүн Гэмтлийн эмнэлэгийн дарга болох гэж байгаа нь үнэхээр харамсалтай байна

  • bat (124.158.68.179)

    2013-06-03

    namhirhaj balairtdag zuil alga bolohgui bol mongol mohno sh dee naad tetgebriin obgonoo zailuulaachee

  • (202.180.219.2)

    2013-06-03

    Удвал сайд л буруу шийдвэр гаргасан байна ш дээ Тэтгэврийн хүнээс өөр дарга олддоггүй юм уу