Г.Дэнзэн: Н.Алтанхуягийг ерөнхий сайд болчихно гэж бодоогүй
- 2013-06-04
- Улс төр
- 0
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын суудалд арын хаалгаар шургалсан хэмээн адлуулж буй Г.Дэнзэн хэвлэл мэдээллийн бай болсоор удаж байна. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Тавантолгойн нүүрс тээвэрлэх тендерт эхнэрийнхээ компанийг шалгаруулсан гэдгийг Ардын намын бүлгийн гишүүд баримттайгаар олон нийтэд дэлгэсэн. Гэвч тэрбээр “Худлаа, намайг гүтгэж байна” гэж нэг ч удаа хэвлэлийн хурал зарлаж байгаагүй юм. Харин өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзаж учир явдлаа ярив. Ингэхдээ хамгийн эхэнд “Надтай холбоотой гээд байгаа тэр 17 тэрбумын тендерийн асуудал надад хамаагүй. Би “Говь Повер” гэдэг компани мэдэхгүй” гэсэн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө. -“Эрдэнэс Тавантолгой”-н тендерт Та өөрийгөө ямар ч хамааралгүй гэх гээд байна уу?
-Би “Эрдэнэс Таван толгой”-н тендерт ямар ч хамаагүй хүн. Гэтэл 17 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт намайг холбогдуулан гүтгэж байна. Сүүлдээ хэвлэлээр баахан доромжиллоо. Би Төрийн банкийг ашигтай ажиллуулахыг хичээж байгаа. Гэвч доромжлол хэрээс хэтэрч байна. Тиймээс өөрийгөө шалгуулж, нэр төрөө сэргээлгэхийг хүссэн юм. Хууль хяналтын байгууллага нь шалгаж нягтлаад хариугаа өгөх байх. Зориуд нэг зүйлийг нэмж хэлэхэд надад нэг ч лиценз байхгүй, өв хөрөнгө гэх юм ч алга.
-МАН-ын бүлгийн гишүүдийн дэлгэсэн 17 тэрбум төгрөгийн тендертэй холбоотой материалын талаар Та юу хэлэх вэ. Үнэхээр Та хууль зөрчөөгүй юм бол танд нотлох баримт байгаа юу?
-“Эрдэс Тавантолгой”-д ашиг сонирхлын зөрчилтэй зөндөө хүмүүс бий. Тэднийг шалгаад ирэхээр надад дургүй хүмүүс гарч ирж байна л даа. Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох ямар ч эрх байхгүй. Түүнээс гадна миний нэр төрд халдсан хүмүүсийг шүүхэд өгнө гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж нэг зүйл яригдаад байдаг. Ямартай ч нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандсан.
-Н.Алтанхуягийн дүү гэгдээд байгаа Уянга таны эхнэр үү?
-Тийм ээ. Түүний нэр дээр ямар ч компани байхгүй. Надад ч компани байхгүй. Эхнэртэйгээ танилцаад гэр бүл болсон ч одоогоор бүртгүүлж амжаагүй явна.
-Тэгэхээр хамтран амьдрагчид гэсэн үг үү?
-Тиймээ, тэгж ойлгож болно. Өнгөрсөн жил Англид сурдаг нэг охинтой танилцаад үерхсэн. Сүүлд нь харин Н.Алтанхуягийн хамаатан гэдгийг нь мэдсэн. Н.Алтанхуягийн хамаатан гээд хайртай хүнээсээ сална гэж юу байхав. Би чинь хайрлаж, дурлах эрхтэй юм байгаа биз дээ.
-Эхнэрийнхээ нэр, овгийг сольсон гээд байгаа нь бас худлаа юу?
-Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа энэхүү мэдээлэл нь худлаа гэдгийг хэлмээр байна. Тийм зүйл огт байхгүй. Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан юм юу ч байхгүй. “Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй. Би болон манай эхнэрт ямар ч компани байхгүй.
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго таныг ажлаа хийж байсан долоон хүнийг үндэслэлгүйгээр халсан гэж яриад байгаа?
-Би түүний сонинд өгсөн ярилцлагыг уншсан. Түүнтэй дөрвөн жил хамтарч ажилласан. Гавъяат хуульч болсных нь дараа би түүний найран дээр очоод сэтгэлийн үгээ хэлж байлаа. Хүмүүсийг би ажлаас халаагүй. Харин тэр өөрөө л халсан шүү дээ. Би өөрийгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга болно гэж ч ярьж байгаагүй. Би Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Тэнд олон зөрчил илэрсэн. 90 сая, 15 саяар нь хүмүүст хөнгөлөлт, дэмжлэг, урамшуулалт нэрээр мөнгө өгсөн байсан. Ш.Солонго мөн ийм хөнгөлөлт эдэлж, хаус авсан байсан. Үүнийг нь би өөрт нь хэлсэн. Харамсалтай нь тэр надад дургүй болсон. Би ямар нэг зөрчил илэрвэл “Болиоч ээ” гэж шууд эздэд нь хэлж байгаа.
-Таныг хадам ах Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр дэд даргын суудалд суусан гэдэг. Энэ нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн юм биш үү?
-Би долоон жилийн өмнөөс Н.Алтанхуягтай хамтарч ажиллаж байсан. Би түүнийг Ерөнхий сайд болчихно гэж бодоогүй.
-Өмнөх Засгийн газрын үед нүүрсээ 70 ам.доллараар гаргадаг байсан. Гэтэл одоо 53 ам. доллараар гаргаж байна. Тэгэхээр “Чалко”- гийн гэрээ ашигтай байж чадаж байна гэж үү?
-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хэд байгаа билээ дээ. Тэр үеийн нүүрсний үнэ одоогийн үнэ өөр болсон. Мөн ОХУ-д их хэмжээний нүүрсний орд гарч ирсэн. Казахстан нүүрсний ордоо нээлээ. Бидэнд олон өрсөлдөгч гараад ирлээ. Хятад зөвхөн манайхаас нүүрсээ авна гэж байхгүй. Би юуны түрүүнд өрсөлдөх чадвараа дээшлүүлье гэсэн бодлого баримталж байна.
-Хятад Австралиас 250 гаруй ам.долараар нүүрс авдаг. Гэтэл манайх 70 ам.доллар ч хүрэхгүй байна шүү дээ. Ер нь “Чалко”-той байгуулсан гэрээг өөрчлөх боломж бий юу?
-”Чалко” компанид “Эрдэнэс Тавантолгой” 180 сая ам. долларын өрийг төлсөн үед л энэ асуудлыг ярина. Бид зөвхөн “Чалко” биш дэлхийн өөр аж ахуйн нэгжүүдэд нүүрсээ өндөр үнээр зарах боломжтой. “Чалко”- той хийсэн гэрээнд “70 ам.доллараар зарна” гэсэн заалт бий.
-Та “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажилладаг. Үүнээс өөр давхар хийдэг ажил бий юу. Хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Ажил үүргийн хуваарийн дагуу “Эрдэнэс МГЛ” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Төрийн банкны ТУЗ- ийн гишүүн, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Хуульд заасны дагуу ТУЗ-ийн гишүүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалснаас дээшгүй хэмжээний цалин олгох ёстой. Үүний дагуу цалин хөлсөө авдаг.
Д.АНГАРАГ

Сэтгэгдэл (8)
(49.0.173.14)
Солонго гуай энэ залуугийн талаар дэндүү үнэн хэлсэн байна лээ.ямар ч сагсуу юм бэ дээ ах нь байнга ерөнхий сайдаараа байхгүй гэдгийг ойлгоосой.Солонго гуайн тэр мөнгө идсэн уусан гэдэг нь огт худал юм байна лээ.
ZOCHIN (180.149.95.54)
17 TERBUMD HOLBOOTOI HUN OORTEI NI HOLBOOTOI ESEHIIG L HEL L DEE. TUUNEES GUTGELEG GD HUDLAA BUVTNAAD BH YUM. HARVAAS HULGAICH
zochin (103.9.91.75)
Denzen ter SH.Solongo geechiig zuv l harsan bn shdee davarsan avgai yahaaraa tegj ih mungu idene ve ter mungiig rulyylj shyyhed uguh yostoi shdee uur hamsaatan nariig shyyhed uguuch ! iim l baigaa shdee ajilaas ni hallaa geed orhij bolohgyi ter idsen uusan zyiliig ni tulyylie
(182.160.54.174)
yamar ih zorigjuulaa ve. Eronhii saidaas uur hen iim zaluug ingej zorigjuulah ve de
ХЭРЭГ АЛГАА АРДЧИЛАЛ ГЭЖ (202.21.106.106)
28 НАСТАЙ ДЭНЗЭНГ 7 ЖИЛИЙН ӨМНӨӨС ГЭХЭЭР 20 НАСТА СУРГУУЛИА ТӨГСӨӨГҮЙ БАЙХАД НЬ НОРОВЫН АЛТАНТУЯА ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ. ТЭР НЬ ОЮУ ТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙН ТЭЗҮ Г ХИЙЛГЭЖ ГЭЖ САЙД МААНЬ ӨӨРӨӨ ХЭЛСЭН. 20 НАСТА СУРГУУЛИА ТӨГСӨӨГҮЙ БАНДИ ЯАХЛЭЭРЭЭ ТЭР ТОМ ОРДУУДЫН ТЭЗҮ ХИЙХ ЮМ БЭ ЗҮГЭЭР ТУСЛАЛЦААД КАНОНДОЖ БАРИАД ГҮЙХЭД Л ТААРДАГ НАС БАЙГААЗ ДЭЭ. ТЭХЭЭР Л ЭНЭ 2 ЭРТНЭЭС ХОЛБООТОЙ БАЙСАН ГЭДЭГ НЬ ХАРАГДААД БАЙГАА ЮМ. ЭСҮҮЛ ХООРОНДОО ХАМААТАН САДАН УВСЫНХАН ЮМ ЭСҮҮЛ 7 ЖИЛИЙН ӨМНӨӨС АЛТАНТУЯА ДЭНЗЭНГ ӨӨР ЗОРИЛГООР АШИГЛАЖ ИРСЭН ЮМУУ ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ. ЭНЭ НЭГ ЮМ НЬ БАС ИХ ПЭЭДГЭРЭЭ ЕРӨНХИЙ САЙД ГЭЭД ХЭЛЧИХЭЖ ЧАДАХГҮЙ Л СОЁЛГҮЙ ЗАЛУУ БАЙГААЗДЭЭ
ЗОЧИН (122.201.18.227)
ХАМ ХЭРЭГТЭН НЬ АЛТАНХУЯГ ӨӨРӨӨ ЮМ ЧИНЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХАРАГДААЧ
(202.131.233.187)
Ерөнхийлөгч их зөв л хэллээ. Дэнзэн, Баярцогт 2 АН-д их гай болно шүү.
(125.35.87.18)
Altanhuyagaa Denzengiin ajiliig oorchil shalguul gesen Ardchilsan YORINHIILOGCHOO demjeye ee