Генерал Б.Пүрэв: Монголыг монголоор нь үлдээхэд түүний ухаан, ноён нуруу хэрэгтэй
- 2013-06-04
- Улс төр
- 0

Монгол чанараа алдаж байгаа өнөөгийн нөхцөлд ийм хүн ихээр үгүйлэгдэж байна. Нөгөө талаараа Б.Бат-Эрдэнэ аварга олон жилийн турш элдэвт нэр холбогдож байгаагүй, нэр, ажил үйлс нь цэвэр, газар шорооныхоо төлөө зоригтой үг хэлдэг хүн. Ийм хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг ард түмэн нүдтэй юм. Тийм учраас би Бат-Эрдэнэ аваргад маш их найдлага тавьж байгаа. Монголын төрийг зөв жолоодох, Монголыг Монголоор нь үлдээх, бидний газар шороог бүтнээр нь үлдээхэд түүний ур ухаан, ноён нуруу хэрэгтэй. Надтай санал нийлдэг, эрт оройд надтай уулзаж учирч байсан, намайг мэдэх хөгшин залуу, хот хөдөөгийн бүх хүмүүст “Бид ерөнхийлөгчөө оллоо, аваргаа оллоо, сайн ерөнхийлөгчтэй болохгүй болбол их юм алдах нь байна шүү” гээд шулуухан хэлчихмээр байна.
Чадах бүхнээрээ дэмжиж өгөөрэй гэж хүсье. Нөгөө талаар Б.Бат-Эрдэнэ туйлширдаггүй хүн. Монгол Ардын Намаас нэр дэвшсэн гээд намын үзэл сурталд автаад суух хүн биш. Шинэчлэлийн төлөө ажиллаж чадах хүн. Мөн аваргыг өвгөд бидний төлөө, хүүхэд залуучуудын төлөө олон зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа залуучуудын бие бялдрын хүмүүжилд их анхаарна. Монгол төрийг авч явна гэдэг бөх байна уу, хуульч байна уу хамаагүй. Ерөөсөө л монгол хүн бүрийн үүрэг. Хэн энэ хэрэгт зүтгэж чадна, тэр хүн л байх хэрэгтэй. Улс төрч гэдэг тусгайлан төрдөггүй шүү дээ. Олны дундаас шалгарсан хүн л улс төрч байдаг. Хүчирхэг АНУ-ыг гэхэд л жүжигчин хүн олон жил толгойлсон. Б.Бат-Эрдэнэ аварга тэсвэр хатуужилтай, сэтгэлийн их тэнхээтэй, зоригтой хүн. Ер нь л монгол хүний бүхий л сайхан чанарыг шингээсэн хүн.
Ерөнхийлөгч болбол тийм зүйл хийгээрэй гэж захихгүй. Яагаад гэвэл би Н.Багабаньд ерөнхийлөгчийн туслахаар дөрвөн жил ажилласан. Ерөнхийлөгч байна гэдэг амаргүй. Төрийн тэргүүн хүн төрд гишгэх байраа өөрөө олоод явчихдаг юм. Б.Бат-Эрдэнэ төрийн тэргүүн болбол өөрийнхөө байр суурийг өөрөө олчихож чадах тийм л хүн. Би аваргын дарга нь байж үзлээ, энгийн харилцаатай ч байж үзсэн. Энэ бүх хугацаанд түүнээс муухай авир, дээрэнгүй үзэл хэзээ ч гарч байсангүй. Харин өвдсөн цагт биеийг минь асуугаад ороод ирдэг тэр аваргыг л би санаж байна.

Сэтгэгдэл (4)
Ц.Гэндэнжамц (49.0.195.34)
Оюунгэрэл сайд овоо юм хийж оролдож байгаа нь сайшаалтай.Тэр намын завшсан зүйлийг сайн хөөцөлдөж олж эх орондоо үлдээж буруутай хүмүүст хатуу арга хэмжээ авхуулах юм шүү. Ард түмэн, эх орноо боддоггүй намын нэрээр идэж завшигчдыг сайн илчилж шийтгүүлэх хэрэгтэй. Ардчилсан намйнханд ч юм бий шүү. Дөрвөн жилийн дараа ээлж ирнэ гэж бодох хэрэгтэй.
иргэн (202.179.29.209)
Аваргаа дэмжиж байгаа.АН-хан л шээс нь гоожоод л янз янзаар л үзээд байдаг.Аварга хүн аварга учраас АН-ханд дийлдэггүй улам л чангараад байдаг.Амжилт аваргадаа.Ялнаа та.Ард түмний хүндлэлийг дааж ажиллах л таньд үлдсэн шүү.Ялалт мөдхөн Аваргаа.
(77.12.117.31)
tendees chin bas olon muu humuus tursun shuu dee.nuuz tovzoogoo unsh.
сонгогч (202.179.26.183)
Чингис хаанаас хойш 800 гаруй жилийн дараа Бурхан халдунаас Монголын төрийг толгойлох хүн гарч ирэх хувь тохиол Монголчуудад тохиох юм боловуу гэж их бэлэгшээж байна. Их хаан өөрөө бяр чадал , төрөлхөөс заяасан саруул ухаантай удирдагч байсан биздээ. Хурай, хурай, хурай.