Тамхины сурталчилгааг өсвөр үеийнхэнд хамгийн их хийдэг аж
- 2013-06-05
- Эрүүл мэнд
- 0

Манай улсад хийсэн судалгаагаар 13-15 насны өсвөр үеийнхний 58.9 хувь нь сүүлийн 30 хоногт зар сурталчилгааны самбараас, 40.8 хувь нь сонин, хэвлэлээс 9.9 хувь нь тамхины брэнд логооноос, 11.2 хувь нь тамхины компаниас тамхи үнэгүй авахыг санал болгосон гэж хариулжээ. Энэ нь тамхи үйлдвэрлэгч, худалдаалагчдын сурталчилгаа бага насны хүүхдийн дунд их байгааг харуулж байна. Харин дэлхийд 13-15 насны хүүхдийн 78 хувь нь тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгт өртдөг гэжээ. Тиймээс ДЭМБ “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглох”-ыг гишүүн орнууддаа зөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл (0)