Ж.Сүхбаатар: Жудагтай ерөнхийлөгчтэй болбол төрд хяналт-тэнцвэр тогтоно

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуу лийн сурталчилгаа ид өрнөж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гарав уу. МАН-аас Хууль зүйн ажлын хэсэг гарч энэ асуудлаар ажиллаж байгаа гэсэн?
-МАН-ын сонгуулийн төв комиссын Хууль зүйн ажлын хэсэг сонгуулийн явц, сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа. Ер нь сонгууль эхлэхээс өмнө сонгуулийн хууль зөрчигдөж эхэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу өнгөрөгч тавдугаар сарын 13-ны өдөр хэд хэдэн телевизээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг орон даяар цацуулсан. Уг үйлдлийг бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 33.1, 33.11 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж захиргааны арга хэмжээ авахуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэг лэгчийн төлөө газруудаас “Мөрийн хөтөлбөрийг тайл бар лан таниулах шинжгүй нэвтрүүлэг тул хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна” гэсэн хариу өгсөн. Бидний тавьсан асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 33.1-д “нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааг эхлүүлнэ”, 33.11-д “сонгуу лийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаас өмнө эхлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж байна гэдэг үндэслэлээр хандсан юм. Сонгуулийн сурталчилгаа гэж нэгдүгээрт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, хоёрдугаарт, тухайн нэр дэвшигчийг дэмжин сурталчлах зорилгоор хуульд нийцсэн бусад арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг хэлдэг. Үүнээс үзэхэд тухайн нэвтрүүлэг нь мөрийн хөтөлбөр тайлбарлан таниулах шинжгүй нь ойлгомжтой. Гэхдээ нэр дэвшигч тодорсон байсан уу гэвэл тодорсон байсан. Харин хуульд заасан хугацаа эхлэхээс өмнө нэр дэвшигч өөрийн давуу тал, нэр дэвшигчийнхээ хувиар өөрийгөө дэмжин сурталчилсан агуулгатай байсан нь бүх нийтэд ил байсан шүү дээ. Дэмжин сурталчлаагүй юм бол юу болж таарах юм. Тэгвэл “Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаас өмнө эхлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг юунд зориулан оруулсан болж таарав. Ийм энгийн зүйлд инээдтэй тайлбарыг цагдаагийн байгууллага болон ШӨХТГ өгсөн нь энэ сонгуулийн түүхэнд сонин баримт болж үлдлээ. Би ингэж хууль зөрчсөн үйлдлүүдийг улаан цайм хаацайлж, энэ мэт тайлбар ирүүлсэн нөхдийн хууль зүйн мэдлэгт эргэлзэж байна гэхээсээ илүү улстөрийн захиа даалгаварт захирагдсан байдлаар асуудалд хандаж байна гэж үзэж байгаа. Монгол даяараа тэр нэвтрүүлгийг үзсэн. Гэтэл ийм тайлбар ирүүлж л байдаг. Тухайн үед мөрийн хөтөлбөр нь гараагүй байсан учраас тэр нэвтрүүлэг нэр дэвшигчийг дэмжин сурталчлах гэдэг агуулгад багтаж байгаа юм. Гэтэл нэр дэвшигчийг дэмжин сурталчлаагүй гэдэг тайлбарыг Засгийн газрын нэг агентлагийн хууль бусаар томилогдож, эрх баригчдад үйлчилдэг шударга гэгдэх улстөржсөн хүн ирүүлж байх юм. Сонгуулийн сурталчилгаа сонгуулийн хуулийн 33.1 дэх заалтыг ийнхүү зөрчихөөс эхэлсэн гэдгийг дахин хэлье.

-СЕХ аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэл дэхүүнийг батлахдаа зөрчил гаргасан талаар өмнө нь МАН-аас мэдээлэл хийж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Аймаг, нийслэлийн сонгуу лийн хороодын бүрэлдэхүүнийг СЕХ баталсан. Ингэхдээ илтэд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг бас л зөрчиж томилогдсон “түр” тодотголтой хүмүүсийг сонгуулийн хороо дын бүрэлдэхүүнд оруулсан байна лээ. Бид СЕХ-нд энэ талаар асуудал тавьсан. УИХ дахь МАН-ын бүлгээс ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг хөндөж ярьсан. Харин СЕХ зарим нэг хүнийг өөрчилснөөс хэтрээгүй. Үүний улмаас “түр” тодотголтой хууль зөрчсөн нэр бүхий 13 хүн сонгуулийн хороодод ажиллаж байна. Энэ зөрчил одоо болтол арилаагүй. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулдаг. Сум, дүүргийн сонгуулийн хороод хэсгийн хороодыг байгуулдаг. Гэтэл эдгээр сонгуулийн хороодын шат шатанд төрийн албаны бус зөрчилтэй олон хүнийг оруулж хуулийг ор төдий болгож хувиргалаа.

-СЕХ-ноос УИХ дахь МАН-ын бүлэгт энэ талаар тайлбар ирүүлсэн гэж байсан. Мөн тайлбарыг МАН-д ирүүлсэн үү. Ямар агуулгатай тайлбар ирүүлсэн юм бол?

-Сонгуулийн хороодын зарим нэг хүнийг өөрчилсөн, сонгуулийн хэсгийг байгуулсан, мөн сонгогчдын тоотой холбоотой асуудлаар тайлбар ирүүлсэн байна лээ. Ямар ч байсан сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг томилох явцад алдаа, зөрчил гарсныг СЕХ хүлээн зөвшөөрсөн гэж бодож байгаа. Учир нь сонгуулийн хороодын зарим хүнийг өөрчилж алдаагаа засч, залруулсан гэж бидэнд мэдэгдсэн. Гэхдээ “түр” тодотголтой хууль зөрчсөн нэр бүхий 13 хүн одоо болтол байгаа. Ийм зөрчилтэй хүмүүс сонгуулийн хороодыг байгуулсан.

-Ерөнхийлөгчийн сонгуу лийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш сурталчилгаатай холбоотой хууль зөрчсөн үйлдэл гарав уу?
-Манай намын “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” гэдэг сонгуулийн уриаг “Эдийг эрхэмлэнэ” болгож өөрчлөх маягаар сонгогчдыг төөрөгдүүлэх, зориуд гутаан доромжлох агуулга бүхий зүйл телевизийн хөтөлбөрөөр цацсан. Энэ асуудлаар бид Нийслэлийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Харамсалтай нь шийдэгдээгүй. Мөн нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг амаар болон бусад хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Тухайлбал, “Залуу ээжүүдэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалинг хоёр жилийн турш олгоно. Таван хүүхэд төрүүлж, ийм тооны хүүхдийг харж, асарч байгаа ээжүүдэд нэг хүүхдийн хувьсах зардлаар тооцож жилд сая төгрөгийн цалин өгнө” гэх мэт Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй, шууд улсын төсвийн хөрөнгө оруулалтад хамаарах сурталчилгаа хийж, ард иргэдэд амласан. Энэхүү үйлдлээр нь мөн холбогдох байгууллагад хандсан байгаа. Түүнчлэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн уриа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 13.1-д “Албан тушаалтан өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар зар сурталчилгаанд албан тушаалын нэр, нөхцөл байдлаа хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Түүнчлэн “Ерөнхийлөгчөө дэмжье” гэдэг уриатай сур- тал чилгаагаа үргэлжлүүлж байна. Ерөнхийлөгч бол Үндсэн хуульд зааснаар үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтан. Түүнээс ерөнхийлөгч гэдэг нэр хувь хүний өмч биш. Зүй нь “Ерөнхийлөгчөө дэмжье” гэж байгаа нь нөгөө талаараа Ерөнхийлөгч биш хүнийг битгий дэмж гэж сонгуулийн өрсөлдөөний нөхцөлд олон нийтийг буруу хандлага уруу түлхэж байна. Яагаад өөрийнхөө нэрээр гарч чадахгүй албан тушаалынхаа нэрний ард нуугдаад байгаа юм. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хуулийг хүндлэх, биелүүлэх ёстой шүү дээ. Ц.Элбэгдорж “Онч мэргэн үг” номондоо “Хууль зөрчөөгүй юм шиг хууль зөрчихийг авлига гэнэ” гэж хэлсэн байна лээ. Гэтэл Ц.Элбэгдоржийн үйлдлийг харахаар хууль илт зөрчөөд холбогдох байгууллагуудаар “Хууль зөрчөөгүй” гэж хэлүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдэл, албан тушаалынхаа байдалд дулдуйдан сонгуулийн хууль зөрчсөн сурталчилгаа явуулж, хүч түрсэн байдлаар аливаад хандаж байна. Төрийн хяналтын байгууллагууд ажиллахгүй байна шүү дээ. Эдгээрийг манай Хууль зүйн ажлын хэсэг тухай бүрт нь олон нийтэд мэдээлж байгаа. Манай нэр дэвшигч “Хууль, шүүхийн байгууллагын намчирхсан байдлыг өөрчлөх ёстой” гэж хэлсэн байгаа. Нэгэнт хууль сахиулах төрийн хяналт дампуурсан учраас бид түмний хяналтад найдаж байна. Түмний хяналт гэж иргэний нийгмийн хяналтыг хэлээд байгаа юм. Сонгогчид саналаа өгөхдөө энэ байдлыг харгалзан үзэх байх. Хууль, шударга ёсыг хамгийн их ярьдаг хэрнээ шударга өрсөлдөж, хуулиа дагаж чадахгүй буруу үлгэр дууриалалтай хүн зөв зүйл рүү аваачихгүй. Харин ч манай нэр дэвшигч “Харгүй сайхан, шударга өрсөлдье” гэж хэлж байгаа. Манай намын сонгуулийн штаб ч энэ чиглэлээр ажиллаж байна.


-Сүүлийн үед МАН-аас нэр дэвшигчийн талаарх сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллээр гарах боллоо. Ялангуяа, өдөр тутмын зарим сониноор... Үүнд хариулт өгөхгүй юу?

-Бохир технологиуд явж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын талаар элдэв хар мэдээлэл цацаж, зарим талаар гүтгэлээ. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигчийг Гитлертэй зүйрлэж байх жишээтэй. Гарал байдалтай нь холбож “Цэвэр цусны Монгол” гэдэг асуудлыг АН-ынхан гаргаж тавьсан. Цэвэр гэдэг үгийг гутаах гэж өөрсдөө элдэв зүйл зохиож байна. Энэ мэтчилэн үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг зориуд олон нийтийн дунд цацаж байгаа. Үндэсний эв нэгдэлд хохирол учруулах энэ үйлдлийг нь АН-д бид анхааруулж, сануулсан. Сонгууль шударга, чөлөөт өрсөлдөөн дунд өрнөсний үр дүнд ялалт байгуулсан нь зөв замд хөтлөх учиртай. Одоо цагт төрийн эрх мэдэл нэг хүчин, нэг хүний гарт төвлөрнө гэдэг аймшигтай нь улам бүр тод харагдаж байна. АН-ынхан арав гаруй жилийн өмнө биднийг эрх барьж байх үед “Төрийн эрх мэдэл нэг хүчний гарт төвлөрвөл хяналтгүй дарангуйлал бий болдог” гэж ярьдаг байсан. Гэтэл өөрсдөө “Өгсөн шиг эрх мэдлээ өгчих. Дараа нь тооцсон шиг хариуцлага тооц” гэдэг арга барилаар явж байна. Ардчилсан нийгмийн гол зүйл бол төрийн эрх мэдлийг хязгаарлалтад оруулах явдал. Энэ нь ардчиллын үндсэн шаардлага болох улстөрийн эрх мэдлийн хяналт-тэнцвэрийн зарчим. Нэг хүчний гарт бүх эрх мэдлийг оруулахгүйн тулд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаа мөчирт хуваарилдаг. Эдгээр нь нэг нэгнээсээ харилцан хамааралтай. Бие биеэ харилцан хянаж тэнцвэржүүлдэг. Одоогийн байдлаас харвал УИХ- ын эвслийг бүрдүүлж буй олонх нь АН, Ерөнхийлөгч АН-аас, Засгийн газрыг АН бүрдүүлж байна. УИХ дахь олонхи Ерөнхийлөгчөөр дамжуулж, хүч хавсарч шүүх эрх мэдлийг хяналтандаа оруулчихсан. Үүнээс гадна хууль тогтоох байгууллагад сөрөг хүчний оролцоог хязгаарласан. МАН-ын бүлгийн гишүүд нэг нэг байнгын хороонд, нөгөө хэсэг нь хоёр байнгын хороонд, АН-ын гишүүд гурван байнгын хороонд байх жишээтэй. Ийм УИХ бүрдчихсэн. Засгийн газрын тэргүүн нь Үндсэн хууль зөрчиж, “түр” гэсэн тодотголтой хууль зөрчсөн томилгоог орон даяар явуулж олон хүнийг хоморголон халж, намчирхах үзлийг гаарууллаа. Төрийн албаны сонгон шалгаруулалтын журмыг намч болгосон гээд асуудлыг хөндвөл их зүйл бий. Сүүлийн үед шүүгч нарыг шинэ хүмүүсээр сэлбэх нэрийдлээр өөрсдийнхөө улстөрийн захиалгыг биелүүлэх хүмүүсийг ил тод, хууль бусаар томилж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг хэсэг хүний гарт очвол ардчиллын зарчмын тухай ярих ч хэрэггүй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн зааг ялгаа үгүй болж улстөрийн нэг хүчний бодлогод зангигдвал эрх мэдэл хяналтгүй, дур зоргоороо авирлах боломж нөхцөл бүрддэг нь ардчиллын наад захын дүрэм. Одоогийн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн урилгаар дэлхийн нэлээн том философич Фрэнсис Фукуяама ирж ардчиллын тухай ярихдаа “Хяналтгүй төр ардчилалд аюул занал учруулна” гэж хэлсэн. Мөн Нобелийн шагналт Ан Сан Су Чи “Дүр исгэсэн ардчилал дарангуйллаас илүү аюултай” гэсэн шүү дээ. Энэ бүхний цаад санаа юу юм гэхээр эрх мэдэл хэсэг бүлэг хүний гарт төвлөрбөл тэд үүнийгээ ашиглаж “нийгмийн сайн сайхны төлөө зөв зүйл хийж байна” гэж ард түмэнд итгүүлэн, далбаан дор нь өөрсдийнхөө эрх мэдлийг бэхжүүлж ноёрхол бий болгодог. Энэ зүй тогтол мөн чанараараа ардчилсан ёсыг гажуудуулдаг. Базаад дүгнэвэл төрийн эрх мэдэл бүхэлдээ нэг хүчний гарт орчихоор хяналтгүй төр бий болох боломж бүрдэж байгаа юм. Үүний хор хохирол нь ард түмний эрх ашиг хохироход хүрдэг.

-Таны ярьж буй эрх мэдлийн тэнцвэр юунаас болж алдагдаж байна гэж дүгнэж байгаа вэ?
-Зөв, шударга хүмүүс төрд ажиллахгүй байна гэдэг дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ аваргын яриад байгаа зөвийг дэмжинэ гэдэг нь зөв хүмүүсийг дэмжиж, зөв бодлого явуулж, бурууг засна гэсэн үг. Б.Бат-Эрдэнэ аварга “Би элдэв зүйлд буртаглагдаагүй хүн. Миний нэр цэвэр, сэтгэл цэвэр, гар цэвэр” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, нэр бүтэн, олон түмнээсээ өөрийн хичээл зүтгэлээр сайн нэрийг олсон хүн учраас бусдыг үлгэрлэн дагуулж чадна гэж хэлсэн хэрэг. Тиймээс ч манай нэр дэвшигч Ц.Элбэгдорж нэр дэвшигчээс нэлээд олон газар илүү итгэл дэмжлэг хүлээж, зарим газар ойролцоо байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гол үүрэг бол Монгол түмний эв нэгдлийг хангах явдал. Жанжин Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үг бий. Монголчуудын нийгмийн эв эе аливаа санал зөрөлдөөнтэй асуудлуудыг ярилцаж, зөвшилцөж шийдэхэд оршдог. Улстөрийн хүчнүүд санал зөрүүтэй зүйлээ ярилцаж, эх орныхоо төлөө хамтарч ажиллах учиртай. Чухам энэхүү замыг Ерөнхийлөгч засч, зохицуулах үүрэгтэй. Хэрэв Ерөнхийлөгч нэг намын явуулж буй улстөрийн бодлогын талд гарч нөгөө намыг буруутгах, авлигатай тэмцэх нэрийдлээр улстөрийн нэг хүчнийг нухчин дарах, шахан зайлуулах ажиллагаанд хамт оролцож эхэлбэл асуудал өөрөөр эргэнэ. Энэ нь Монголыг манай, танай, ардчилсан, ардчилсан бус гэдгээр ангилж хуваадаг байдал уруу хүссэн хүсээгүй оруулна. Дарангуйлал үүссэн улс оронд одоогийн сурталчилгаа шиг “Авлигатай тэмцэж байгаа учраас надад бүх эрх мэдлийг өг, миний бүх юм зөв, авлигатай тэмцэж байгаа учраас би хамгийн сайн хүн” гэдэг популист уриа лоозон ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл, нийгэмд дэмжлэг авахуйц үйлдлээрээ бүхнийг цагаатгаж, явуулж буй бүх үйл ажиллагаагаа зөвтгөж байна шүү дээ. Монголд Авлигатай тэмцэх асуудлыг ганцхан Ц.Элбэгдорж гаргаж тавьж, ярьж эхэлсэн юм биш. Тухайлахад, Б.Бат-Эрдэнэ аварга Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Монголын түүхэнд анх удаа авлигын асуудлаар парламентын нээлттэй сонсгол зохион явуулсан. Авлигын эсрэг асуудлаар онцгой анхаарч ажилласан хүн. Одоогийн Ерөнхийлөгч улс төрийн намуудыг алагчилж ханддаг. Ерөнхий сайд нь 17 тэрбум төгрөгийн тендерт холбогдоод байхад, Засгийн газрын гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүн байхад, УИХ-ын дэд даргаасаа татгалзсан нэрээр хариуцлага хүлээлгүй үлдсэн С.Баярцогтын гадаадад байгаа нууц данстай холбоотой асуудал гарахад ерөөсөө ч дуугараагүй. Ингээд харахад Ерөнхийлөгч нам, эсвэл аль нэг бүлэглэлийнхээ барьцаанд байгаа шинж ажиглагдаж байна. Манай нэр дэвшигч “Би аль нэг бүлэглэлд хамаардаггүй. Хэн нэгний барьцаанд байдаггүй” гэж мэдэгдсэн. Энэ бол чухал мэдэгдэл. Ер нь барьцаалагдсан улстөр бий болж байгаа нь нэр цэвэр биш, сэвтэй хүмүүсээс болж байгаа хэрэг. Энэ мэтчилэн манай нэр дэвшигчид давуу тал бий. Хэдийгээр бидэнд өнөөдөр хууль зүйн талаасаа бэрхшээл байгаа ч иргэд, олон түмнийхээ итгэл, дэмжлэгт тулгуурлаж байна. Эрх баригчид төрийн бүх эрх мэдэл дээр сууж, түүнийгээ ашиглаж байгаа ч МАН энэ хүнд дарамтыг олон түмнийхээ дэмжлэгээр даван туулна.

-Та бүхэн удаа дараагийн хууль зөрч сөн асуудлаар холбогдох бай- гуул лагуудад хандсан ч тодорхой хариуц лага тооцохгүй байгаа гэлээ. Цаа шид энэ мэтчилэн хууль зөрчсөн үйл дэлд хариуцлага тооцохгүй бол яах вэ?
-Хяналтгүй төр ийм л болдог. Хяналтгүй төр өөртэйгөө хариуцлага тооцохыг хүсдэггүй. Эрх мэдэл бүхэлдээ нэг хүчний гарт орсон учраас хэн өөрийнхөө хүмүүстэй хариуцлага тооцох юм. Энэхүү тэнцвэргүй байдлыг цаашид яах вэ гэдэг нь Ерөнхийлөгчийн сонгуулиар шийдэгдэнэ. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр намчирхдаггүй, голч, төвч, жудагтай Ерөнхийлөгч гарвал төрийн эрх мэдэлд хяналт, тэнцвэр бий болно. Манай намд хамаагүй,төрд ажиллаж байсан зарим нэг албан тушаалтнууд дур зоргоороо авирлаж байсан асуудлыг бидэнтэй холбож ярьдаг. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас төрд ажиллахдаа үнэхээр зөрчил гаргасан бол хэнийг ч хаацайлахгүй. Тодорхой хэмжээнд МАН-д төрийн эрх барьж байсан гэдгээр хамаарагдах ч гэсэн шууд утгаар нь намд хамаатуулж улстөрийн зорилгоор хандаж байгаа нь шударга ёсны төлөө хийж байгаа тэмцлийн зорилгыг гажуудуулж байгаа хэрэг. Шударга ёс гэдэг нэг хэсэг хүнд хууль үйлчлүүлэх асуудал биш. Гэтэл АН-ын угшилтай л бол хэн ч хууль зөрчихөд хариуцлага тооцдоггүй. Үүний эсрэг хариуцлага тооцох гол хөшүүрэг зэвсэг нь иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, шударга бус байдлын эсрэг саналаа өгөх явдал. Ингэснээр даварсан, дураа раа авирладаг, хяналтгүй төрийг хазаарлана. Тиймээс иргэд дуу хоолойгоо илэрхийлж,эрх ашгаа хангуулахын тулд, эрх баригчдыг сайн ажиллуулахын тулд харилцан хяналт, тэнцвэртэй системийг бий болгох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг маш тодорхой. Төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улстөрийн хүчнүүдийг шаардлагатай үед нь зөвшилцүүлэх, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байх явдал. Манай нэр дэвшигчийн хувьд цагдаагийн хурандаа цолтой хүн. Хууль хүчний байгууллагад ажиллаж байсан жудагтай улстөрч. Далай лам “Ёс суртахуунгүй улстөр бол хүний нийгэмд хэзээ ч сайн сайхныг авчрахгүй” гэж айлдсан байдаг. Цаад утгаараа ёс суртахуунтай улстөрчдийг нэхээд байна шүү дээ. Хамгийн гол нь Монголын төрийн тэргүүнд тогтворгүй, тавьтаргүй, намчирхсан жудаггүй хүн байж таарахгүй. Ард түмэн өөрсдийг нь төлөөлж чадах, ам ажлын нэгдлийг хангадаг, улстөрийн барьцаанд ороогүй, нэр нь сэвтээгүй цэвэр хүнийг гараасай гэж хүсч байгааг судалгаа, бас амьдрал харуулж байна шүү дээ. Энэ шаардлагад нийцсэн хүнээ бид нэр дэвшүүлсэн.

-Өмнөх сонгуулиудад санал тоолох автомат машиныг ашиг- ласан. Гэхдээ сонгуулийн дараа санал тоолох машинтай холбоотой янз бүрийн асуудал үүссэн. Энэ удаад ч автомат машинаар санал тоолох гэж байна. Үүнд МАН хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Бид анхаарал хандуулан ажиллаж байгаа. Автомат машиныг буруу гэж яри хаасаа илүү тооллогын явцад хя- налттай байлгах асуудлыг нэлээд хөндөж байгаа юм. Учир нь зөвхөн автомат машинд найдаад орхиж бо- лохгүй. Дэлхийн аль ч улс оронд сонгуу лийн автомат машиныг нэвт рүүлэхдээ гар аргаар давхар тоолж, түүнийг нь нүдээрээ харж баталгаажуулж сонгууль явуулдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан алдаа нь автомат машин тоолсон саналын хуудсыг гараар тоолж баталгаажуулах хуулийн заалтыг СЕХ санал хураахаас гурав хоногийн өмнө журамдаа өөрчлөлт оруулан хасч, бүх саналын хуудсыг хүчинтэйд тооцсон. Ингэж нүдээрээ харж, хянах боломжийг алдагдуулж, гажуудуулсан. Үүнээс хар сэр, сэжиг төрсөн нь зүйн хэрэг. Хуульд зааснаар сумдад хяналтын тооллого хийж болж байгаа ч Дархан, Эрдэнэт зэрэг сумуудаас 20, 30 дахин том хотод нэг хэсгийг нь тоолно гэдэг хангалтгүй. Яг үүнтэй адил Улаанбаатар хотын нэг дүүргийн хоёр хэсэг буюу 18 хэсэгт тоолно. Улсын хэмжээгээр 348 хэсэгт тооллого хийх юм. Энэ нь сонгуулийн нийт хэсгийн 15 хувьд л санамсаргүй шодолтын аргаар хянал- тын тооллого хийгдэнэ гэсэн үг. Сумдад санамсаргүй шодолтыг зөв хийх хэрэгтэй. 2012 оны УИХ-ын сонгуулиар аймаг, дүүрэг бүрт хоёр хэсгийг санамсаргүй тоолно гэсэн боловч зарим газар хяналтын тооллого хийх газрыг цаанаас нь зааж өгсөн байгаа юм. Тиймээс сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв хяналтын тооллогоор сонгуулийн хэсэгт нөлөөлөх зөрчил, дутагдал гарвал бүгдийг нь дахин тоолох ёстой. Тэгж автомат машины талаархи олон нийтийн эргэлзээ тайлагдана. Гэвч СЕХ ингэж ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа учраас санал тоолох үйл явц нь энэ сонгуулийн санаа зовоосон асуудлын нэг болж байна.

Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (46)

  • Сонгогч Ж.Ц (122.201.18.52)

    2013-06-09

    Аварга маань эвийг эрхэмлэж, олон намын тогтолцоо нэрийн дор монгол оронд маань нүүрэлсэн хэт намчирхал, талцлыг арилгаж хагархай шаазан шиг болсон монгол орноо бүтэн болгоно гэнэ, буруу тийшээ хадуурч дүр эсгэсэн ардчиллыг зөв замд нь оруулж хүчирхэг төртэй болгоно гэнэ. Аварга маань зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадах ухааны бяртай, холч ухаантай, хос морьтой улс төрч. Эх оронч, шударга байна гэдэг түүнд Монгол ахуй, монгол уламжлалаас өртөөлж ирсэн унаган хүмүүжил. Аваргыг барилдаж эхлэхээс нь л Монголын ард түмэн түүний зүрх сэтгэлийг хөглөж унахад нь хамт унаж, давахад нь хамт дэвэж өдий зэрэгт хүргэсэн бөгөөд одоо түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж ард түмэн аваргатайгаа хамт туг тойрох цаг болсон. Аваргыгаа дэмжицгээе. Монголчуудаа.

  • çî÷èí (203.91.117.4)

    2013-06-08

    Ýëáýãäîðæ ìîíãîë óëñûí òóñãààð áàéäàëä àþóë ó÷ðóóëæ ìýäýõ õ¿í ÿãààä ãýâýë òýð ÀÍÓ-ãèéí çààâðààð àæèëëàæ áàéíà ìîíãîë÷óóäûã äîòðîîñ íü õàãàëæ áóòàðãàí ººðºº àëáàí òóøààëä î÷èõ ñîíèðõîë äàâàìãàéëæ áàéíà

  • зочин (202.70.47.154)

    2013-06-07

    Автомат машинаас болоод сонгууль будлиантсан тохиолдлыг би сонсоогүй юм байна УИХ дэд дарга Н.Энхболд 2012№-280 Үндэсний шуудан

  • хууль (202.70.47.154)

    2013-06-07

    ...сонгуулийн хууль тогтоомж зєрчихийг уриалсан агуулга бvхий сурталчилгаа явуулхыг хориглоно 33.7.7

  • оюутан (202.55.191.35)

    2013-06-07

    оюутан залуусМАН г дэмжвэл онигоо гэдэг хэллэг гарсан байна

  • оюутан (202.55.191.35)

    2013-06-07

    оюутан залуусМАН г дэмжвэл онигоо гэдэг хэллэг гарсан байна

  • зочин (182.160.40.220)

    2013-06-06

    Энэ Сүхбаатар ингэж хэтэрхий их нуршлаа гээд энэний үгэнд толгойгоо угаалгах хүн одоо олдохгүй дээ.Товчхондоо Баагий аваргын гар цэвэр бидний гар баба гэсэнтэй л ижил сонсогдож байна.

  • (103.11.192.34)

    2013-06-05

    Хөлсөөр сэтгэгдэл бичигчид энэ цагийн хамгийн хямдхан хүмүүс дээ хөөрхий, олуулаа ардчилсан намын захиалгаар зайлуул

  • Bodoo (84.132.54.92)

    2013-06-05

    bas yun sukhbaatar be? guzeetei bahalzsan yum haanaas garad irev ee zamzand aa bagtahgui baishdee

  • зочин (202.70.47.154)

    2013-06-05

    Автомат машинаас болоод сонгууль будлиантсан тохиолдлыг би сонсоогүй юм байна УИХ дэд дарга Н.Энхболд 2012№-280 Үндэсний шуудан

  • Ж.Сүхбаатар (202.70.47.154)

    2013-06-05

    САНАЛЫН ХУУДАС ТООЛЛОГЫГАВТОМАТЖУУЛАХАД ХАМАГ АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙГАА Ж.Сүхбаатар 2011 №145 Зууны мэдээ

  • zochin (202.70.47.154)

    2013-06-05

    Мэдээлэл технологийн эрин ирчихсэн өнөө цагт сонгуулийг автоматжуулсан системээр явуулах нь зүйн хэрэг байсан. Бид сонгуулийн хуульдаа ч үүнийг тусгасан нь үнэндээ дэвшил байлаа. Тиймээс манай нам техникийн дэвшилд өөрсдийн хүмүүсээ бэлтгэж, зохион байгуулах байтал техникээсээ айсан. Юм л болвол энэ хэрэггүй, машинаар тоолох нь булхайны үүр гээн байдлаар эсэргүүцэ хандсан. Энэ ардын намыг техник технологийн дэвшилтэй хамт хөл нийлүүлэн шинжлэх ухааны дэвшилтэт ололтуудыг нэвтрүүлэх замаар улс орныг удирдах чадамж дорой гэдгийг харуулсан. Сонгуульд автоматжуулсан систем ашиглах асуудал чухалд тооцогдож байгаа шүү дээ. Учир нь 2008 оны долдугаар сарны нэгэнд болсон үйл явдал бол сонгуулийн булхай луйвраас болсон гэж байгаа. Үүнд дүгнэлт хийгээд манай нам сонгуулийн саналыг гараар тоолох нь булхай луйврын үндэс болж байна. Тиймээс саналыг техникийн дэвшил ашиглан тоолох хандлага руу орох хэрэгтэй гэдэг зөв шийдэлд хүрсэн. Ингээд л Сонгуулийн хуулийг шинэчлэн баталчихаад дараа нь өөрсдийнхөө зөв гаргасан шийдэлд эргэлзэж эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Өдрийн сонин 2013 №012

  • zochin (202.70.47.154)

    2013-06-05

    ...гараар тоолно гэдэг заалтыг хуульд оруулааагvй.оруулчих юм бол сонгуулийн явц удааширна гэж vзээд зориуд оруулаагvй юм УИХ дэд даргаН.Энхболд 2011 №280 Yндэсний шуудан

  • Зочин (27.123.214.113)

    2013-06-05

    Удвал санхуутэй болж энхбаяр будаа

  • Зочин (27.123.214.113)

    2013-06-05

    Монирангийн хэрэг хэнийх вэ

  • Зочин (27.123.214.113)

    2013-06-05

    Дэнзэн яасан бэ

  • зочин (203.194.114.209)

    2013-06-05

    эмэгтэйчүүд эхчүүд ялах болноо эрчүүдийг харж болллоо Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр Удвалыг дэмжинээ

  • mai (182.160.55.8)

    2013-06-05

    judag gej erhten umuu. Nadad lav baihgui

  • (103.11.192.34)

    2013-06-05

    Avarga uxaantai Erunxiilughctei bolnoo

  • түй (27.123.213.59)

    2013-06-05

    Мангар пацаан хуцнаа.МАН өөрөө өөрсдөө унаа биздээ дотороо алалцаад л удахгүй устах биздээ.Баги яг гарч харагдаач.

  • иргэн (202.179.29.209)

    2013-06-05

    АН-хан ч ичсэн хүн хүн алнаа гэдэг болж байна л доо.Айж үхэхнээ АН-н гар хөл бологсод.Та нараар заалгахгүй Ерөнхийлөгчийн сонголтоо хийсэн байгаа хөөе.Элбэгдорж хийсэн зүйлээ ярих гэхээр дандаа худлаа болоод байгаа биздээ..Наад захын жишээ гэхэд ЗГ-г дан дээлтэй байлгана,Шадар сайд гэж бйах ёсгүй гээд л амлаад яриад байнсан.Энэ амлалт одоо биелэсэн үү.Харинч эсрэгээрээ давхараас давхар болоод орон тоо бүр нэмэгдээ биздээ.Үүнд Элбэгдорж дуугарсан уу үгүй л биздээ.Алтанхуяг өөрөө л ЗГ-аа бүрдүүлээ биздээ.Ерөнхийлөгчийн нөлөө гэж байсан юм уу.АН ЗГ-т гарч ирсэнээс хойш Элбэгдорж 1-ч үг дуугараагүй биздээ.Тэгсэнээ 2013 он гарангуут сэрсэн юм шиг худлаа дүр исгээд л баахан сайд нарыг загнаад л байсан биздээ.Ард түмний эрхийг дарга нар засах эрх байхгүй гээд л байсан хаана байна.Харин хамгийн их хүний эрх хувийн өмчид халдаж байгаа биздээ.Үүнд Элбэгдорж юм хэлсэн үү үгүй.Харин чулам өөгшүүлээд байгаа биздээ энэ мэтчилэн олон зүйл байгаа.Ан+МАХН 2 арай бишээ.Удвал авгайд Элбэгдорж мөнгө өгсөн гээд л хэн хэнгүй л ярьж байна олны үг ортой доо.Ямар ч байсан өгсөн л байгаа.Удвал яг Энхбаярын даалгавраар гарч ирсэн байж харагдаач.АН МАХН-н албан тушаалд санаархчидын л тохироо гэдэг нь тодорхой байгаа биздээ хүмүүсээ.Үнэнг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг үг АН-ханд илт үйлчилч байгаа шүү дээ.Зөв хүнээ сонгое Монголчуудаа.АН-ханд одоо хулхдуулдаг цаг биш болсон АН-н хүгын ургамлуудаа.Аварга ялнаа Чаднаа.

  • ******* (202.179.11.202)

    2013-06-05

    МАН-г бүү дэмжээрэй Дахиад 20 жил улс зогсонги байдалд орно 4 жил Кароллиа хийсэн хүн гэнэт дуугарч Санта бөөн баяр болж байгаа юм байна даа ҮҮ АА ҮҮ АА

  • (122.201.18.157)

    2013-06-05

    Хүнийг байгаа байдлаар нь бус хийж байгаа зүйлээр нь дүгнэж байгаач...

  • (122.201.18.15)

    2013-06-05

    Бие нь жижиг ч бэлчээр нь хол. Их л юм хийж байна даа. Улс орон, ард түмнийхээ төлөө илүү ихийг хийж бүтээхийг Ерөнхийлөгч Элбэгдорждоо хүсэн ерөөе. Амжилт

  • (202.170.68.70)

    2013-06-05

    сүхбаатараа ам ажил хоёр чинь зөрөөд байна. аваргаа дэмжие гээд байгааг юу гэж ойлгох вэ.чи гэж доошоо харж дорой дуугараад л хэрүүл ярьсан хүүхэн шиг юм л явах юм.өөр ажил хийгээчээ.

  • зочин (202.70.47.154)

    2013-06-05

    Мэдээлэл технологийн эрин ирчихсэн өнөө цагт сонгуулийг автоматжуулсан системээр явуулах нь зүйн хэрэг байсан. Бид сонгуулийн хуульдаа ч үүнийг тусгасан нь үнэндээ дэвшил байлаа. Тиймээс манай нам техникийн дэвшилд өөрсдийн хүмүүсээ бэлтгэж, зохион байгуулах байтал техникээсээ айсан. Юм л болвол энэ хэрэггүй, машинаар тоолох нь булхайны үүр гээн байдлаар эсэргүүцэ хандсан. Энэ ардын намыг техник технологийн дэвшилтэй хамт хөл нийлүүлэн шинжлэх ухааны дэвшилтэт ололтуудыг нэвтрүүлэх замаар улс орныг удирдах чадамж дорой гэдгийг харуулсан. Сонгуульд автоматжуулсан систем ашиглах асуудал чухалд тооцогдож байгаа шүү дээ. Учир нь 2008 оны долдугаар сарны нэгэнд болсон үйл явдал бол сонгуулийн булхай луйвраас болсон гэж байгаа. Үүнд дүгнэлт хийгээд манай нам сонгуулийн саналыг гараар тоолох нь булхай луйврын үндэс болж байна. Тиймээс саналыг техникийн дэвшил ашиглан тоолох хандлага руу орох хэрэгтэй гэдэг зөв шийдэлд хүрсэн. Ингээд л Сонгуулийн хуулийг шинэчлэн баталчихаад дараа нь өөрсдийнхөө зөв гаргасан шийдэлд эргэлзэж эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Өдрийн сонин 2013 №012

  • Шагдар (202.70.42.34)

    2013-06-05

    Саналуудыг уншад байхад Элбэгээг дэмжсэн хүмүүс ихэнхдээ ***** зайл, дарна сөнөөнө ***** гэсэн сэтгэгдлүүд бичих юм. Ямар хүнийг ямар хүмүүс дэмждэг нь илт юм-аа??

  • (72.209.242.143)

    2013-06-05

    Suhbaatar sain uls torch shuu tanii Ajil uils chin amjilt

  • (72.209.242.143)

    2013-06-05

    Chamd amjilt

  • зочин (124.158.104.233)

    2013-06-05

    МАН-ынхан дэвшүүлж байгаа юм бол бөхөө жаахан дасгалжууласай. Өмнөөс нь улайчих юмаа.

  • irgen (124.158.104.233)

    2013-06-05

    hairan tatwar tulugchdiin hurungiig heregtei ymandaa hereglehsen. Ardchilsan yrunhiilugchid iluu ihiig hiihed iluu demjleg heregtei dee. Yrumhiilugchuu demjey

  • (122.254.127.55)

    2013-06-05

    MAN-iin luivarchid avargiin ard uldchih sanaatai bgaa bol enduurch bna daa, idej uuj hulgaisan bolgoniig il gargah l bolno doo,

  • МАН МАФИ (183.81.169.21)

    2013-06-05

    ХУЦААЧ ХАЛТАР ЛУЙВАРЧААН ЧАМААС ӨӨР ЖУДАГГҮЙ МОНГОЛ ХАРИН БАЙХГҮЙ БАЙХАА,БӨХ ХҮН ГЭХЭЭР Л ЖУДАГТАЙ БАЙДАГ ЮМУУ,ХУЦАЛГҮЙ СӨНӨ ЗАЙЛ ДАЛД ОР.

  • (202.21.114.12)

    2013-06-05

    чамд хэлэх сайн үг алга Сүхбаатар аа

  • (202.21.114.12)

    2013-06-05

    ийм нарийн бичгийн даргатай тийм даргатай нам сөлдөг л байхгүй юу?тэгээд бас нам яриад донгосоод байгаа юм нохойн гөлөг

  • Zochin (202.9.47.132)

    2013-06-05

    Uhsen uliiniihni judag baidgii Bat-Erdened.Hamgiin judaggui buh baisniigni bugd medne.Bas erunhiilugch bolno gene *****..

  • Zochin (202.9.47.132)

    2013-06-05

    Uhsen uliiniihni judag baidgii Bat-Erdened.Hamgiin judaggui buh baisniigni bugd medne.Bas erunhiilugch bolno gene *****..

  • (202.21.114.12)

    2013-06-05

    муу авилгагчид чамайг намтай чинь хамт булшлах хэрэгтэй чи энэ эх оронд юу хийсэн нөхөр бэ?

  • unen (76.170.253.157)

    2013-06-05

    baterdene bol abilagch budnii abral baigaa yum geed xelchixeech dee.

  • (202.21.114.12)

    2013-06-05

    ман газрын хөрснөөс бүр мөсөн арчих хэрэгтэй энэ биздаагийн байж байгаа царайг

  • MAH-xuurxii... (182.160.48.203)

    2013-06-05

    ene Cuxbaatar gej bas 1 durak bnaa...eniig chini ovoo yumu gej bodson chini yostoi OLGOI TOLGOIT YUM BNA....

  • Зочин (122.201.18.59)

    2013-06-05

    Өөрөөр магтах үг үгүй л дээ. Өрөвдмөөр юм даа МАН-ынхан

  • х, БАТ:ЭРДЭНЭ (202.55.191.35)

    2013-06-05

    жудагтай бишээ зодог шуудагтэй л байх наад аврага чинь, бөх тбөрийг хянана гэнэ үү

  • х, БАТ:ЭРДЭНЭ (202.55.191.35)

    2013-06-05

    жудагтай бишээ зодог шуудагтэй л байх наад аврага чинь, бөх тбөрийг хянана гэнэ үү

  • (203.169.52.109)

    2013-06-05

    Жудагтай Ерөнхийлөгч болж чадах хүн бол яах аргагүй Аварга маань, энэ одоогийн тогдгор ч дээ ***** царайлчихаад энэ үгний учрыг ойлгож мэдэх болуу

  • (203.91.119.102)

    2013-06-05

    намтайгаа хамт зайлаад адлд ороод өгөөсэй юу хийж бүтээсэн гэх гээд байгаан болоо авилгаас өөр