Өөрийхөө хүйсийг эмэгтэй гэдгийг 66 насандаа мэджээ

Хонконгод нэгэн эр өөрийгөө үнэн хэрэгтээ эмэгтэй хүн байж гэдгийг 70 насныхаа босгон дээр санамсаргүй байдлаар олж мэджээ. 66 настай, вьетнам гаралтай Хятадын иргэн тэрбээр хэвлийн хөндийн хагалгаанд орж байх үедээ өндгөвчтэй болох нь тогтоогджээ. Эмч нар нарийвчилсан судалгаа хийж үзэхэд өвчтөн удамшлийн хосолсон өвчинтэй болох нь илэрчээ. Нэг нь Тернерийн синдром буюу дан ганц Х хромосомтой төрсөн эмэгтэй хүн. Ийм өвчтэй хүмүүсийн гадаад төрх нь эмэгтэй боловч хүүхэд төрүүлэх чадваргүй. Харин хоёр дахь нь эмэгтэй хүний биед эр бэлгийн даавар ихээр ялгарч, боловсрох үзэгдэл юм байна. Чухам хоёр дахь шалтгааны улмаас 66 настай энэ өвчтөн эмэгтэй мөртлөө эр хүн шиг харагддаг байсан аж. Түүнчлэн “South China Morning Post” сонинд мэдээлснээр энэ хачирхалтай түүхийн гол дүр үнэхээр эмэгтэй хүнтэй ямар ч төсгүй аж. Тэр байтугай түүнд сахал, төмсөггүй ч гэсэн жижигхэн эр бэлэг эрхтэн гээд “эр хүний шинжүүд” бүгд байгаа гэнэ. Мөн тэрээр ердөө 137 см өндөр нуруутэй аж. Хэдий өвчтөн эмэгтэй хүн гэдгээ мэдсэн ч “эр хүн” чигээрээ үргэлжлүүлэн амьдрахаар шийдсэн ажээ. Анагаах ухаанд ийм тохиолдол маш ховор бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий дээр хоёр удамшлийн өвчин нэг хүнд хавсарч илэрсэн ердөө зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.115.170)

    2013-06-07

    neeren dulzen chin ehneree bantangiin hamaatan gedgiig saya medsen gee biz dee

  • Зочин (114.31.70.33)

    2013-06-06

    Наадах чинь юу ч биш . Өөрийнхөө эхнэрийг хэн болохыг мэдээгүй засгын газрын дэд Монголд байдаг л юм.