Түүхий сүү зарсан хэрэгт нэг жилийн ял өгч магадгүй


АНУ-ын Висконсин мужийн фермер, 10 хүүхдийн эцэг Вернон Хершбергерийг үнээний түүхий сүү зарсных нь төлөө нэг жил хорих ялаар шийтгэж магадгүй байна. Висконсин мужийн хуулиар бол фермерүүд нэгдүгээрт үнээний сүү зарах лиценз зөвшөөрөл авах ёстой, хоёрдугаарт сүүгээ заавал сүү боловсруулах үйлдвэрт өгөх ёстой юм байна. Түүнээс биш түүхийг сүүг хэрэглэгчдэд худалдах хориотой гэнэ.Харин Хершбергер сүүгээ үйлдвэрт тушаахыг хүссэнгүй, өөрийн танил, хөршүүдийнхээ хүрээнд клуб байгуулан хувьцаа эзэмшүүлж ногдол ашигт нь шинэ сүүгээ өгсөн гэнэ. Энэ нь хэдэн жил үргэлжилснийг мэдсэн хууль тогтоогчид түүнийг лиценз зөвшөөрөлгүй, сүүний үйлдвэртэй гэрээ байгуулж сүүгээ тушаагаагүй, хэрэглэгчдэд түүхий сүү зарсан хэрэгт буруутгаж эхэлжээ. Энэ бүхний төлөө түүнд нэг жил хорих ял, 10 мянган долларын торгууль оногдуулж магадгүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • yahuu dee (202.21.106.168)

    2013-06-07

    baakhan nemelt tejeel yanz buuriin um ogdog tul suu iig ni shuud udagui biz.

  • (202.179.2.78)

    2013-06-07

    МАНАЙД ХАР ТАМХИ ЗАРСАН БААВАРТ 3 САР ӨГДӨГ "ЭНЭРЭНГҮЙ" ОРОН ШҮҮ