Инкубаторт байсан нярай цахилгааны хязгаарлалтанд өртөж нас барлаа
- 2013-06-07
- Эрүүл мэнд
- 0
- Цахилгааны хязгаарлалтын балаг уу Төрөх улсын онцгой обьектод багтдаггүй юм уу -
Өнгөрсөн 4 дүгээр сарын 19 ний өдөр нийслэлийн 3 дугаар амаржих газарт инкубаторт бойжиж байсан нярай 11.00-19.00 цагийн орчимд Гуравдугаар амаржих эмнэлгийн тог тасарч цахилгааны хязгаарлалт хийх үеэр энджээ. “ИНКУБАТОРТ”- т байсан 1.9 кг жинтэй нярай эндсэн нь тун ч харамсалтай. Тог тасарсан тул эмч нар хүүхдэд гар аргаар хиймэл амьсгал хийсэн ч тусыг эс олж амьсгал хураасан байна. Ар гэрийнхэн нь нярай хэдий дутуу төрсөн ч амьд гарах боломж байсан хэмээн үзэж байгаа аж. Мэдээж эмнэлгүүд нөөц тогны эх үүсвэртэй байх ёстой. Гэвч гуравдугаар эмнэлгийн эмч нар хүүхэд эндсэн шалтгааныг цахилгааны хязгаарлалт болон эмнэлгийн зүгээс болоогүй хэмээн тайлбарлажээ
Харин тэд хүүхэд дутуу төрөлтийн гуравдугаар зэрэгтэй мөн уушгины дутуу хөгжлөөр жамаараа эндсэн гэх тайлбрыг өгсөн байна. Тус амаржих газар уг нь дизель станцтай болох сурагтай байгаа гэнэ. Гэвч хэзээ гэдэг нь тодорхой бус. Манай төрөх эмнэлгүүдээс саяхан шинэ өргөтгөлтэй болсон Клиникийн Нэгдүгээр амаржих газар л ганцхан дизель станцтай болж чаджээ. Энэ мэт алдаатай, анхааралгүй үйл ажиллагаанаас болж хүн болох гэж ирсэн бяцхан иргэд маань эндсээр байгаа нь харамсалтай.
Өнгөрсөн 4 дүгээр сарын 19 ний өдөр нийслэлийн 3 дугаар амаржих газарт инкубаторт бойжиж байсан нярай 11.00-19.00 цагийн орчимд Гуравдугаар амаржих эмнэлгийн тог тасарч цахилгааны хязгаарлалт хийх үеэр энджээ. “ИНКУБАТОРТ”- т байсан 1.9 кг жинтэй нярай эндсэн нь тун ч харамсалтай. Тог тасарсан тул эмч нар хүүхдэд гар аргаар хиймэл амьсгал хийсэн ч тусыг эс олж амьсгал хураасан байна. Ар гэрийнхэн нь нярай хэдий дутуу төрсөн ч амьд гарах боломж байсан хэмээн үзэж байгаа аж. Мэдээж эмнэлгүүд нөөц тогны эх үүсвэртэй байх ёстой. Гэвч гуравдугаар эмнэлгийн эмч нар хүүхэд эндсэн шалтгааныг цахилгааны хязгаарлалт болон эмнэлгийн зүгээс болоогүй хэмээн тайлбарлажээХарин тэд хүүхэд дутуу төрөлтийн гуравдугаар зэрэгтэй мөн уушгины дутуу хөгжлөөр жамаараа эндсэн гэх тайлбрыг өгсөн байна. Тус амаржих газар уг нь дизель станцтай болох сурагтай байгаа гэнэ. Гэвч хэзээ гэдэг нь тодорхой бус. Манай төрөх эмнэлгүүдээс саяхан шинэ өргөтгөлтэй болсон Клиникийн Нэгдүгээр амаржих газар л ганцхан дизель станцтай болж чаджээ. Энэ мэт алдаатай, анхааралгүй үйл ажиллагаанаас болж хүн болох гэж ирсэн бяцхан иргэд маань эндсээр байгаа нь харамсалтай.

Сэтгэгдэл (4)
(122.201.18.18)
um mani badmi hum ewii ewii
(202.126.91.159)
ewii deehvn boloh gj yasan ih temvvlsen bldoo eej ne yamar ih shanalj bga bl
(124.158.68.65)
ewii ewii etseg ehed n hichneen hetsuu bga bol gestuuchiima da
(124.158.68.65)
ee huurhiiduu orowdmoor yum hun boloh gej ircheed ingeed ywaad uguh gej de setgel owdchihloo eej aawdaa ergen toroorei um mani bad mi hum !