Ирээдүйн хүүхдээ ингэж л угтдаг. Тэр дундаа Европд
- 2013-06-07
- Эрүүл мэнд
- 0
Финлянд улс ирээдүйн ээжүүддээ зориулан хайрцаг илгээдэг болсоор 75 жилийн нүүр үзжээ. Энэ чухам ямар учиртай хайрцаг юм бол? 
Энэхүү хайрцагт нярайн хувцас, комбинозон, хөнжлийн даавуу, живх, тоглоом, халуун хэмжигч гээд хүүхдэд хэрэгцээтэй бүхэн бий. Хамгийн гол нь энэ хайрцгийг хүүхдийн ор болгон ашиглаж болно. Уг хайрцагны ачаар Финланд улс хүүхдийн нас баралтын түвшнээрээ хамгийн бага орон болсон аж. Жирэмсэн эхчүүд улсаас олгодог мөнгөн тэтгэмж эсвэл хайрцагтай иж бүрдэлийн аль нэгийг сонгох боломж олгодог.
Хэрэв ээж мөнгийг сонговол түүнд нэг удаадаа 140 евро өгдөг гэнэ. Гэхдээ ээжүүд ихэвчлэн хайрцгийг сонгодог юм байна.
Энэ хайрцгийг авахын тулд жирэмсэн эхчүүд заавал эмчийн хяналтад орсон байх шаардлагатай бөгөөд төрөх хугацаа дөхөх үед хайрцагтай иж бүрдэлийг шуудангаар илгээдэг аж.
Түүнчлэн хүүхдийг хөхөөр хооллохын ач тусыг сануулж, энэ арга хэмжээг дэмжихийн тулд хайрцагт угж хийхээ больжээ.
Өнгөрсөн зууны эхээр Финлянд улс нярайн эндэгдлээр дээгүүрт ордог, ядуу орон байсан.
Гэвч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр 10-аадхан жилийн дотор нярайн эндэгдлийг бараг үгүй болгож чадсан байна. Энэ бол улсаас ирээдүйн иргэддээ үзүүлж буй хамгийн анхны халамж анхаарал, иргэдээ дээдэлж буйн нэг илрэл юм. Харин одоо ээж аав болчихоод бяцхан үрсээ хэрхэн асрах талаар

Сэтгэгдэл (2)
(124.158.109.60)
sss-tgvl chi Finland-d ochij tendxiin irgen bolchihgui yu doo
sss (112.187.165.71)
bi ene hairtsagiig avmaar bnaaa :((