Солонгос эмч нар өнөөдөр элэг бөөрний өвчтэй хүмүүст үнэгүй зөвөлгөө өгнө
- 2013-06-08
- Эрүүл мэнд
- 0

Корей Их Сургуулийн "Анам" Эмнэлгийн эмч нар ЭМЯ-ны зөвшөөрөлтэйгөөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллаж байна. Тэд Солонгост эмчлүүлэх шаардлагатай байсан 8 хүнд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа юм. Өнөөдөр буюу 6 дугаар сарын 8-ны 10:00-14:00 цагт Blue sky-д элэг, бөөрний өвчтэй хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгөх аж. Энэ үеэр Солонгосын шилдэг 5 эмнэлгээр үйлчлүүлэхэд 35-40 хувийн хөнгөлөлтийг Монголд шинээр байгуулагдаж буй агентлагаар дамжуулан авч болох талаар танилцуулна.

Сэтгэгдэл (0)