Инээд бол амьдралыг улам гэрэл гэгээтэй баялаг, эрүүл болгогч

Инээд бол сэтгэл санааны баясал ,өөдрөг сэтгэлийн илрэл юм. Гэвч оюун санааны уг үндсийг тайлбарлахад хэцүү байдгийн адилаар  инээдийн чухал үндсийг тайлбарлах нь төвөгтэй зүйлийн нэг байдаг. Инээд чин сэтгэлийн инээд, хүйтэн инээд,  хуурамч инээд  гэх мэтээр олон янз байдаг. Ийм учраас инээд  бол янз бүрийн гарал үүсэлтэй  олон төрлийн илрэл юм гэж хэлж болно. Чин сэтгэлийн инээдийг бие сэтгэлийг цэвэр ариун болгодог, оюун санааг ариусгагч “шидэт үрэл” гэж хэлж болно. Хүнийг яаж инээж байгаагаар нь тэрээр хэн болохыг сайн мэдэж болдог. Чанга инээдэг хүн бол хажуугийн хүн өөрийг тань ямраар үнэлэхээс айдаггүй л хүн байдаг. Үнэн инээд нь тааламжтай орчинд л үүсдэг. Даруу төлөв хүмүүс ихэнхдээ зөөлөн уянгалаг инээцгээдэг. Хурц зантай,зоригтой хүмүүс  өөрийн гэх орчиндоо бүгдэд мэдэгдэхээр инээнэ. Хүнийг инээдээр нь ажил төрлөө хэрхэн удирдаж  авч явааг нь  мэдэх боломжтой  байдаг.  Бас инээдийг нь мэдэж танилцсанаар  тэр хүний зан байдлаас олныг мэдэж болдог.
Инээдийг заримдаа  урт наслуулдаг ч  гэж ярих нь бий.  Үүнд  үнэний тал ч байдаг. Хавдрын өвчтэй хүхдүүдэд инээд, алиа хошин зүйлээр  эмчилгээ хийхэд эдгэрч байсан  жишээ ч байдаг. Инээд бол янз бүрийн өвчтэй хүүхэд баяр баясгаланг  мэдэрч, ертөнцийн гэрэл гэгээ, нарны туяаг  эергээр  тусгаж,  өдөр турш  баясгалантай байхад тусалдаг байна. Инээж амьдарлын баяр баясгаланг эдэлснээр тухайн хүн  өөрийн амьдралаа эерэгээр зөв харж  явахад тусалдаг ба  сэтгэл санаанаагаар өөдрөг явбал тохиолдох бэрхшээлийг  туулахдаа ч амархан байдаг. Байнга л инээж баясаж явдаг хүнд  өөрийг нь хойш татдаг даг “сүүл” нь богино, ийм хүн амьдралдаа  сэтгэл хангалуун явцгаадаг хэмээн сэтгэл зүйчид үздэг. Инээд бол амьдралыг улам гэрэл гэгээтэй баялаг болгодог учир та амьдралаа инээд баяслаар угтаж  бай. Тэгэх аваас амьдрал тань таныг харж мишээх болно. Ингээд хэдхэн минут доорх зүйлийг харж инээе


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)