Шүүх эмнэлэг “Э.Хонгорзулд марль залгисан” гэж үзжээ

“Хэвлийгээс нь марль гарлаа. Үүнд буруутай эмч нарыг ажлаас нь халлаа” гээд холбогдох албаныхан нь саяхан мэдэгдээд байсан чинь одоо болохоор “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай” гэсэн дүгнэлт гарсан байх юм. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс / ШЭШХ/-ийн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх нар хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийж дүгнэлт үйлджээ. Энэ зовлонт бүсгүйн талаар өмнө нь бид цувралаар нийтэлж байсан болохоор уншигч та санаж байгаа байх. Түүний ээж Г.Нарантуяа “Охиныг маань марль залгисан гэж шүүх эмнэлгийнхэн дүгнэжээ” хэмээн манай сонинд дахин хандлаа. Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Эрхзаяа өнгөрөгч ням гаригт Э.Хонгорзулд шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулжээ. Улмаар дүгнэлтэд үндэслэн хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргэж буйгаа ч дуулгасан байна. Үүнээс болж Э.Хонгорзул эргэж бие, сэтгэл нь хямарч, таталт өгч муудаад, шөнөжин уйлж, ухаан санаа нь улам дордож буйг ээж нь ярьсан юм. Энэ талаар мөрдөн байцаагч Л.Эрхзаяатай уулзаж тодруулахад “Шүүх эмнэлгийн дүгнэлт “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай, кесарева хагалгаа хийх үед нарийн гэдэсний хөндийд самбай орох боломжгүй” гэж гарсан учраас бид энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн. Гэхдээ энэ хэрэг ингээд хаагдаад өнгөрөх юм биш. Прокуророос хэрэгсэхгүй болгосон ч Э.Хонгорзул дахин шинжилгээ хийлгэх гомдол, хүсэлт гаргавал мөрдөн байцаалтад буцаж ирэх нь тодорхой. Хэвлэлийнхэн хэт нэг талыг барьсан мэдээлэл гаргаад байхаар олон хүн ажил, амьдралаасаа салчих гээд байна. Тийм болохоор үнэн зөвийг бичихийг хүсье” гэв. Түүнчлэн шүүх эмнэлгийнхэн энэхүү дүгнэлтийг хэрхэн гаргасан болохыг нарийн мэдэхгүй гэнэ. Баримт бичгийг нь үзэхийг хүсэхэд “Бүгдийг нь прокурорт хүргүүлсэн, харуулах юм байхгүй. Харин Э.Хонгорзулын ээж утсандаа зургийг нь дарсан, очиж хар” гэлээ.

ҮДЭШ ОЧООД “ҮХ” ГЭСНЭЭС ӨӨРЦГҮЙ ҮГ ХЭЛЖЭЭ
Ингээд Шар хадны эцэст байх Г.Нарантуяагийнд очтол Э.Хонгорзул “Надад гурван хүүхдээ орхиод, марль залгиж амиа хорлох шалтгаан байхгүй. Ажил, мөнгө гээд дутагдсан зүйл нэг ч байгаагүй. Би сайхан ханьтай, одоо ч дэргэд маань үргэлж намайг асарч байна” гээд асгартал уйлж байлаа. Уг нь өмнөхөө бодвол гэр дотроо босч алхахтайгаа болжээ. Гэвч гэдсээр нь өтгөн шингэн нь гардаг өнөө л хэвээр байв. Үргэлж уут зүүлттэй байдаг бөгөөд идсэн хоол, уусан унд нь боловсорч гүйцэлгүй шууд урсаад гардаг нь улам л дордож байгаа аж. Тиймээс байнга хоол, унд идэж байхгүй бол өлсдөг гэнэ. Эднийх өнгөрсөн хавар биднийг сурвалжлаад очиход хөлсний байранд амьдарч байсан. Харин тэр байрныхаа хөлсийг нь төлж дийлэхгүй болоод одоогийн байдлаар ээжийндээ нүүж ирээд байгаа юм байна. Харамсалтай нь түүний эмнэлгээс эмнэлэг дамжин эмчлүүлж, мөн “Хэвлэлийнхэн анхаарлаа хандуулснаас хойш ЭМЯ- наас хааяа нэг асуудаг болсон байна, тиймээс би удахгүй эдгэрнэ” хэмээн итгэж, тэмцэж явсан нь салхинд хийсэх шиг алга болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод амьдрах хүсэл нь буурч “Энэ улсад би хэрэггүй юм байна. Хэн ч үнэн зөвөөр нь шийдвэрлэсэнгүй, тиймээс үхсэн ч яахав” гээд бухимдаж, бухимдахдаа унаж, татаж байгаа аж. Ээжийнх нь хэлснээр мөрдөн байцаагч Л.Эрхзаяа ням гаригийн 22.00 цагийн үед гэрт нь ирээд Э.Хонгорзулд хандан шагнал, урамшуулал гардуулах, эсвэл баярт мэдээ дуулгах гэж буй мэт байснаа “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр таныг марль залгисан байх магадлалтай гэж гарсан. Тиймээс би энэ хэргийг хэрэгсэхгүй болгохоор прокурорт хүргүүлэх гэж байна. Харин та танилцаад гарын үсгээ зурна уу” хэмээн шууд л хэлсэн байх юм. Энэ үгийг нь сонсуутаа л Э.Хонгорзул хямралд орж “Би үхье, шүүх цагдаад итгэж явсан чинь худлаа байж. Чи үдэш болсон хойно ирээд надад ийм зүйл сонсгохоосоо ичихгүй байна уу” хэмээн уйлж, үсээ зулгааж, ухаан санаа нь самуурсан байна. Тэрбээр тэр цагдаа надад “Одоо чи үх” гэж хэлэх шиг л санагдсан хэмээн мэгшиж байлаа. Энэ үед “Өнөөдрийн нийгэмд эрх мэдэл, танил тал, хөрөнгө мөнгөтэй хүн ямар ч хэргээс мултарч чаддаг болсон. Харин хөрөнгө мөнгөгүй та бид шиг хүнд хэрэг үүрүүлэх шиг амархан зүйл байхгүй” гэж хэлмээр байвч хэлж зүрхэлсэнгүй. Харин “Шударга хүн олон бий, та сэтгэлийн тэнхээтэй л бай. Хэзээ нэгэн цагт үнэн ялна шүү дээ. Та дахин шинжилгээ хийлгэх хүсэлт, гомдол гарга” хэмээн тайтгаруулах гэж оролдлоо. Гэвч “Шүүхийнхэн миний амьдралыг бусниулсан эмч нарын халаасанд орчихож. Та нар хэчнээн ингэж бичээд, нэвтрүүлээд нэмэргүй” гэх ажээ. Ийнхүү уйлж уйлж сая нэг тайтгарах үед нь түүнтэй цөөн хором ярилцлаа.

Э.ХОНГОРЗУЛ: НАДАД ГУРВАН ХҮҮХДЭЭ ОРХИОД АМИА ХОРЛОХ ШАЛТГААН БАЙХГҮЙ

-Шүүх эмнэлгийн дүгнэлт “Марль залгисан байх магадлалтай” гэж гарсан байна. Та одоо яая гэж бодож байна?

-Марль залгисан гэж дүгнэж байгаа юм бол намайг “Амиа хорлох гэж байжээ” гэсэн үг биз дээ. Надад гурван хүүхдээ орхиод амиа хорлох шалтгаан байхгүй. Нөхөртэйгөө хамт зах дээр наймаа хийдэг байсан. Би аз жаргал, хань ижлийн халамжаар дутаагүй, мөнгөтэй ч байлаа. Тийм болохоор амиа хорлох гэж марль залгихгүй биз дээ. Тэгээд ч хагалгаагаар охиноо төрүүлснээс хойш бие муудаж хэвтэрт ороод 1.3 жил болсон. Үнэхээр марль залгисан бол ингэж их удалгүй л түгжрээд үхэх байсан биз. Гэтэл өнөөдөр намайг өөрөө зориуд залгисан болгож байгаад нь би харамсч, маш их гомдож байна. Хагалгаанд орж марлийг нь авахуулахаас өмнө эмнэлэгт хүргэгдэж очоод онош тогтоогдолгүй явсаар эргээд л гэртээ ирдэг байсан. Тухайн үед ходоодоо хүртэл дурандуулахад шархгүй, эрүүл гэсэн дүгнэлт гарч байсан шүү дээ. Үнэхээр би өөрөө залгисан байсан бол ходоод шархалсан, эсвэл марль байх ёстой. Харин сүүлд эмнэлгийнхэн түгжрэл үүссэн байна гэсэн. Миний хувьд хурдхан шиг л дараагийнхаа хагалгааг хийлгээд босвол хоёр хүүхэд дээрээ л очихыг хүсч байна.

-Одоо ямар хагалгаа хийлгэх билээ?
-Нарийн гэдэс залгах хагалгаанд орох ёстой. Хагалгаа хийлгээд хурдхан шиг босох сон гэж бодож байгаа ч үнэн хэрэгтээ эмнэлэгт итгэхгүй байна. Уг нь нэгдүгээр эмнэлгийн эмчилгээ сайн байдаг. Тэнд хэвтэхээр л эрс сайжирч байгаа нь мэдрэгддэг. Харин дүүргийн эмнэлгийн эмчилгээ, сувилгаа муу. Өдөр бүр хоёр шингэн залгуулж байж алдагдсан шингэн болон тамираа нөхдөг юм. Гэтэл дүүргийн эмнэлэгт хэвтэхээр өдөрт нэгийг л залгадаг. Мөн эмнэлэгт хоол унд багатайгаас болж их өлсдөг. Тиймээс ээж, нөхөр хоёр маань өдөр шөнөгүй ээлжээр унд таслахгүй зөөх шаардлагатай болдог юм. Нэгэнт л эмчилгээ муу эмнэлэгт хэвтэж энэ хоёрыгоо зовоож байхаар гэртээ л байвал хамаагүй дээр юм байна. Одоо эмнэлэгт хэвтвэл нэгдүгээр эмнэлэгт л хэвтмээр байна. Даанч “ор байхгүй” гээд хүлээж авахгүй байгаа. Их л олон сар боллоо, ор нь сулардаггүй л юм байлгүй. Миний сэтгэлийн зовлонг эмнэлэг, шүүхийнхэн мэдэхгүй байна. Бие маань эдгэрчихвэл гурван хүүхэдтэйгээ гадуур баяр хөөртэй алхахсан, намайг асарсан ханийгаа, ээжийгээ, бусад хүмүүсийг баярлуулах сан гэж боддог /уйлав/. Заримдаа би босчихоод гадуур явж тийм ажил хийнэ, тэгнэ, ингэнэ гээд л мөрөөддөг болсон. Үнэхээр би зовж, шаналж байна.

-Хоёр хүүхэд чинь хаана байгаа вэ?
-Хоёр бага хүүхэд маань Хөвсгөл аймгийн Тариалан суманд хадмынд байгаа. Бага охин маань өнгөрсөн оны есдүгээр сард явсан. Дундуур нь миний биеийг улам доройтоход хэзээ ч билээ нэг авчирсан. Охин маань намайг танихгүй байсан /уйлав/.

-Та эмнэлэгт итгэхгүй байгаа бол цаашид яамаар байна вэ?
-Мөнгөтэй бол Солонгос л явчихмаар байна. Өмнө нь ээжтэй хамт яваад Багшийн дээдийн урд байдаг “Ионсей” эмнэлэгт үзүүлэхэд миний өвчний түүхийг солонгос уруу явуулна гэж хэлсэн юм. Тэгээд тэндээ эмчилж болох эсэх талаар хариу ирэхээр нь хэлнэ гэсэн. Түүнээс хойш их удаж байна, бодвол мартагдсан байх л даа. Одоо нэг очоод миний эмчилгээний хариу ирсэн үү гэж асуух юмсан. Гэхдээ эмчилж болно гэсэн хариу ирлээ ч дааж давшгүй өндөр өртөг гарах байх.

-Одоогийн байдлаар эмчилгээнд өдөрт хэдэн төгрөг зарцуулж байна?
-Өдөрт 20 гаруй мянган төгрөгийн эм, тариа хэрэглэж байгаа. Гэдсэнд зүүдэг энэ уут таван ширхэгтэй нь 25 мянган төгрөг байсан чинь үнэ нь нэмэгдээд 29 мянган төгрөг болсон байна. Эм тарианаас гадна хоол унданд маш их мөнгө орж байгаа.

-Таньд кесарева хийсэн эмч нар мөнгө өгч байгаа юу?
-Оюунгэрэл эмч хэд хэд хувааж хоёр сая гаруй төгрөг л өгсөн. Одоо утсаа ч авахгүй байгаа. Ажлаас нь халсан гэж хэлсэн. Гэхдээ нэг хүн надад “Тэр эмч чинь хувийн эмнэлэгтэй” гэж байсан. Бодвол ажлаас халагдсан нэртэй эмчийн ажлаа хийгээд явж байгаа биз. Ийнхүү Э.Хонгорзулынд нэг цаг гаруй хугацаанд саатахад идсэн хоол унд нь хэвлийгээрээ нэг удаагийн 20 орчим торны тэн хагасаар гарсан юм. Тэр нь нийтдээ 50-ын шар тор дүүрсэн бөгөөд өдөрт дунджаар 50 кг-ын шуудай дүүрмээр их гардаг гэсэн. Надтай ярилцаад уйлж байх үед түүний тавдугаар ангийн охин нь ээжээсээ нууж уйлж байхыг нь анзаарлаа. Тэрбээр “Миний ээж хурдан эдгэрээсэй гэж хүсдэг. Ээж бид хоёр уг нь их гоё мөрөөдөлтэй. Би англи хэлтэй болно, ээжийгээ гадаад уруу авч явна. Ээжид маань ч намайг сайн хүн болгож өсгөх мөрөөдөл бий. Ээжийнхээ өтгөнийг суллаж байхдаа сэтгэл маань эмзэглэдэг. Гэхдээ ээжийгээ зовоочихгүй юм сан гэж бодоод сэтгэлээ барьдаг. Намайг уйлаад байвал ээжид маань бүр л хэцүү байх болов уу гэж боддог. Бидэнд тусалж, ээжийг маань эмчлэх сайн хүн таарна гэдэгт итгэлтэй байгаа. Ээжийгээ босчихвол аав бид гурав хөдөө явж дүү нар дээр очино. Би хоёр дүүгээ маш их санаж байна” хэмээн нулимс мэлтэлзүүлэн ярьсан юм. Түүний ийнхүү ярихыг сонсоод хоолой зангирч байсныг нуух юун. Хүүхдийн хүсэл гэгээн тунгалаг мөртэй байдаг даа.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (59)

  • ***** (103.29.144.27)

    2014-04-28

    udwal malaa chi nutagtach ner hundgui pyzda shd maral zalgidag ***** hun bhuu nad huniihe asudlig shideed ogoch hunii muug uzej bj oroo uilee uzewde

  • p (202.131.225.197)

    2013-06-19

    Udval iim baij bas yurunhiilugch bolno biz *****

  • zochin (103.10.22.185)

    2013-06-12

    amaar orson bailaa gehed marli ter chigeeree nariin gedes hurtel yvah uu yu l bol doo ter hurtel amaar orson ymar ch hool uul ni bolowsordog l yum san hevliin hundii dehi marli ni ideeleed naaldangi uusgeed tegeed l tugjrel boloo biz

  • (203.91.118.254)

    2013-06-12

    амаар орж байж л нарийн гэдсэнд орно шүү дээ

  • зочин (182.160.18.226)

    2013-06-12

    шүүх эмнэлэгийн эмч нар ч зооснд дуртай л байж таараа хүн л болсон хойно кэкэкэк

  • zochin (124.158.111.138)

    2013-06-12

    anagaah togsood nariin mergejil ezemshsen emch naraas ch iluu medlegtei humuus shuuh emnelegt ajillaj bga bh.toroh hagalgaa hiilgesen huuhenii nariin gedesnees yahaaraa marli gardag ym be.huuhed chin ehiin umaid burelddeg yum nga biz de.nariin gedesnees huuhed awsan bolj na u tegeed ene emegtein huuhed nariin gedsendee bsn bolj ba u.ymarch hund oilgomjtoa bhd.

  • zochin (124.158.111.138)

    2013-06-12

    anagaah togsood nariin mergejil ezemshsen emch naraas ch iluu medlegtei humuus shuuh emnelegt ajillaj bga bh.toroh hagalgaa hiilgesen huuhenii nariin gedesnees yahaaraa marli gardag ym be.huuhed chin ehiin umaid burelddeg yum nga biz de.nariin gedesnees huuhed awsan bolj na u tegeed ene emegtein huuhed nariin gedsendee bsn bolj ba u.ymarch hund oilgomjtoa bhd.

  • zochin (124.158.111.138)

    2013-06-12

    anagaah togsood nariin mergejil ezemshsen emch naraas ch iluu medlegtei humuus shuuh emnelegt ajillaj bga bh.toroh hagalgaa hiilgesen huuhenii nariin gedesnees yahaaraa marli gardag ym be.huuhed chin ehiin umaid burelddeg yum nga biz de.nariin gedesnees huuhed awsan bolj na u tegeed ene emegtein huuhed nariin gedsendee bsn bolj ba u.ymarch hund oilgomjtoa bhd.

  • ogfio (49.0.159.150)

    2013-06-12

    дүгнэлтийг анхааралдаа аваад буруу дүгнэлт гаргасан бол тэр эмч нарыг шууд хорь шүүх эмнэлэг гэж хөгийн газар дагиймаа авгайн үед байсан одоо дарга нь солигдсон бол эмч нараа солиод шинээр төгссөн шудрагадуу залуу хүүхдүүд авааач

  • (49.0.169.12)

    2013-06-12

    elbegee 4 jiliin umnu shudarga baiyaa gd l tenger haraad orilood bsn tgd shudarga bolgoson ni haana bn Udval guai taniig songuul gj demiirch yvahad shuuh emch nar chin iim l bn eruul mendiin salbar shig doroitold orson salbar mgl-d alga

  • 55 (202.180.220.68)

    2013-06-12

    Хууль хяналт гэж байна уу. Энэ авилга авсан шүүх эмнэлэгийн нөхдүүдээ шаогах хэрэгтэй. мараль залгисан байхдаа яяахав дээ. Энэ шүүх эмнэлэг гэж бас нэг авилгын уурхай байх юмаа. Тэмүүжин сайд энэ хэсэг рүү анхааралаа хандуулаач.

  • (103.10.23.127)

    2013-06-12

    ТЭР ДҮГНЭЛТ ГАРГАСАН ШҮҮХ ЭМЛЭГИЙН ЭМЧ ХЭН ВЭ ЭЛБЭГДОРЖОО ТЭМҮҮЖЭЭН ШҮҮХ ХЭР ШДРАГ БАНА ВЭ НААД ДҮГНЭЛТ ГАРГАСАН ЭМЧЭЭН БАЙЦААЖ ШАЛГАЖ ҮЗЭЭЧ ТӨР ШҮҮХ ШУДРАГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ИЙМ ТӨР МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХЭРЭГҮЙ МОНГОЛЧУУД БИД ЗЭВСЭГЛЭН БОСИЙ ЛУЙВАРЧАДЫГ МОНГОЛ ТӨРӨӨС ҮЛДЭЭН ХӨӨЁЭ

  • Bulgan (182.160.5.215)

    2013-06-12

    Odoo daraagiin mes zasliig ni oligtoihon hiigeed edgerne shuudee.tuslaach emch naraa

  • tuya (24.13.219.133)

    2013-06-12

    shyyx emnelegt chin coliotoi xyn ajillaj bna shyy udvallaa xaxuul uguxgui bolxoor gar xul ni xudluxxuu baican emch daga nar shyy dee nygel ni nydeeree garaacai ed nariin xyniig iim bolgo chood daapaalj cuudag

  • tuya (24.13.219.133)

    2013-06-12

    shyyx emnelegt chin coliotoi xyn ajillaj bna shyy udvallaa xaxuul uguxgui bolxoor gar xul ni xudluxxuu baican emch daga nar shyy dee nygel ni nydeeree garaacai ed nariin xyniig iim bolgo chood daapaalj cuudag

  • Нэргуй (202.9.47.132)

    2013-06-12

    Одоо болтол арга хэмжээ аваагуй ямар хариулагагуй ажлаа хийдэггуй хун бэ хоолойруу нь хоол давж чадаж бнаа

  • Галт (202.9.47.132)

    2013-06-12

    Удвалаа , эмч нараа оргосон тангараг хаана бнаа та нар хуний амьдралыг давж харж хийрхэхээ болиочээ яасан муухай болчихсон юм бэ тэр байтугай л бололцоо байгаашдээ арайчдээ

  • Навчаа (202.9.47.132)

    2013-06-12

    Хонгорзул бусгуйд мэдэлтэй хумуус тодорхой шийдвэр гаргаад ганц туслачих сэтгэл алга юмдаа энд л хуний амьдрал бна шуудээ ямар оодгуй юм бэ удвалаа ганцхан удаа энэ хунд гараа сэтгэлээ сунгалдаа ганц удаа л бодитой ажил хийлдээ хун тарчилж бна шуудээ буян болооч

  • áààãèé (202.126.91.153)

    2013-06-11

    çàðèì õ¿í çóó òàòàõäàà àðüñ ìàõíû õîîðîíä ðàøààí áîëîí øèíãýã ãýýä áàéäàã ÷èíü ¿íýí áàéõ ìàãàäëàëòàé áàéõ íü õººå óòãà íü ýíãèéí áàéäëààð õîîëîéãîîð äàâààä õîäîîäîíä áîëîâñðîîä õî-ãîîð ãàðäãààñ àðàé ººð áàéäëààð øèíãýõ òóõàé îéëãîëò õàðèí àðõè áèø ìàðëü áîë õ¿ññýí õ¿ñýýã¿é àðüñ ìàõíû õîîðîíä áàéðëàí ðàøààí áîëîõîî õ¿ëýýãýýä áàéæ áàéäàã áàéíà ø¿¿ ø¿¿õ ýìíýëãèéíõýí ìýäýëã¿é ÿàäàã þì òýð áàéòóãàé þìòàé òóëæ áàéñàí óëñ àÿã¿é áîë áèä ë ìýäýõã¿é áîëîõîîñ òîíãîëä ºìíº ÷ ãýñýí àìààð îðñîí íü àðüñ ìàõíû çàâñàð òîðñîí òîõèîëäîë áàéãàà äàà

  • zochin (202.9.47.132)

    2013-06-11

    eh hvni huvid setgel ih emzeglej ,zvrh zvsegdeh shig bolj bidni amidrach bga ene eh orond shudarag es gej er ni bga yum u ,hen negen erh medeltei hvmvvst ni huuli vilchileed bid nar shig yaduu doroi hvmvvs ni shuud l vh gsn songoltiig ugch bga yum bishvv.ter ard tvmniihee tuluu ged bga eh oronchid haana ban heden bieiinhee deer garah gej uursdiiguu sn shnr l hdn tv-r gargad ene emegtei yagad tusalj bolohgvi gej ervvl mendiin said yugaa hiiged bgn er ni ter oyungerel geh ene emch ugaasaa hahuuli ih avdag l emch shde bi uuriin nvdeer harj bsn blhr yamar hvn be gdgiig ni medej ban.ijilhen emegtei hvmvvs bj ingej ch arai blhgvi bhaaaa yaj iiged tusliildaa mongolchuud guij ban

  • Soyoloo (49.129.177.75)

    2013-06-11

    Hunii amaar orson hoolnii buteegtuhiin yamar bodis aguulaj baigaagaasaa shaltgaalj,hodood nariin gedes buduun gedes heden tsagiin hugtsaand bovsordogjij haana-s garah, haana boglorhon todorhoi baidag, manai MGL-n huuliin emch nar ene tuhai medehgui yum baij dee hoorhii.

  • Soyoloo (49.129.177.75)

    2013-06-11

    MGL-n emch nar bur dodoo orij dee. Yamar hool bolovsoruulah erteng yug bolovsuuruulj yaj haana ni tugjrel bolohiig medehgui baina gedeg unen haramsaltai baina.

  • Soyoloo (49.129.177.75)

    2013-06-11

    Marili zalgisan bol hodoodnoos garah yostoi. Nariin gedesend marliig bolovsoruulah ue shat baih yosgui

  • (49.0.148.132)

    2013-06-11

    bi ene emegtei harad ih orovdoj bn gehdee ene yriltslaga ymarch hachirgui bol iim ih setgeliin hodloltei bie ee barih chadvargui hun um shig sanagdlaa setgetsiin oorchloltei humuus ynz buriin um hiih ni elbeg baidag

  • zochin (202.21.113.139)

    2013-06-11

    aimshigtai ! tangarag orgoson emch nar iim hariutslagagui baij bolno gjuu? tgd uuchlal guihiin orond marli zalgisan bhdaa yhavdeeee uhjiisen novshnuud

  • zochin (202.21.113.139)

    2013-06-11

    aimshigtai ! tangarag orgoson emch nar iim hariutslagagui baij bolno gjuu? tgd uuchlal guihiin orond marli zalgisan bhdaa yhavdeeee uhjiisen novshnuud

  • ММММММММММММММ (122.201.18.160)

    2013-06-11

    ИЧИХГҮЙ ГӨЛӨГ НҮҮД ӨӨРИЙНХ НЬ БУРУУ БОЛОХООР Л МУУ ЭМЧ НЭРТЭЙ ЯНХАНУУД ДУУГҮЙ Л ДАРГА НАРЫНХАА ,,,,,,, БАЙГАА Ч

  • ХЭЛЭХ ҮГ АЛГА (203.91.119.40)

    2013-06-11

    ЭНЭ ЭМЧ НАРЫГ ЯАНАА, ЯАСАН ИЧДЭГГҮЙ ХҮМҮҮС ВЭЭ. БҮГД БИШ БАЙХ Л ДАА ГЭХДЭЭ Л ХАРИУЦЛАГА МАШ МУУ БАЙНА Ш ДЭЭ. ЯАНААА ЯАХ ВЭЭ. ҮНЭХЭЭР ХАРАМСМААР. ӨВДӨЛГҮЙ ӨВЧИН ТУСАЛГҮЙ БАРАГ ШУУД ГЭНЭТИЙН БАЙДЛААР Л ХОРВООГООС ЯВМААР БОЛЖ ДЭЭ. БУРХАН ӨРШӨӨГ БИДНИЙГ.

  • (203.91.119.100)

    2013-06-11

    өрөвдмөөр юмаа яасан ч хэцүү юм бэ дээ

  • Shuuh emnelgiig undseer ni uurchilie (182.48.141.6)

    2013-06-11

    Shuuh emneleg unen bodit baidliig togtooh uuregtei bolovch avilgal ugsun hunii ugeer duriin dugnelt gargaad gemt heregtniig uugshuulseer udaj bgaa. Ard irged UURCHLULT huleeseer huleeseer suhurch bna daaaa. Shuuh emnelgiin darga Dagiimaagiin hamaatan sadan naiz nar duurchihsen gazar.

  • chutgurhun (202.72.245.150)

    2013-06-11

    ymar ch mteneg hun uhne gj yu gj marli zalgih bilee de huuhed huurch bg ymshg ym yrihiimmda estoi neere iinm saihan huuhduudt hun yu gd l ami horloy gj marli zalgih bilee amia horloy gj bods bol ydj huchtei em uuh blgu de unen teneg ym yrihiimaa ahiad shalguulah heregtei

  • bi bn (202.72.245.150)

    2013-06-11

    estoi neere amid yuah batalga unenede algaa emch emneleg tsagda shuuh n bugd heel hahuuld idegdeed yana da hoichiin ur udam minii ene emegteid yas hund hetsuu ym tohioldoo ue huurhii huuhduudiin zaya tushih blgu de

  • арай ч дээ (103.11.194.226)

    2013-06-11

    эрүүл саруул хүн нэг метр гаруй марль залгих уу хүнийг арай дэндүү доромжилж байгаа юм биш үү

  • ebeed (122.201.19.74)

    2013-06-11

    ebee chi hentei temtseed bgaa yum be ard tumen chine avligiin urshigt idegdej chuhurch duuslaa chinii tomchuudtai temtsej neg hesegiig zoliosloj ner hundiin tuluu temtsel chine ard tumeng alj bna bidnii nutgaas *****

  • zochin (202.126.89.211)

    2013-06-11

    gehdee l kesarev hiih ued maaral yaad ch nariin gedsend ormoorhui yum

  • эми (103.11.194.226)

    2013-06-11

    яасан хэцүү юм бэ. Энэ улс орон маань юу л болоод байна даа. шүүх цагдаа эмнэлгийнхэн нийлж байгаад нэг хүний алтан амийг гаргуунд гаргаж түүнийг дагаад нэг гэр бүл олон хүний амьдрал тэр дундаа хүүхдүүдийн амьдрал сүйрч байна шүү дээ. Тэр оюунгэрэл эмчийг и мэднэ намайг төрөөд эмнэлэгт байхад эход хардаг байсан жаахан чадвар тааруу эмч байсан. гэхдээ сайхан зантай хүн байсан арай ч энэ хүнийг ингээд орхихгүй байлгүйдээ. Хонгорзулын хүүхдүүдийг бодохоор өөрийн эрхгүй нулимс гарах гээд байна. Хүүхдүүдийнх нь заяа түших байлгүй дээ.

  • CHUTGURHUN (202.72.245.150)

    2013-06-11

    estoi neere auilg heel hahuul gj neere manai mongold bnaa ter shinjeech emch gd bg amitan d ter buruutai emch karmaniig n tuntiitel mungu atguulchihsan bhgu yu da JINKHENE SHALGA ene asuudliig jiriin ardaaraa ingej togloj bolohgu shde ene hunii ard ch gs uchnuun hylh huuhed hani ijil hamatan sadan bn shde

  • TSO (202.126.89.175)

    2013-06-11

    HAA GAZAR HUN CHANAR GEJ ALGA BUHNIIG ZOOSNII NUHEER HEMJDEG BOLJ ENE BUHNIIG DEED TENGER HARJ BAIDAG L BAIHDAA

  • zochin (202.70.41.218)

    2013-06-11

    yamar ch teneg hun marli zalgihgui ni todorhoi. joohon huuhed huurch bga bish....heleh ug ch alga

  • irgen (112.72.12.62)

    2013-06-11

    ene yamar teneg xvn xyyrch baugaa bush shyyd emchuun byryy bautal shunjilgeeg byryy xuuj xvneer togloxoo boluoch ta nar,emch n byryygaa xvleegeed ene eejiig emchulj ug...yasan uchux nvvrgvu zvul gargaad teneg ym yaruad baugaa be,zvgeer xvn sonsonch vnemshuxgvu ym yaruad bauna.emchuun byryy.................................

  • suwd (202.179.11.34)

    2013-06-11

    ena hvnd tuslaj gadad ulsruu ywuulah mongon tetgemj olgooroi dornodchuudaa setgelin tenheet bj holoo deere hvvhdvvde bodood hania bdood zawal bosoorei

  • zochin (182.160.7.243)

    2013-06-11

    shuuh emneleg emch naraa hamgaalah muu arag oloh geed ard tumnee doromjilj baigaa yum bainal daa unuudur ene busguid tohioldoj baigaa bolovch udahgui ard tumend ene argiig heregleh ni damjggui

  • Zochin (85.65.215.12)

    2013-06-11

    Ene xvvxend xandaj xelxes daxin shvvxed orgodol gargaad shvvx emnegelees iim shiidber gargasan emchees ooriigoo iim muuxai baidal oruulsand 10 saya togrog tolbor abaxaar orgodol garga./Chamaig gutaan doromjilson xariygaa abax xeregtei. Ene bol chinii erx vvreg.!!!!!!!!!

  • Zochin (85.65.215.12)

    2013-06-11

    Maral zalgisan gej shvvxiin shiidber gargasan shvvgchiig odoo xeel xaxuuliin xeregt xolbogduulan shalgax xeregtei. Xedii xemjeenii mongo abaad iim shiidber gargaj chadaj bna be gedgiig ni shalgaad vzex ni zob doo..????

  • zochin (85.65.215.12)

    2013-06-11

    emchilgee buruu xiisen emnegeer ni bvx emchilgeenii tolbor bolon vvnd noxon tolbor gej 10 saya togrog ogox estoi um bna daa.Gadaadad emchlyylex ter tolboriig ni emchilsen emch bolon emnelgeer ni tolboriig ni xiilge.. ene xvnees1 togrogch gargax erx baixgyi..... yalzarsan emch naraa gej....?????

  • (202.170.68.162)

    2013-06-11

    Ene emegteid tuslaad eruul saruul huuchin shig n bolgoj uguucheee. Udval avgai iim asuudal zohitsuulj chadku bj yaj yerunhiilugch boldgiin. Teneg avgai min ajlaa hiij hunii ami avraacheeeeee

  • (203.91.118.82)

    2013-06-11

    yaj ch bodson hun marl zalgij amia horlohgui sh dee esvel uur hun amruu ni chihsen ymuu ternees bish uuruu bol yu gej tiin zuil hiih be dee joohon undesleltei bh heregtei sh dee

  • tserenpagma (202.126.89.177)

    2013-06-11

    yaj ch bodson hun maarli zalgihgui shu de uuniig ingej orhij bolohguie ene huurhii emegtein amidraliig ingej ch orvongoor n erguuleh gj shuuh emch nar ugaasaa shal hudlaa gedeg n oilgomjtoi bn

  • (202.179.20.131)

    2013-06-11

    arai ch de ene e emegteid tuslaach ee.

  • (113.105.196.149)

    2013-06-11

    ugiin ter shuuh emlegiin emch nar bainga ,avilga avdag shdee,mongoliin huuli unheer buzar,mongold hun amid yvah batalgaa bhgui,yduu munggui ,tanil talgui bol shuud l tsashaa haruulj bgaa ni ter,buzar huulitai oron ,huuliaa changlaad,in olon buzartsan humuusiig uurchluh hrgtei shdee

  • aimshig aimshig (182.160.18.165)

    2013-06-11

    shuuh emnelgiinhen iim l baina shuu dee. mongold amidarna gedeg iim aimshigtai.

  • (122.201.28.4)

    2013-06-11

    Uunig jinhene shalgamaar yumaa.Awilaga bishuu? Neg bol tiim shiidwer gargasan hun ni eruul uu? ajliin bairandaa tsenhtsehuu?

  • aimshig (202.179.10.74)

    2013-06-11

    manaid eruul bendiin yam bolovsroliin yam gej ymar ch hereggui 2 gazar bn. bagsh nar ni bolohoor avliga avaad l huuhduudiig zodood bn, emch nar ni bolohoor ulaan tsaim hun alchihaad bi alaagui gaad guriichihne. ene emchiin huviin emnelegiig haah heregtei sh de. hun emchleh erhiig hasah heregtei. tegehgui bol dahiad heden hun alahiig hen medeh ym be!!!! ajlaa hj chaddaggui shuuh tsagdaagiinhaniig ch bas erhiig ni hasdag bmaar...... surguuli togsood mergejiliin ajlaa olj hj chadahgui ochnoon olon zaluuchuud bn. ene humuust ajil hiih bolomjiig ni olgoh heregtei sh dee...............

  • зочин (202.70.46.11)

    2013-06-11

    шүүх эмнэлгийн эмч нар нь авилга авсан юм биш үү,марль залгиад байхдаа ч яахав дээ,яаж ичихгүй тийм дүгнэлт гаргаж чадаж байнаа,ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРАА.

  • hhhh (122.201.18.53)

    2013-06-11

    Avilgadaa avsan munguuruu yaj hool avj ideed hooloigoor ni davj orj chadaj bnas. Yaj hoshnogoor ni avligaliinh ni mungu garj chadaj bnaa. Ichdeggv amitad. Ugaasaa oyungerel ***** shde.

  • eoooooooooo (76.23.4.9)

    2013-06-11

    eoooo ene medrel malnuudiig tsaazaaar alaach yadag muu novshnuud be ? tegeed odoo ene huniig ya geed bgaa ni uh gej bgaa yumuu tamd shargdaj tamlagdaasai iimerhuu yumnuud yaduu bh mgl hunii toonoos hasagddag yum bnshde aimaar iin

  • yoooi ariachdee (122.201.18.208)

    2013-06-11

    Ter oyungerel uch tuchnuun hvniig bid setgel mahbodior ni hohirooj bsn. Ene bol vneheer barimttai medeelel yum shuu. Tiim hvniig umguuluud bj bdg shuuhiin togtoltsoo vneheer yalzarchee. ter hvn bvhel bvten metr gariu marliig yaj zalgihiin bee. Ervvl uhaanaar bodood vzdee. Yu Ch helhevdee.

  • (202.21.113.139)

    2013-06-11

    muu awilgal awsan huulchid

  • bolor (202.21.113.139)

    2013-06-11

    dsan batganuud suusan iim l oron blood bga daa.haa saigvi hvnd surtal awilg*****