Гэгээн мөрөөдөлд жигүүр ургаж байна

Эмчийн буруутай үйлдлээс болж 5 жилийн турш хэвтэрт байгаа Ариунтунгалаг охины эмчилгээний зардал болох 50 сая төгрөгийг төр анхаарахгүй байгаа нь үнэн. Түүний эцэг эх Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох газарт хандсан боловч 2 сая гаруйхан төгрөгийг эмчилгээний төлөр хэмээн гаргаж өгч байсан. 20 саяын нэхэмжлэлтэй шүүх хурлаас гаргасан төлбөрийн 2 сая төгрөг охиныг хэвтэрт байх хугацааны эм тарианы мөнгөний 1 хувьд ч хүрээгүй гэхэд хилсдэхгүй. ХАрин охинд туслахаар шийдсэн Монголын ард түмэн түүнд зориулан хандивын тоглолтыг өчигдөр орой Улаанбаатар Паласт хийсэн юм. Хэдий тоглолт хийсэн ч эмчилгээний зардал дутуу байга тул Монгол хүн бүхэн 50 нь 50, 100 нь 100 гэлтгүй хандивлахыг ч уриалж байна. Мөн 155889 тусгай дугаар луу ганцхан хоосон мессэж илгээхийг танаас хүсье. Энэ тоглолтын талаар фото сурвалжлагыг танд хүргэе. 











 





  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)