ДОХ-ын тохиолдол 141+1 нэг нь нууц сонгуулийн дараа ил болно

 Өнгөрсөн оны 12 дугаар сард ДОХ-ын гурван тохиолдол илэрч 127-д хүрч байсан  бол он гарсаар ДОХ-ын халдвартай хүний тоо 141 хүрээд байна. Өөрөөр хэлбэл зургаан сарын дотор 14 тохиолдол нэмэгджээ. Мөн энэ тоон дээр 1-ийг нэмсэн ч болно. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ДОХ-ын нэг тохиолдол болох 13 настны "түүх"-ийг сонгууль дуустал хав дарахаар шийдсэн бололтой. Харин өнгөрсөн долоо хоногт ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1288 хүн хандаж үйлчлүүлснээс 914 нь урьдчилан сэргийлэх болон  сайн дураараа хандсан байна. Нийт үйлчлүүлэгчдээс 54 нь бэлгийн замаар дамжих халдвартай нь илэрч, хавьтлын судалгаа, хяналт эмчилгээнд оржээ. Өнгөрөгч баасан гарагт ХӨСҮТ-өөс  зохион байгуулсан нээлттэй хаалганы өдрөөр тус төвд 568 хүн хандаж үйлчилгээ авсан байна. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ын эсрэг бие эерэг илэрч онош батлагджээ. Эдгээр хүмүүс  40-44 насны  эрэгтэй хүмүүс бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. ХӨСҮТ-д тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байна.
ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд дэлхийд жил бүр гурван сая хүн ДОХ-оос болж нас барж байна. Монголчуудын хувьд анх Камеруны хоёр иргэний ийлдсийг авч ДОХ-ын талаарх мэдээлэлтэй болж байв. Тодруулбал манай оронд 1992 онд ХДХВ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан юм
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ГОМО (203.91.119.40)

    2013-06-11

    ДАН ГОМО НАР ШҮҮ,