Футболкатай болохыг хүсвэл зүрхээ зарж болно

Өмнөд Африкийн Кабо хотын нэгэн дэлгүүрийн үйлчлүүлэгчид орон нутгийнхаа дизайнеруудын урласан хувцас, гоёл чимэглэлийн зүйлсийг мөнгөгүй байсан ч худалдан авч чадахаар болжээ. Гэхдээ оронд нь дотор эрхтэнээ өгөх болзолтойгоор шүү. Тус дэлгүүрээс эд зүйл худалдан авахыг хүссэн хүн нас барсан тохиолдолд элэг бөөр гэхчлэн дотор эрхтнээ өөр хүмүүст шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн гэрээ байгуулах ёстой болох юм байна. Энэ дэлгүүрээс нэг даашинзыг хоёр бөөрөөрөө “бартердаж”, футболкатай болохыг хүсвэл зүрхээ “тавиад тууж” болох гэнэ. “Манай дэлгүүр сүүлчийнхээ барааг зарж дуусах хүртлээ ажиллах болно. Бид мөнгийг орлуулах ямар нэгэн аргыг эрэлхийлж байгаа юм” хэмээн уг төслийг санаачлагч Райн МакМанус ярьж байна. Тийнхүү тус дэлгүүрээс худалдан авалт хийсэн нэг хэрэглэгч эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа долоогоос дээш хүний ам насыг аврах магадлалтай байгаа аж. Хэрэв Өмнөд Африкийн худалдан авагчид тус дэлгүүрт байгаа 700 ширхэг барааг худалдан авахад бараг 5000 хүнд амьдрал бэлэглэж чадах юм гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)