“Би эмчлүүлмээр, гэхдээ эмч нараас айж байна”

Одоогоос хоёр жилийн тэртээ буюу 2011 оны сүүлээр Э.Хонгорзул бүсгүй III төрөхөд гурав дахь хүүхдээ кесарева хагалгаагаар төрүүлжээ. Гэтэл төрөхийн эх барих эмч Оюунгэрэл, бага эмч Батзаяа, сувилагч Ганчимэг нар түүний хэвлийд нэг метр орчим марль хийж оёсон хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр тэр бүсгүйн амь үхэл, амьдралын зааг дээр тулаад буйг уншигч та мэдэж байгаа байх. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/- гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс / ШЭШХ/-ийн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх нар шинжилгээ хийж дүгнэлт үйлджээ. Өөрөөр хэлбэл, тэдний хайхрамжгүй хандаж хэвлийд нь орхисон /одоо бол шулуун гэдсэнд нь гэж тайлбарлаад байгаа/ марлийг шинжээчид “Өөрөө залгисан” гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Харин Э.Хонгорзул бүсгүй шүүх эмнэлгийнхэнд итгэж байсан гэдгээ хэлсэн. “Би эмчлүүлмээр байна, гэхдээ эмч нараас айгаад байна. Гурван үрийг минь бодоод надад туслаач, би гадаадад явж эмчлүүлмээр байна” хэмээн нулимс мэлтэлзүүлэн хэвтэх түүнийг албаныхан очиж хараасай гэж хүснэ. Тэрбээр “Шүүх эмнэлгийнхэн намайг аваачиж үзлэгт оруулаагүй, надаас шинжилгэ аваагүй. Мөн миний хэвлийгээс гарсан марлийг алга болгосон гэж өмнө нь хэлсэн. Гэтэл юунаас шинжилгээ авч ийм дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна” гэсэн юм. Үнэндээ би ч ойлгохгүй байна. Эмч нарын хөтөлсөн баримт буюу өвчний түүх, цагдаагийн хавтаст хэрэгт тулгуурласан бол ёстой уучлаарай. Учир нь эмч нар өвчний түүхийг зохиогоод биччихдэг гэдгийг олон хүн нотлох байх. Ямартаа ч дорой буурай, бэл бэнчингүй, танил талгүй хохирогч бүсгүйн итгэлийг шүүх эмнэлгийнхэн уландаа гишгэж, харин мэргэжлийн чадваргүй, хөрөнгө мөнгө, танил талтай эмч нарын талд ажиллаж буйгаа нэгэнт харууллаа. Ингэж бодохоос ч өөр замгүй. Учир нь дээрх дүгнэлтийг хэрхэн гаргасан, ямар нотлох баримтад тулгуурласан, үнэхээр нарийн гэдсэнд нь марль байсан эсэхийг тодруулахаар шинжээч эмч Ц.Ганболдоос тодруулах гэтэл хэвлэлийн төлөөлөгч н.Орхонсэлэнгэ нь “Манайх мэдээлэл өгөхгүй, дээрээс хориглосон” гээд халгаасангүй. Сэтгүүлчдийн олонхи нь шинжээч эмч нарын дүгнэлтийг эсэргүүцэж байгаа. Уг нь мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс л шүүх эмнэлгээр орж эмч нартай уулзаж, бодит мэдээлэл авахыг хүсч буй. Харамсалтай нь тэд тайлбар өгөхгүй байгаа нь эмч нарынхаа талд буюу шударга бус дүгнэлт гаргасан гэдгээ илчлээд ч байх шиг. “Танай эмч нарын гаргасан дүгнэлтийн дагуу цагдаагийнхан энэ хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргүүлжээ. Гэтэл та нарыг хэт нэг талыг барьсан, худал дүгнэлт гаргасан гэж үзэх хүн олон байна. Тиймээс юунд тулгуурлаж, хэрхэн дүгнэлт гаргаснаа тайлбарлана уу” гэж асуутал Орхонсэлэнгэ “Прокурор хянаж байгаа болохоор бид наана нь дүгнэлтийнхээ талаар мэдээлэл өгөх эрхгүй. Энэ талаар мэдээлэл битгий өгөөрэй гэж дээрээс хэлсэн” хэмээн хариулав. “Прокуророос танайхыг мэдээлэл өгч болохгүй гээд байгаа юм уу” гэтэл “Манайх дотооддоо тийм зарчимтай. Прокурорын шийдвэр гарсаны дараа л албан ёсоор мэдээлэл хийх байх” гэв. Энэ байгууллагад прокурор, цагдаа нөлөөлөөгүй гэх баталгаа алга.

ХАГАЛГАА ХИЙСЭН ЭМЧ НАРЫГ “АЛДАА ГАРГАСАН” ГЭЭД ХАЛСАН БИЗ ДЭЭ
Э.Хонгорзул хагалгаанд орсны дараахан хэрэг мандаж, хэвлэлээр шуугиж эхлэхэд тэд өөрсдийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа бүсгүйг эргэж очоод, нөхцөл байдалтай нь мөн танилцсан. Тэрбээр Твиттер хуудсандаа “III төрөхөд төрсөн Э.Хонгорзулыг эргэлээ. Эмнэлэгт хэвтүүлэхээр боллоо. Манай салбарын хариуцлагагүй байдлаас болсон байна” хэмээн жиргэж байсаныг санаж байна. Мөн “Эмч хагалгааны өмнө болон дараа бүх багаж, тоног төхөөрөмжөө тоолох ёстой ч анзааргагүй хандсанаас ийм алдаа гардаг. Энэ удаа арай л хайнга хандсан нь илэрхий байна. Нэг метр марлийг харахгүй байна гэдэг байж боломгүй зүйл. Хагалгааны явцад гарсан марлийг хагалгаа хийсэн эмч өгөхгүй байгаа гэсэн гомдол хэлж байна. Өмнө нь хагалгаанаас гарсан эд зүйлийг ар гэрийнхэнд нь өгдөг байсан. Сүүлийн үед өгөхөө больж байгаа бол иргэд манай яаманд мэдэгдэх ёстой. Гэтэл энэ хохирогч мэдэгдээгүй байна. Бид мэс засал хийсэн эмчтэй нь уулзаж үнэхээр марль гарсан уу, үгүй юу гэдгийг баталгаажуулна. Ингээд батлагдвал эмч нарт нь хариуцлага тооцно” хэмээн ярьсан. Улмаар Э.Хонгорзулд кесарева хагалгаа хийсэн эмч, сувилагч нарыг “Алдаа гаргасан” гэж үзээд ажлаас нь халсан. Үнэхээр л тухайн үед хэвлийгээс биш нарийн гэдэснээс нь марль гарсан юм бол эмч нар өөрсдийгөө хамгаалах ёстой биз дээ. Түүнээс биш эх барих эмч Оюунгэрэл Э.Хонгорзулаас уучлалт гуйж, хоёр сая гаруй төгрөг өгөхгүй байсан. Мөн марль нарийн гэдэснээс нь гарсан юм бол кесарева хагалгаа хийхэд үлдэх боломжгүйг хэвлэлийнхэнд тайлбарлах байсан. Гэтэл өнөөдөр шүүх эмнэлгийн шинжээч эмч нар тэднийг энхийн цагаан тагтаа болгох гэж зүтгэж байгаа нь илт байна. Хатуухан хэлэхэд шүүх эмнэлэг нь захиалгын дагуу дүгнэлт гаргаж, мөрдөн байцаагч нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргүүлж байгаа бололтой. Харин прокурор нь шүүх эмнэлгийн дүгнэлт, мөрдөн байцаагчийн саналын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь тодорхой. Үнэн зөв мэдээллээ нэгэнт шүүх эмнэлгийнхэн өгөхгүй байгаа учраас ингэж хардахаас ч өөр арга алга. Хардах эрх ч бидэнд бий. Түүнчлэн мөрдөн байцаагч Л.Эрхзаяа “Шүүх эмнэлгийн дүгнэлт “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай, кесарева хагалгаа хийх үед нарийн гэдэсний хөндийд самбай орох боломжгүй” гэж гарсан учраас бид энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн. Гэхдээ энэ хэрэг ингээд хаагдаад өнгөрөх юм биш. Прокуророос хэрэгсэхгүй болгосон ч Э.Хонгорзул дахин шинжилгээ хийлгэх гомдол, хүсэлт гаргавал мөрдөн байцаалтад буцаж ирэх нь тодорхой. Хэвлэлийнхэн хэт нэг талыг барьсан мэдээлэл гаргаад байхаар олон хүн ажил, амьдралаасаа салчих гээд байна. Тийм болохоор үнэн зөвийг бичихийг хүсье” гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд энэ үг нь “Олон хүн ажилтай байх нь чухал, харин энэ эмэгтэй бол яахав” гэх шиг санагдсаныг нуух юун.

САЙДАД ЗОВЛОНТ ИРГЭД БИШ, АЛБАН ТУШААЛ ЧУХАЛ ЮМ БАЙНА

Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа нэр бүхий зарим эмчид итгэж эмчлүүлнэ, эрүүл болно гэх баталгаа алга. “Олгой а ва хуулснаас болж таван жил хэвтэрт орж, таван удаа хагалгаа хийлгэсэн ” , “ Эмчийн буруугаас эрэмдэг болжээ” гэх мэтчилэн үе үехэн л сэтгэл эмзэглүүлэм , эмнэлгийн орчинд байж боломгүй харамсалтай , онц ноцтой хэргүүд дараалан гарах болов. Гэсэн ч удирдлагын зүгээс тухайн эмчид хариуцлага тооцож, ажлаас нь халлаа гэсэн мэдээлэл өгөөд л таг болдог. Үнэхээр халагддаг эсэхийг нь хэн ч мэдэхгүй. Нөгөө талаар Э.Хонгорзулынх шиг, эмч нар нотлох баримтыг нь устгасан бол ёстой “хохино” болж байгаа юм. Э.Хонгорзул жил гаруй хугацаанд хэвлийдээ марльтай явсаар бие нь муудаж, цэргийн госпиталд хэвтэж мэс засал хийлгэн авахуулж улмаар мөн нарийн гэдсээ ч тайруулсан. Одоогийн байдлаар өтгөн, шингэнээ хэвлийнхээ хагалгааны нүхээр зориулалтын уутанд, өдөрт шуудай шуудайгаар нь гаргаж байгаа. Уг нь одоо нарийн гэдэс залгах мэс засалд орох ёстой. Гэвч “өөрөө марль залгисан” гэсэн дүгнэлт гарснаас хойш ухаан санаа нь самуурч, улам доройтож байгаа юм билээ. Харамсалтай нь энэ бүсгүйн зовлон, ханийнх нь итгэл, ээжийнх нь хүлээлт, гурван хүүхдийнх нь хүсэл мөрөөдөл эмч болон хуулийнханд огтхон ч хамаагүй аж. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Удвалд Э.Хонгорзулын ээж Г.Нарантуяа өнгөрсөн гуравдугаар сард өргөдөл өгсөн ч хүлээж аваагүй. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болж өнгөрөгч тавдугаар сарын 20-диор өргөдөл, гомдол гаргасан иргэдийг нэг зааланд цуглуулжээ. Энэ үеэр заал дүүрэн хүн цугларсан бөгөөд эрхэм сайд “Одоо би та нарын асуудлыг шийдвэрлэх завгүй боллоо” гээд чиглэл тус бүрээр нь ангилж холбогдох мэргэжилтнүүдэд нь даалгасан байна. Үнэндээ өөрөө өмнө нь зохицуулаагүй ажлыг доод тушаалын мэргэжилтнүүд шуурхай хэрэгжүүлнэ гэж байх уу. “Ер нь би хэнд итгэж, хаана эмчлүүлэх вэ, “Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж үнэн үү. Миний амь нас, эрүүл мэндийн баталгаа хаана явна вэ” хэмээн Э.Хонгорзул бүсгүй Эрүүл мэндийн сайдаас асууж байна. Гэтэл эрхэм сайд зовлонт иргэдийг умартаж Ерөнхийлөгчийн суудлыг горилох болов.


М.НАРАНБОЛД


Холбоотой нийтлэл

Шүүх эмнэлэг “Э.Хонгорзулд марль залгисан” гэж үзжээ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • (211.221.99.211)

    2013-06-15

    DUGNELT GARGASAN ERHEMUUDED 1 METR MARLIIG HARJ BGAAD ZALGIULYAAAA

  • (202.179.11.122)

    2013-06-13

    hun hunee baijeee

  • zochin (89.217.96.10)

    2013-06-13

    Udval guai emnelgiin baiguullaguudiin aldaag zasaj chadahgui baij, ard irgediig eryyl mendeer ni hohiroosoor baij bas eronhiilogch boloh geed baidag, ulsaar ni suiryylchih um baina l daa.

  • Зочин (203.91.118.254)

    2013-06-13

    АНХ ХАГАЛГАА ХИЙСЭН ЭМЧ НАРЫНХ НЬ ДҮГНЭЛТ ДЭЭР ТУЛГУУРЛАЖ Л ГОЛ НЬ ДҮГНЭЛТИЙГ НЬ ГАРГАСАН ЮМ БИШҮҮ ТЭР ЭМЧ НАРЫГ НЬ ОЛЖ ҮНЭН МӨНИЙГ НЬ АСУУЖ БИЧИХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХДАА ГОЛ БУРУУТНУУД ТЭД Л БИЗДЭЭ

  • SETGUULCH (203.91.118.254)

    2013-06-13

    humuusiin setgel zuigeer naadaj het neg taliig barisan medeelel tavij bhaa bolimoor umdaa Deereesni davsalj changaruulj zohioj bichihni ta nariin uureg bishl bmaar yumdaa shiiddeg gazruudni shiideed tuslah humuusni tuslaad bolohl blguide

  • (122.201.20.186)

    2013-06-13

    ene emegteid tuslaach dee hechneen ikh zobj bgaag ta nar medehgui bgaa

  • ZOCHIN (109.130.240.110)

    2013-06-12

    ER OILGOHGUI BNA.TENEG HUMUUSTEI HARITSAJ BAIGAA UM SHIG.YAMAR CH HUN BODSON 1 METER MARILIIG HUN YAJ ZALGIJ CHADDAG BNA BUGLURCH UHDEG UM BAIGAA BIZDEE.JIJIGHEN HERCHSEN MAHAND LGAHDAG HUMUUS 1 METER MARIL GEDEG CHIN URT SHUUDEE TEGEED CH TER CHIN UTAS BISH.UY YARIAD YAMAR SHIIDVER GARGAJ BAIGAAN BOLOO.TER 1 METER MARIL ZALGISAN GEED SHIIDVERLESEN HUMUUS EHLEED UURSDUU ZALGIJ UZUULEECH.HEREV AMARHAN TUUNII HODOOD RUU YAVJ ORVOL ITGEMEER BNA.MONGOLIIN YADARSAN IRGEDIIG BOL MALNAAS CH DOR UZEJ BAIGAAN BISHUU.HEREV ENE HUMUUSUUN UR HUUHED, EGCH DUU,EEJ AAV IIMERHUU BAIDALD HURSEN BOL BARAG L ALAH YAL UGCH BAIGAADAA.ENE NIIGMIIN SHUDRAGA BUS SHIIDEL.

  • ИРГЭН (202.21.106.168)

    2013-06-12

    ЭЛБЭГДРОЖОО ШУДАРГА АРДЧИЛСАН НИЙГЭМ ЭНЭ ҮҮ ШУДАРГА ШҮҮХ ЧИНЬ ЭНЭ ҮҮ

  • nasan (83.13.78.98)

    2013-06-12

    meregjliin bus humuus yaj ene salbariig zob abch yabash be teriig dalimduulaad emch nar yamarch es surtahuuni heb hemjeegee aldsan ulsiin emnelegiin meregjildee dulduudalj mongo oloh heregsel bolgon hubidaa asziglaj humuusiin eruul mendeer cholootei toglodog boljee huuli hyanaltiin baiguulagiinhantaa hubildaj hariutslag huleehgyi bolson baina aa

  • nasan (83.13.78.98)

    2013-06-12

    ene salbariig meregjliin bus hun udurdaj baisnaas l iim baidald orson gantshan udbaliin buruu biszee tor zasag eruul mendiin salbariig namiihhaa humuusd alban tuszaaliin szagnal bolgosnoos bolj bgaa yum jiszee ni gandu lambaa geh met

  • онон (202.131.248.216)

    2013-06-12

    удвал н,энхбаярыг л эмчлэх гэж сайд болсон хүн шүү дээ,энэ хүүхний өвчинг тоохгүйээ,ард түмэн эрүүл мэндийн даатгал төлдөг мөртлөө эмчид үзүүлэх шинжилгээ өгөх болон бусад эмхэлгийх үйлчилгээндээ маш их мөнгө зарцуулж байгаа боловч давхар авилга өгдөг нь нууц бишээ,эм-ийн салбараа удирдаж чадахгүй байж улсаа удирдах ерөнхийлөгч болж чадахуу би л лав итгэхгүйээ

  • okanava (203.91.118.178)

    2013-06-12

    Hi Said gen uu Udval ta ajilaa hiigee chee Enhbayr gedeg hunii neriin dor said bolchihood ichimeer yum daa yun Erenhiilegch ve chi garahgui sh dee ajilaa hiigeechee humuus hohirood baih uu..........

  • (124.158.94.35)

    2013-06-12

    gutarmaar yumaa. tsovuun tsag l gej ene baih

  • (124.158.94.35)

    2013-06-12

    gutarmaar yumaa. tsovuun tsag l gej ene baih

  • ЗОЧИН (202.126.91.159)

    2013-06-12

    УДВАЛ САЙД УГ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ӨӨД ТАТАХ АЖЛАА САЙН ХИЙСЭН БОЛ НЭР ХҮНД НЬ ИЛҮҮ ӨСӨХ БАЙСАН ЭМЧ ХҮНИЙ ХУВЬД АЛБАН ТУШААЛ ХӨӨЖ БАЙХААР ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮНД СУРТАЛГҮЙ БОЛГОХ ТАЛААР АЖИЛЛАСАН БОЛ РЕЙТИНГ НЬ ӨСӨХ БАЙЛАА. УДВАЛ ТА ЭНЭ ЭМНЭЛГҮҮДИЙНХЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРААД ӨӨРИЙН АЖЛЫГ САЙН ХИЙДЭГ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ АРАЙ Ч ДЭЭ