Онгон хальсыг сэргээх мэс ажилбарын талаар бяцхан өгүүлэхэд

Онгон хальсыг нөхөн сэргээдэг мэс заслыг анагаах ухаанд гименопластик гэдэг. Гэхдээ онгон хальсыг бүхэлд нь, бүрэн хэмжээгээр нь нөхөн сэргээдэггүй. Учир нь үтрээний салст бүрхүүлийн нэг хэсэг болох онгон хальс нь хэт нимгэн байдаг. Харин ороход “бариу” байх, цус гарах зэрэг онгоныг хөндөх үед үүсдэг шинж тэмдэгүүдийг мэс
засалчид ядах юмгүйгээр нөхөн сэргээгээд өгнө. Онгон хальсыг нөхөн сэргээх хагалгаа нь олон янз байдаг ч өнөөдөр хоёрыг нь хамгийн өргөн ашигладаг. Эхнийх нь нэг их хүчтэй гэмтээгүй онгон хальсны урагдсан хэсгийг хооронд нь эвлүүлж, эсвэл салст бүрхүүлд оёх арга. Гэхдээ мэс засалчаас асар өндөр ур чадвар шаарддагаас гадна бэлгийн амьдралынх нь хэт идэвхтэй байдлаас болоод онгон хальс байсан гэх сураг ч үгүй болсон бүсгүйчүүд олширсон болохоор энэ аргыг өргөн ашиглаад байдаггүй. Үүнээс гадна хагалгааны дараа 6-10 хоногоос хэтрэлгүйгээр ойртохгүй бол оёход ашигласан эд нь хайлаад үгүй болчихож мэдэх талтай. Хоёр дахь нь үтрээний үүдэвчинд гурвалсан давхар оёдол хийх арга юм. Энэ аргыг илvv өргөн ашигладаг.
Амьдрал дээр “ориг”  онгон хальсыг хөндөхөд заавал цус гарч, өвдөх албагүй байдаг бол хагалгаагаар нөхөн сэргээсэн онгон хальсыг хөндөхөд их өвдөж, цус гарах нь 100 бүр 200% баталгаатай тухай эмч нар заавал сануулж хэлдэг.
Онгон хальсыг сэргээх хагалгаа хийлгэх таван шалтгаан байдаг, үүнд:
    Сүйт залуу, эсвэл хамаатнуудаа мэхлэх. Нөхөрт гарахдаа заавал онгон байхыг эмэгтэй хүнээс шаарддаг хатуу уламжлалтай улс орон, үндэстний хувьд онгон хальсыг нөхөх хагалгаа нь авралын од л гэсэн үг. Өнөөдөр лалын шашинтай зарим орнуудад хуримын анхны шөнө онгон биш байсан эмэгтэй нэг их ёсорхолгүйгээр нөгөө ертөнц рүү илгээдэг.
    Бэлгийн харьцаанд оролгүйгээр хөндөгдсөн онгон хальсыг эргүүлэн сэргээх. Хачин санагдаж байж болох ч эв дүй муутай эмэгтэйчүүдийн эмч, тампон, биеийн тамирын дасгал сургуулалт гээд онгон хальсыг хөндөж болзошгүй зүйл мундахгүй. Онгон хальсыг ингэж хөндсөн үед эмэгтэй хүн сэтгэл санааны дарамтанд орох нь цөөнгүй бөгөөд гарах арга нь мөн л гименопластик
    Амьдралаа шинээр эхлэх хүсэл. Хvчиндvvлсэн, хамт ууж байгаад арчаагаа алдаж секс хийсэн, анхны хайрын тухайгаа мартах шаардлага зэрэг шалтгаан бас олон. Гэхдээ энэ тохиолдолд зүй нь бол эхлээд эмэгтэйчүүдийн мэс заслын эмчид биш харин сэтгэл зүйчид хандвал дээр л дээ.
    Сексээс илүү хүчтэй, шинэ таашаал авах. Энэ тохиолдолд мэс засал хийлгэнэ гэдгийг хоёр тал хоёулаа мэдэж байдаг. Нэг нь “охин бие дахин бэлэглэх”, нөгөө нь “ер нь онгон охинтой унтах гэж юу ахиад мэдэрмээр байна” гэсэн хоёр талын харилцан зөвшилцөл, ойлголцолтойгоор хандсан байдаг.
    “Мэргэжлийн шаардлагаар”.  Сексийн асуудалд эх замбараагүй ханддаг болсон энэ цагт охин биеэрээ байна гэдэг мэдэээж асар үнэд хүрэх зүйл болсон. Тийм болохоор “биеэ үнэлэгчид”, “баян эрчүүдийг саагчид” гэх мэтийн онцгой мэргэжилтэй хүмүүс ийм төрлийн хагалгааг гойд

Үр дагавар
А. Физиологийн буюу бие махбодийн түвшинд
Том хагалгаа хийлэгхийн өмнө хийгдэх ёстой бүх шинжилгээг өгөх гээд олон зүйл шаарддаг тул онгон хальсыг нөхөн сэргээх мэс засал нь мухар олгойг авах, шулуун, эсвэл бүдүүн гэдсийг тайрах гэсэн эмчээс их хариуцлага, дадлыг шаардаж байдаг бусад олон тооны хагалгаанаас өөрцгүй нарийн хагалгаа болохоор хөнгөн хандаж хэрхэв ч болохгүй. Иймд эмчлүүлэгч нь юуны өмнө гарц болзошгүй хүндрэлийн талаар мэдэж байх хэрэгтэй. Эдгээрт нь:
Дадал багатай эмч оёдлыг хэт лав, хэт бөх хийх. /Үр дагавар нь ойлгомжтой болохоор тайлбар хэрэггүй байх.
Хагалгааны дараа хэд хоногийн туршид үтрээнээс цустай зүйл гарах. Хэрэв ялгарч байгаа зүйлийн хэмжээ эрс нэмэгдвэл эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандаж үзүүлэх шаардлагатай.
  • Хагалгааны дараа долоо хоног орчим бага зэргийн өвдөлт дагалдаж магадгүй. Өвчин намдаах зориулалттай ердийн эм бэлдмэлүүд нь ийм төрлийн өвдөлтийг хялбар дардаг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.55.188.83)

    2024-03-30

    Haana baidag ym bol

  • ариунбаяр (127.0.0.1)

    2020-07-09

    хагалгааг монголд хийдэг юм уу хэрэв ийм зүйлийг хийлгэх бол эхлээд хаан хэнд хэлэх вэ

  • (103.10.23.75)

    2017-08-19

    хэдэн тбөгрөгний үнэтэй байдгийг нууц биг бол хэлж өгнө үү