ДЕНКФАРМ компанийн 65 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо

ХБНГУ-ын "Денкфарма" компани үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд Монгол дахь Денкфармын төлөөлөгчийн газраас өнгөрөгч долоо хоногийн пүрэв, баасан гаригт хүндэтгэлийн хурал бролон эмч нарт зориулсан уламжлалт уулзалт, семинараа зохион байгууллаа. Арга хэмжээнд ХБНГУ-ын Денкфарма пүүсийн Ази болон зүүн Европыг хариуцсан бүсийн захирал Доктор (Ph.D) Бернард Лоу болон эмч, эм зүйч, багш нар оролцлоо. 1948 онд анх ХБНГУ-ын Мюнхен хотноо Денкфарма үүсгэн байгуулагдсанаас хойш 65 жилтэйгээ учран золгож, харин манай улсад үйл ажиллагаагаа явуулаад өнөөдөр 15 дахь жилээ угтаж байгаа нь энэ юм. Арга хэмжээнд хүндэт зочин Доктор (Ph.D) Бернард Лоу илтгэл тавьж ээлжит шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Тэрээр "Денкфарма эм зардаггүй, бүтээгдэхүүн ч зардаггүй. Денкфарма чанарыг л зардаг" хэмээн хэлсэн юм.
Монгол улс өнөөдөр  2,8 сая хүн амтай. Харин хамгийн гайхалтай нь манай эмч нар жилд 17 сая хүнд эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг аж. Харин энэхүү эмчилгээ үйлчилгээнд Денкфарма компани томоохон хувь нэмэр оруулдаг юм. Өдгөө Монгол улсад  Денкфармыг мэддэгүй хүн ховор биз ээ. Учир нь 1998 оноос Денкфармын хамт олон Деклоденк, Параденк зэрэг хүнийг өвтгөхгүйгээр эмчилдэг эм, лааг  оруулж ирсэнээр хүн бүхэнд танил болсон билээ.

Ингээд ХБНГУ-ын Денкфарма пүүсийн Ази болон зүүн Европыг хариуцсан бүсийн захирал Доктор (Ph.D) Бернард Лоутай цөөн хором ярилцсан юм.

- Юуны өмнө танд Денкфарма компани байгуулагдсаны 65 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

Миний нэрийг Бернард Лоу гэдэг. Би ХБНГУ-ын Денкфармын Ази болон зүүн Европын бүсийг хариуцсан ажилтан. Монголд анх удаагаа ирж байна. Сэтгэгдэл өндөр, маш сайхан байна.

- Денкфарма анх байгуулагдаж байсан түүхээс хуваалцахгүй юу? Анхны сууриа хаана тавьж байсан бэ? Одоо хичнээн төлөөлөгчийн газартай вэ?

- ХБНГУ-ын Мюнхен хотноо анх байгуулагдсан. Манай компанийг анх Денк хэмээх хүн үүсгэн байгуулсан. Денк хамгийн анх дайны дараа Ази, Африкийн орнуудаар аялж хүнд хэцүү хүмүүсийг нүдээрээ харсны дараа эдгээр улс орнуудад чанартай бүтээгдэхүүн хэрэгтэй юм байна гэдгийг олж илрүүлсэн. Ийнхүү дайны дараа байдал нилээн хүнд байсан учраас Герман чанарыг дэлхий нийт даяар түгээх ёстой юм байна гэсэн зорилго тавьсан байдаг. Энэ зорилгынхоо хүрээнд Герман чанар үнэтэй байж болохгүй хамгийн зохистой үнээр байх ёстой гэсэн бодлогыг мөн баримталсан.
Өнөөдрийг хүртэл Денкфарма 60 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Хамгийн анх бүтээгдэхүүнээ нийлүүлсэн улс бол Лебан. Түүнээс цааш Зүүн өмнөд Европ, Ази, Африкийн улс орнуудад нийлүүлж эхэлсэн. 1980 онд манай Денкфарма 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй байсан. Бид бүтээгдэхүүний багцыг улам нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Жил бүр дор хаяж 10 төрлийн шинэ эм зах зээл дээр нийлүүлэхээр ажилладаг. Манай компаний гол онцлог нь бүтээгдэхүүнүүд маань Германд үйлдвэрлэгддэг, бүртгэгддэг, чанарын шалгалт нь явагддагараа онцлогтой. Герман чанарыг агуулсан бүтээгдэхүүнийг дэлхий даяар өргөн  хэрэглүүлэхийг  зорин ажиллаж байна.

- Герман чанар гэж юу вэ?

Дэлхий даяар хүмүүсийн хамгийн өргөн мэддэг нь Мercedes Benz, BMW гэх мэт машинуудыг нэрлэж болно. Яг үүнтэй адил машины үйлдвэрт өндөр шаардлагыг шаарддаг шигээ Германы эрх барих байгууллагууд эмийн үйлдвэрлэлийн стандартыг яг адил шаарддаг. Нөгөө талаар хянаж зохицуулж байдаг. Тийм учраас Германд үйлдвэрлэгдэж буй бүх зүйл өндөр хяналтан дор, байнга шалгагдаж байдаг учраас өндөр чанартай гэж хэлж болно. Орчин үед “Герман чанар” гэдэг дэлхий даяар маш түгээмэл яригддаг, мэддэг ойлголт болсон байна.

- Энэ удаад ямар шинэ бүтээгдэхүүнийг оруулж ирсэн бэ?

Энэ жилийн хувьд манай Денкфарма үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд хоёр бүтээгдэхүүн цоо шинээр Монголд оруулж ирээд байна. Өнөөдрийн хувьд ходоодны шархлаа өвчний үед хэрэглэгддэг шинэ эм, мөн өвчин намдаах цоо шинэ эмийг хэрэглэгчиддээ танилцуулж байна. Германы чанар буюу бидний чанар гэдэг энэ зүйлд итгэж хамтран ажиллаж ирсэнд баярлалаа гэж хэлье.

- Таныг манай улсад хүрэлцэн ирсэнд баяртай байна.

Би бас баярлалаа гэж гэж хэлье. Энд Денкфармын томоохон баг ажилладаг. Тэдэндээ бас баярлах ёстой.

DSC_0004

DSC_0009

DSC_0037

DSC_0011

DSC_0015

DSC_0025

DSC_0039

DSC_0047

DSC_0012

DSC_0027

DSC_0035

DSC_0028

 

Т.Далай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)