Б.Долгор: Сурталчилгаагаа хууль зөрчин хийж байгаа хүн хойшдоо зөв ажилж чадна гэж үү
- 2013-06-20
- Улс төр
- 0
МАН-ын Бага хурлын гишүүн Б.Долгортой ярилцлаа.- Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл хэр гарч байгаа вэ. Өмнө нь хууль зөрчсөн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд мэдээлж байсан шүү дээ?
-Сонгуулийн хуулийг АН-ын нэр дэвшигч, АН-ын сонгуулийн штаб, сонгуулийн сурталчилгааг явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, СЕХ, сонгуулийн хороод гээд бүгд л зөрчиж байна. Хуулийн зөрчил их байгаа. Гагцхүү эдгээр зөрчлийг шударга, хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй хууль, хяналтын байгууллагууд шийдвэрлэж өгөхгүй өдийг хүрлээ. Ингэж нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь олон нийтэд илэрхий харагдаж байгаа. Бид зөрчлүүдийг бүлэглэж үзсэн. Үндсэндээ дөрөв, таван төрлийн бүлэг зөрчил илэрч байна. Тухайлбал, сонгуулийг шударга, хуулийн дагуу зохион байгуулах үүрэг хүлээсэн СЕХ, сонгуулийн хороод хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг хууль бусаар тогтоосон. Бид уг алдаагаа засах шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн боловч ахиц гарсангүй. Сонгуулийн хуулийн 13.2-т “Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч байх ёстой” гэж заасан. Гэтэл уг заалтыг зөрчиж олон сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилсон. Аймгаар нь дурдвал Архангай, Булган, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Баян-Өлгий, Дархан- Уул зэрэг аймаг, Мөн Баянзүрх дүүрэг хамаарагдаж байгаа. Баянзүрх дүүргийн хэсгийн хороодод сонгуулийн хуулийн дээрх заалтыг зөрчиж 29 хүнийг томилсон. Өөрөөр хэлбэл, төрийн тусгай албан хаагч, Төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон түр орлон гүйцэтгэгчдийг томилсон байгаа юм. Үүнээс гадна төрийн албан хаагчийн тангараг өргөж жинхэнэ албан хаагч болоогүй нийт 44 хүнийг ийнхүү хууль зөрчиж томилсон байгаа. Сүхбаатар аймгийн сонгуулийн хорооны дарга гэхэд орон нутгийн сонгуулиар буруу үйл ажиллагаа явуулж шүүхээр хоёр удаа арга хэмжээ авахуулж байсан хүн. СЕХ-нд “Та нар энэ хүнийг өөрчил” гэхээр “Туршлагатай хүн учраас өөрчлөхгүй” гэсэн хариуг өгдөг.
- Хуульд заасан сонгогчдын тоо хүрээгүй байхад хэсгийн хороо байгуулсан гэх асуудал юу болсон бэ?
-Сонгуулийн хэсгийг байгуулахдаа СЕХ дахин хууль зөрчсөн. Сонгогчдын тооноос хамаарч сонгуулийн хэсгийн хороог байгуулах ёстой. Хуульд зааснаар суманд 2000, аймгийн төвд 2500, дүүрэгт 3000 хүртэлх сонгуулийн хэсгийн хороо байгуулахаар заасан. Мөн нэг хэсэгт 200- гаас доошгүй сонгогч байх учиртай. Гэтэл 200 хүрэхгүй сонгогч байхад хэсгийн хороод байгуулж байна. Энэ мэтчилэн Завхан, Хөвсгөл зэрэг найман аймагт нийт 26 хэсгийг илүү байгуулсан. Мөн Орхон, Дорнод зэрэг зургаан аймагт 33 хэсгийн хороог сонгогчдын тоо заалгүй, байршилгүйгээр байгуулсан байна. Нийт аймгуудын хэмжээнд байгуулагдсан хэсэг, сонгогчдын тоог авч үзвэл сонгогчдын тоо СЕХ-ны цахим хуудсанд бичигдсэнээс 16 мянга гаруйгаар дутаж байна. Өвөрхангай аймгийг авч үзвэл 4000-6000 хүнээр зөрүүтэй байгаа юм. Ийм үл ойлгогдох хууль зөрчсөн үйлдэл бий. Ингэж хэсгийн хороог илүү байгуулахаар луйвар хийнэ гэж хардахаар байгаа юм.
-Та бүхэн эдгээр асуудлаар СЕХ- нд хэд хэд хандаад шийдвэрлэгдсэнгүй. Нэг ёсондоо энэхүү хууль зөрчсөн томилгоогоор сонгууль явагдах нь ээ?
-Өөр ямар ч аргагүй л болж байна. Бид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдэд нь хандсан. Эрх бүхий этгээд нь СЕХ. Гэтэл СЕХ өөрөө хууль зөрчөөд байхаар үүнийг өөр ямар байгууллага шийдвэрлэх юм.
- МАН-аас ШӨХТГ-т тодорхой асуудлаар хандаад байсан. Та бүхэнд хариу ирүүлсэн үү?
-Сонгуулийн сурталчилгааг хууль зөрчиж явуулсан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эдгээр зөрчлийн нэг хэсэг болж байгаа юм. Тухайлбал, Үндэсний олон нийтийн телевиз байна. Энэ телевиз өөрийн гэсэн тусгай хуультай. Сонгуулийн хуулийн тусгай заалтуудаар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа. Уг телевиз зөвхөн СЕХ- ны баталсан цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй гурван нэр дэвшигчид тэнцүү сурталчилгаа явуулах ёстой. Гэтэл “Анализ” гэдэг шинэ нэвтрүүлэг бий болгож үүгээр сонгуулийн сурталчилгаа явуулж байна. Энэ бол хуулийг бүхэлд нь шууд зөрчсөн үйлдэл. Тиймээс эл асуудлыг тухайн телевизийн Үндэсний зөвлөл, СЕХ, ШӨХТГ тавьсан. Түүнчлэн NBS телевиз МАН-аас нэр дэвшигчийн “Эвийг эрхэмлэнэ” гэдэг уриаг “Эдийг эрхэмлэнэ” гэж зориуд өөрчлөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ олон нийтэд цацсан. Уг асуудлыг ч ШӨХТГ-т өгсөн. Ямар ч хариу өгөөгүй. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. Уг асуудлын тухайд хуулиараа шүүх торгуулийн арга хэмжээ авах ёстой. Гэтэл шүүх торгохоос татгалзсан. Аймгуудад ч мөн адил хэвлэл мэдээлэлтэй холбоотой зөрчил бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн орон нутгийн гурван телевиз Ц.Элбэгдоржийн уулзалтыг нэг цаг 30 минутын нэвтрүүлгийг шууд дамжуулсан. Үүгээр ч барахгүй дараа өдөр нь давтаж гаргасан. Энэ нь өдөрт нэг телевиз нэг цагаас илүү сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулахгүй гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа юм. Уг асуудлаар ШӨХТГ, холбогдох цагдаагийн газар хандсан хариу ирүүлээгүй. Ц.Элбэгдоржийг сурталчилсан “Усны гудамж” гээд уран сайхны кино нэртэй сурталчилгаа өдөр болгон хоёр телевизээр гарч байгаа. Үүнийг бид Цагдаагийн байгууллагад өгсөн боловч мөн л “Хууль зөрчөөгүй” гэсэн хариу ирүүлсэн.
- Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн зарим зүйл заалттай холбоотой хууль зөрчсөн үйлдэл бий юу?
-Ийм зөрчил их гарч байна. АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж улаан цайм, байнга сонгогчдыг мөнгөөр татах, мөнгөний амлалт өгөх үйл ажиллагааг явуулж байгаа. Хөдөө, орон нутагт очоод сонгогчидтой уулзахдаа ярьсан хэлсэн нь ч бий. Мөн Улаанбаатарын сонгогчидтой уулзах үеэрээ ярьсан хэлсэн зүйл намынх нь сурталчилгаа, захиалгат нэвтрүүлэг болж цацагдсан. Сонгогчидтой уулзах үеэрээ дандаа мөнгө амладаг. Тухайлбал, МСҮТ, оюутны тэтгэлэг, таваас дээш хүүхэд асарсан эхэд жилд долоон сая төгрөг өгнө гэх мэтчилэн тодорхой тоотой мөнгөн амлалт өгч байна. Энэ бол Сонгуулийн хуулийг илтэд зөрчсөн үйлдэл. Эдгээрийг бид мөн л холбогдох газруудад нь өгсөн. СЕХ-нд мэдэгдсэн. Нэр дэвшигчид торгуулийн арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл цагдаагийн байгууллага “Хууль зөрчөөгүй байна” гэх жишээтэй. Илтэд олны нүдний өмнө зөрчөөд байхад шүү дээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нэр дэвшигчтэй Баянхонгор аймагт явж байхдаа “Танай аймгаас нэг сумыг шинэ сум төсөлд хамруулна. Гэхдээ Ц.Элбэгдоржид хамгийн өндөр санал өгсөн сумыг хамруулна” гэсэн байна лээ. Ингэж иргэдийн саналыг шууд худалдан авах ажиллагаа явуулж байна шүү дээ. Үүнийг мөн л хууль зөрчөөгүй гэж үзсэн. Энэ бүгдийг бид ярьж, хэвлэл мэдээллээр ард иргэдэд асуудал тавьж байна. Ийм маягаар хэн ч маргахааргүй илэрхий зөрчлүүдийг бид хөндөж асуудал болгож тавьдаг. Гэтэл холбогдох байгууллагууд нь “Хууль зөрчөөгүй” гэсэн хариу ирүүлж илтэд нэг талд үйлчилсэн шийдвэр гаргаж байна. Ц.Элбэгдорж өөрөө сонгуулийн хууль зөрчиж, олон түмнийг мөнгөөр худалдаж авах үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь “Ийм хүн авлигатай тэмцэж чадах уу” гэж ард иргэдийг эргэлзэхэд хүргэж байна. АН- ын нэр дэвшигч сонгогчдоо илэрхий доромжилж, хэдхэн төгрөгөнд хууртана гэж үзэж байна. Иймээс олон түмэн зөв дүгнэлт хийж, хариуцлагатай хандаасай.
Ц.ЖАРГАЛ

Сэтгэгдэл (18)
jagaa (202.55.191.60)
unendee mungunii amlaltaar l sanalaa avsan gedgiig irged bid todorhoi sain oilgoson
eryrtu (180.235.169.245)
Угаасаа АН заваан ш дээ, сонгууль бүрээр л сурталчилгаа нь дандаа бусдыг доош хийсэн, бусдын хийснийг өөртөө наасан байдаг. Увайгүй улсууд цаашдаа харсан тэнгэр нь ниргэнэ дээ. Угаасаа ТВ-ээр гарч байгаа сурталчилгаа нь дэндүү, хэт их байгаа. Ингэж ардуудыг мунхруулаад гараад ирвэл ирэхээс яахав. Тотго намхан шүү... Шинэ малгай өмсчихөөд дээшээ харж томроод л... Толгойгүй байж малгайгаар яадаг байна аа...
maaguu (122.201.18.159)
namaa oodtookhon avaad yavj chadakhgui baij bas khuuli muuli geed yakhavdee ta nar avargaar eronkhiilogch khiilgeed oorsdoo shuukh prokuror bolood ard tumnees luivraa nuuna gej goridsonii khereggui shuu galt tereg khodolson shuu dolgor dargaa kkkkkkk
maaguu (122.201.18.208)
namaa oodtookhon avaad yavj chadakhgui baij bas khuuli muuli geed yakhavdee ta nar avargaar eronkhiilogch khiilgeed oorsdoo shuukh prokuror bolood ard tumnees luivraa nuuna gej goridsonii khereggui shuu galt tereg khodolson shuu dolgor dargaa kkkkkkk
zoch (94.109.102.192)
amlalttai amlaltgui elbegee uil ajillagaagaaraa ard tumniig tatsan ali ert. ta nar yu ch gej hun gutgeed tuuniig unagaj chadahgui. tegeed ter hachin buhuur chini bid erunhiilugchuu hiih bolj bn uuu
zoch (94.109.102.192)
amlalttai amlaltgui elbegee uil ajillagaagaaraa ard tumniig tatsan ali ert. ta nar yu ch gej hun gutgeed tuuniig unagaj chadahgui. tegeed ter hachin buhuur chini bid erunhiilugchuu hiih bolj bn uuu
(203.194.114.114)
songuulin luivar,ard tumend chuham ali nam mongo ogdgig mongolchuud ene hogshin gechigeer zaalgahgui!tanaihan buh yumni turuund yavdag shuu,***** avgai!
(203.194.114.114)
avilgagch naminhan hentin teneg avarga yalagdah tsag moch oirtoj baigaa gedgig medeh tusam tun iheer sandarch bna!Yo.Otgonbayarin araas monch olon komunistuud deelee numren dee...
maagii (202.126.89.213)
Bydmal dolgor avgai min amaa tat.avraga nertei mal mongold hereggui buhiin holbooniihoo erunhiilegch ch baterdened ahdana.hun erni hemjeegee medrehed yadag bnaa.
уншигч (202.179.20.134)
Сэтгүүлчдээ зөв бичиж сурах хэрэгтэй байна даа.Ажилж биш ажиллаж шүү дээ
ганаа (112.217.228.212)
боль боль МАН-ыхан та нар арчаагүймаа.. сонгууль дөхөөд ирэхээр худлаа хүн муулаал суухын тэгснээс юу хиж чадхаа харулаачдээ арчаагүй амьтад//
(202.179.20.132)
ингээд хараад байхад ерөнхийлөгч гэж ямар хүн бэ монголчуудад тийм их хэрэгтэй хүнүү гэвэл би л лав ийм алба хэрэггүй юм байна аа л гэнэ баахан зарлага ард иргэдээ талцуулахаас өөр ид шидгүй залхмаар
mfl (202.179.2.110)
ENE BALIAR TSARAI MUUTAI AVGAI,ESGII HIIH GAZAR NOHOI HEREGGUI GEJ,ODOO UHVEL TAARNA
(180.235.176.216)
ene avgaig oroldohgui l bgaaim bn da !shalgaad uzeech!buh mongo uund baidag gesen sdee!erdenetiin mongiig seifendee hiichikeed l!
зочин (61.239.251.8)
ямар ч гэмгүй ариун цагаан амьтад шиг ярьж байх шив.. харин ч хамаг муу муухай зүйлийн уул уурхай юм байж. хууль зөрчсөн гэвэл МАН-ыхан л их зөрчсөн байхдаа..
зочин (61.239.251.8)
ямар ч гэмгүй ариун цагаан амьтад шиг ярьж байх шив.. харин ч хамаг муу муухай зүйлийн уул уурхай юм байж. хууль зөрчсөн гэвэл МАН-ыхан л их зөрчсөн байхдаа..
зочин (61.239.251.8)
ямар ч гэмгүй ариун цагаан амьтад шиг ярьж байх шив.. харин ч хамаг муу муухай зүйлийн уул уурхай юм байж. хууль зөрчсөн гэвэл МАН-ыхан л их зөрчсөн байхдаа..
Зочин (210.101.131.232)
Ичиж үхмээр юм. Харин ч МАН-ыхан л аймар зөрчөөд байгаа юм бишүү. Худал мэдээллүүд тарааж, гүтгэлэг хийж хуулиас гадна хүний ёсыг зөрчиж байгаа нь гутамшигтай байна.