
П.Н.Шастины нэрэмжит Улсын клиникийн III эмнэлгийн даргаар ажиллаж байсан, төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Б.Батчулууныг Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн билээ. Эрүүл мэндийн яамнаас сонгон шалгаруулалт явуулж шинээр дарга томилохоор болсон бөгөөд энэ шалгаруулалтад Б.Батчулуун хамгийн өндөр оноо авсан гэж ЭМЯ-ны эх сурвалжууд хэлдэг. Гэвч Эрүүл мэндийн сайд өөрийн хүнээ томилохын тулд түүнийг ажлаас нь чөлөөлсөн хэмээн III эмнэлгийнхэн мэдээлж буй. Юутай ч хүний гавьяат эмч Б.Батчулуун харьяалах яамаа Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна. Шүүх түүний гомдлыг хүлээн авч, энэ долоо хоногт шийдвэрлэхээр болсон гэнэ.
Сэтгэгдэл (1)
ИРГЭН (202.179.27.12)
ЭНЭ БОЛ УДВАЛ АН-ХАНЫ Л ХИЙСЭН УЙВААГҮЙ АРЧААГҮЙ ҮЙЛДЭЛ.МАХН АН ХИР УДААН ТӨР БАРИХ БОЛООД ИЙМ ХӨГИЙН ЗҮЙЛ ХИЙДЭГ ЮМ БОЛОО ИЧИГ ИЧИГ ИЧИГ