
Тайван улсын Эрүүл мэндийн яамнаас тус улсад шувууны ханиадны H6N1 шинэ төрлийн вирусээр өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн болохыг баталсан байна. Өвчтөн 20 настай эмэгтэй хүн бөгөөд одоогоор эмнэлгээс гарчихсан байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Тавдугаар сарын 20-нд тус улсын Эрүүл мэндийн яаманд нэгэн эмнэлгээс өвчтөн эмэгтэйн амьсгалын замын эрхтэний тогтолцоонд А хүрээний шувууны ханиадны вирус илэрсэн талаар мэдээлэл ирсэн байна. Гэвч хэсэг хугацаанд эмч нар уг ханиад чухам ямар категорид багтахыг тодорхойлж чадахгүй байжээ. Гэвч олон удаагийн шинжилгээ судалгааны дүнд шинэ төрлийн H6N1 ханиад болохыг оношложээ. Эмэгтэй өглөөний хоол хийж зардаг нэгэн зоогийн газар ажилладаг байсан юм байна. Тэр Тайванаас гараагүй бас шувуутай огт харьцаагүй гэнэ. H6N1 вирус нь гэрийн тэжээвэр шувуудаас илэрч байгаа бөгөөд өмнө нь энэ төрлийн ханиадаар хүн өвчилж байсан нэг ч тохиолдол бүртгэгдэж байгаагүй ажээ. Хэдий эмэгтэй олон хүнтэй харьцдаг ажил хийж байсан ч түүнтэй ойр байсан хүмүүсээс уг өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Сэтгэгдэл (0)