ХДХВ-ийн 143 дахь тохиолдол эмэгтэй хүн байна


Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд нийт 964 хүн хандсанаас урьдчилан сэргийлэх болон сайн дурын зөвлөгөө шинжилгээнд 611 хүн хамрагдсан байна. Нийт хандсан хүмүүсээс 51 хүнд БЗДХ илэрснийг хяналтанд авч, хавьтал судлал хийгдэж, эмчилгээнд орсон байна.
 ХӨСҮТ-д сайн дураараа шинжилгээ өгсөн нэг хүний  сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын халдвартай болох нь батлагдаж, 143 дахь тохиолдол болгон бүртгэгджээ. Үйлчлүүлэгч нь 25-29 настай, биеийн байдал хэвийн, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд тархвар судлалын ажил үргэлжлүүлэн хийгдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.12.84)

    2013-06-25

    Teneg yum shig ilerlee l gj bxaar yadaj xnaas ilersniig n medegdej bmaar yum daa