Залуус санал өгөөд авсан нэгжээ хорт хавдартай бяцхан охинд илгээх уриалга гаргалаа
- 2013-06-26
- Эрүүл мэнд
- 0
Сонгогч саналаа өгсөний төлөө тэднийг нэгжээр урамшуулж байгаа билээ. Харин “Хамтын халуун сэтгэл” группын залуус саналаа өгөөд авсан нэгжээ сайн үйлсэд зориулахаар шийджээ. Тэд хамтын халуун сэтгэлээр Тархины хорт хавдартай, Солонгос улсад бүтэн жилийн турш эмчилгээ хийлгэх Б.Танан охинд туслахаар тусгай дугаарт мессеж илгээх аян өрнүүлжээ.Мөн энэ саналыг твиттерчид дагаж байгаа бөгөөд бяцхан охинд хандив болгон нэгжээрээ тусгай дугаарт мессеж илгээж байгаа аж. Тусламж хэрэгтэй нэгэнд нь туслаж сонгогчийн эрхээ эдэлвэл энэ өдөр их гоё байх болов уу. Та ч бас бүү хоцроорой. Тусламж хэрэгтэй байгаа нэгэнд заавал туслаарай. Тусгай дугаар нь 150650 билээ.

Сэтгэгдэл (0)