
Хорт хавдар ихэд залуужиж, хүүхэд олноор өвчлөх болсон нь энэ чиглэлийн эмнэлэг нээхийг цаагуураа шаардаж байв. Хэдэн жилийн өмнөөс ийм эмнэлэг байгуулах талаар ярилцаж, Ажиа Гэгээнтэн гэдэг хүн санаачлан, хөрөнгө гаргахаар болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл эл буянт үйлс биллээ олох цаг ойртжээ. ЭХЭМҮТ-ийн дэргэд байгуулагдаж байгаа тэрхүү эмнэлгийг санаачлагч нь буюу Ажиа Гэгээнтний төрсөн өдрөөр, өөрөөр хэлбэл, ирэх есдүгээр сарын 21-нд нээх болжээ. Ингэснээр хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд эргэлт гарна гэж мэргэжлийнхэн үзэж байгаа юм. Энэхүү эмнэлэг сүсэгтэн, буянтнуудын хандив болох хөрөнгөөр босож байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)