
Смартфоныхоо камер болон өнгөний жаазны тусламжтайгаар нүүрний арьсны бохирдлын хэмжээг мэдэх боломжтой системийг “Fujitsu” компанийн лабораторид боловсруулж бэлэн болгожээ. Компанийн ажилтан тайлбарлахдаа “Эмэгтэйчүүд бид нүүрнийхээ арьс хэр зэрэг бохирдсон, ямар өнгөтэй байгааг сайн тодорхойлж чаддаггүй. Энэхүү системийг хэрэглэснээр нүүрний арьсанд үүссэн батга, толбыг илрүүлэх боломжтой юм. Зохих гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсний дараа үр дүн ямар байгааг мөн камер болон өнгөний жаазны тусламжтайгаар мэдэж болно” гэжээ. Түүний ярьснаар арьсны түүхийг энэхүү систем өөртөө агуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, таны арьс хэрхэн өөрчлөгдөж байгааг бүрэн мэдэх боломжтой. “Fujitsu” компани энэ онд багтаж системтэй холбоотой application-ээ үйлдвэрлэж эхлэх юм. Ямар үнэтэй, хэдийд худалдаанд гарах нь тодорхойгүй байна. Компанийн мэргэжилтний ярьснаар энэхүү гайхалтай application бүсгүйчүүдийн байнгын хэрэглээ болох аж.
Сэтгэгдэл (0)