Үр зулбуулдаг эм Монголын ирээдүйг заналхийлж байна

Манай залуус, бүсгүйчүүдийн бэлгийн замбараагүй амьдрал, чиг хандлагаас болж өнөөдөр ДОХ-ын тохиолдол хэдэн зууд хүрч, Монгол Улсын ирээдүй, хойчид заналхийлэх болсон талаар дээр доргүй ярьж байгаа. Энэ сөрөг үзэгдэлтэй зэрэгцээд үр зулбуулдаг эмийн замбараагүй хэрэглээ ДОХ лугаа аюул тарих болжээ. Охид, бүсгүйчүүд хүсээгүй байхдаа жирэмслэх нь өнөөдөр ердийн үзэгдэл болсон. Зарим нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж, үр хөндүүлэн олон хүүхдийн амийг үгүй хийж байгаа нь нууц биш. Нэг хэсэг нь аав, ээж, ар гэрийнхнээсээ нууж, иргэдийн худалдаж буй үр зулбуулдаг гэх баталгаагүй эм хэрэглэдэг байна. Гэвч энэ эмийг хууль бусаар борлуулж байгаа хүмүүс ч тэр, түүнийг нь авч хэрэглэж буй охид бүсгүйчүүд өндөр эрсдэл, аюул өөрсдөдөө болон ирээдүйдээ учруулж буйгаа ойлгодоггүй нь харамсалтай. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саяхан эмийг хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр тусгай ажиллагаа явуулж, “Энэтхэг барааны дэлгүүр” нэртэй хууль бус наймаачдын сүлжээг илрүүлжээ. Эмийн тухай хуульд зааснаар аливаа эмийг зөвхөн Эмийн сангаар дамжуулж, эм барих зөвшөөрөлтэй мэргэжлийн хүн худалдахаар заасан. Гэтэл Энэтхэг барааны дэлгүүрийнхэн лангуун дотроо “Ходоодны эм” хэмээн борлуулж байсан. Худалдан авагчид нь ч өөрсдийнх өө амьдрал, ирээдүйг баллаж, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт оролгүйгээр жирэмсэн болсон хугацаагаа ч сайн мэдэхгүй. “Нэг сартай” хэмээж, үр зулбуулдаг “Mistol-200” хэмээх эм худалдан авч, хэрэглэж байжээ. Ер нь үр зулбуулдаг эмийг эмчийн хараа хяналт дор, жирэмсний тодорхой хоног хугацаатай хүн л хэрэглэх ёстой атал манайхан хугацаагаа ч сайн мэдэхгүй атлаа авч хэрэглэж, эрүүл мэнд, амь нас, ирээдүйгээрээ хохирч байгаа юм. Тухайлбал, энэ он гарсаар зөвхөн Нэгдүгээр амаржих газарт үр зулбуулах эм хэрэглэснээс болж эрүүл мэндээрээ хохирсон 23 хүн хандсан байна. Үүний цаана эх орны минь ирээдүй болсон төдий тооны үрс үрэгдсэн гэсэн үг. Дээрх хүмүүсээс нэг нь амиа алджээ. Бусад төрөх эмнэлэгт хичнээн хүн хандсан талаарх тоог эмнэлгүүд нь гаргаж өгөхгүй байгаа гэдгэг хэргийг шалгаж байгаа гэнэ.
Х.Мөнхзул
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • a (27.123.214.115)

    2014-06-12

    Hi hnaas ene emiig awch boloh we?

  • bi (202.72.245.150)

    2013-06-28

    yana ymar aimar ymbe bi bur ene emnees oir oirhon 2g uuchihsan shde anh huugee 4sart bhad olood tgd anh ene emiig aptikaas auch uuj bs daraa n ahiaad sanamsargu hamgaalahgu yuj bgaad olood ahiad uusan nadad ymarch zouiurgu ym irj bg ymshg l garchihsan shdee daraa n ehod haruulsan zugeer bn l gs odoo ymar negen hor urshg garah boluu meddeg hun bual nadad zuvluguu ogooch emegteichuudiin zoulon gj ih shuu Odoo bol sn hamgaalj bg shuu yrina gdg em sar bur uuj bg aygu sn ym bilee emegteichuudee