Халдварт томуугийн эсрэг шинэ вакцин гаргаж авлаа

Японы эрдэмтэд томууны эсрэг шинэ вакцин гаргаж авчээ. Энэ удаагийн бүтээгдэхүүн нь энгийн наалт шиг харагдах бөгөөд арьсанд зүүгээр хатгахгүй давуу талтайгаас гадна эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэнэ. Нэг см голчтой, дугуй хэлбэртэй наалтан вакцинд олон төрлийн эмийн ургамлаас гадна томуугийн эсрэг үйлчилгээтэй бодисуудыг шингээсэн аж. Уг вакциныг шуу, нуруундаа нааж хэрэглэх юм байна. Хэрэглэхэд хялбар шинэ вакциныг одоогоор туршиж байгаа бөгөөд үр дүн сайн байгаа тухай эрдэмтэд мэдээлсэн байна. Сүүлийн үед эм, бэлдмэлийг наалт хэлбэрээр үйлдвэрлэж буйн нэг нь америк эрдэмтдийн бүтээсэн мэдрэлийн гаралтай толгойн өвчнийг намдаах эм юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)