Эсийн аргаар гарган авсан эрхтэнийг шилжүүлэн суулгаж болно

Шинжлэх ухааны хөгжил, дэвшлийн ололтыг амьдралд тэр бүр хэрэглэх боломжгүй байдаг нь нууц биш. Ялангуяа, анагаах ухааны салбарт гарч буй дэвшилт технологи, тухайлбал хүн, амьтныг хувилах, эсийн аргаар гарган авсан эрхтэнүүдийг шилжүүлэн суулгахыг дэлхийн хэмжээнд тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл Японы эрх баригчид эсийн түвшинд гарган авсан эрхтэнийг хүний биед шилжүүлэн суулгах туршилт явуулахыг албан ёсоор зөвшөөрчээ. Ийм үйл ажиллагааг дэмжсэн анхны улс болж буй Японыг олон улсын эмч, мэргэжилтнүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр япон эмч нар эхний ээлжинд нүдний торлогийн бүрхүүлийг эсийн түвшинд гарган авч, шилжүүлэн суулгахаар болжээ. Олон улсын тэргүүлэгч эмч Масаё Такахасигаар удирдуулан энэ ажлыг гүйцэтгэх багийнхан харах чадвараа алдсан хүмүүсийн арьснаас эсээс олон талын үйл ажиллагаатай эс гаргаж авах аж. Ийнхүү гарган авсан эсийг “бойжуулан” нүдний торлогийн эс бүтээх юм байна. Олон талт үйл ажиллагаатай эс гэдэг нь тодорхой нөхцөлд янз бүрийн эрхтэний эрүүл эсийг бүрдүүлэх чадвартай байдгаараа онцгой аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.11.195.129)

    2013-07-03

    mongold iim boloosoi

  • Зочин (203.194.114.130)

    2013-07-02

    Wow үнэхээр гайхамшигтай хүний бүх эд эрхтнийг өөрийх нь эснээс авч ургуулах боломжтой тэр цаг үе ойртож байгаа нь хүн төрөлхтний хувьд мөнхийн амьдралын эхлэл гэж хэлж болно Тэр цагт хүний амьдрал үндсээрээ өөрчлөгдөнө