ДОХ-ын эсрэг эм гаргалаа

Хүний дархлал олдмол хомсдолын өвчлөлийг эрт үед нь анагаах шинэ эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санал болгож байна. Энэ талаараа тус байгууллага Куала Лумпур хотноо болсон ДОХ-ын асуудлаарх чуулга уулзалтын үеэр мэдээлэв. Уг эмийн ачаар 2025 он гэхэд ДОХ-ын халдвартай гурван сая хүнийг үхлээс аварч чадна хэмээн ДЭМБ мэдэгджээ. Гэхдээ уг эмийг үйлдвэрлэхэд нэлээд хөрөнгө шаардлагатай байгаа аж. Нэг ширхэг шахмал эмэнд гурван төрлийн бодис орсон бөгөөд ДОХ-ын халдвар аваад удаагүй, дархлааны системээ алдаагүй хүмүүст уулгах юм байна. Уг эмийг Алжир, Ар гентин, Бразилд хэдийнэ хэрэглээд эхэлжээ. Улмаар уг эм нь ХДХВ тархаж, дархлааны системийг гэмтээхээс хамгаалж чаддаг нь нотлогдсон байна. Одоогийн тооцооллоор дэлхийн хөгжиж буй орнуудын ДОХ-той иргэдэд хүртээмжтэй байдлаар уг эмийг хүргэхэд 23 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын асуудал эрхэлсэн захирал, доктор Готфрид Хирншол “ДОХ-ыг вакцингүйгээр зогсооно гэдэг амаргүй. Гэхдээ энэхүү шинэ удирдамжийн ачаар ДОХ-оос шалтгаалах үхлийг удаан хугацаанд бууруулж чадна” гэжээ.
М.Азай
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • dulguun (202.126.90.58)

    2013-07-05

    neeree garsan yum bolowuu tegwel ch ih l unetei zaragdah bhdaa

  • (82.145.208.71)

    2013-07-02

    Xepegleed edgepsen xvn bgan bolwu ept ilepdeg dox ch gj bapag bku de bvgd l opoitsn vede vzvvldeg bxda

  • XXX (194.27.10.254)

    2013-07-01

    hudlaa biznes bn aa naad chini