Хүүхдийг эхийн умайнаас хүртэл хулгайлах боллоо

Хятадад хүүхдийн хулгай их байдаг талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд их бичдэг. Сүүлийн үед хүний наймаачдын арга нарийсч, эхийн умайгаас нь хүртэл хулгайлдаг болжээ. Яг ийм хэрэг Хятадын Аньхой мужид гарсан талаар тус улсын "Шинэ нийслэл" сонин бичсэн байна. 6-р сарын 26-нд Тайхэ хошууны жирэмсэн эмэгтэй эмнэлэгт үзүүлэхээр очжээ. Уг нь тэр хэдэн өдрийн өмнө хүүхдээ төрүүлэх ёстой байсан гэнэ. Жирэмсэн эх эмнэлгээс гартал гэнэт толгой эргэж, ухаан алдан унажээ. Түүний нөхөр Жан "Эхнэр маань утсаа авахгүй байсан тул хайж эхэлсэн. Гэтэл нэг мессеж ирсэн" хэмээн ярив. "Эмэгтэйн бие сайн, гэхдээ бяцхан хүүхэд нь зугтаачихсан" гэсэн мессеж иржээ. Ингээд Жан шууд цагдаа дуудсан байна. Жирэмсэн эмэгтэй тэр өдрийнхөө орой 22 цагийн үед төмөр замын буудлын ойролцоо сэржээ. Гэтэл гэдэс нь байхгүй болж, хүүхэд ч алга байлаа. Бүсгүйн санаж байгаа ганц юм бол "Дүл, дүл" гэж хэн нэгэн хэлж байсан гэнэ. Цагдаагийнхан хэрэг үүсгэн мөрдөж байна.
Х.Мөнхзул
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.179.8.82)

    2013-07-03

    Хүн биш адгууснууд... Ямар ч эрүүл хүний толгойд ийм санаа орж ирэхгүйдээ... Арчаагүй бузар новшнууд...

  • busgui (112.72.12.222)

    2013-07-02

    buzariin nowshnuud we araichdee

  • (39.7.44.197)

    2013-07-02

    Yamr aimr yum be

  • jaikbhd (203.91.119.100)

    2013-07-02

    ee burhan min horvoo delkhii min hun gdg amitan yu bolij huvirj bgaa tsag uye veee aimshigtai ymaa