Хагалгаа хийлгээд 8 сар эрхтэн нь хөвчирсөн хэвээр байна
- 2013-07-03
- Эрүүл мэнд
- 0
Америкийн Дэлавер мужийн Ньюарк хотын иргэн 44 настай Дэниел Мэтсгар найман сарын өмнө бэлэг эрхтнийхээ үйл ажиллагааг хэвийн болгох зорилгоор мэс засал хийлгэж, эрхтэндээ сайжруулагч эд суулгуулсан ажээ. Гэвч үүнээс хойш түүний сэрэл байнга хөдөлж, бэлэг эрхтэн нь байнгын "босоо" байдаг болсон тул тэрээр бие болоод сэтгэл зүйн хувьд асуудалд орсон байна. Тэгээд ч "төмсөг" нь волейболын бөмбөг шиг том болж, алхаж гишгэхэд хүртэл хүндрэл учруулах болсон тул мэс заслынхаа эмчийг шүүхэд өгч, багагүй хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүхдэж эхлээд байна. "Үүнээс болоод би дугуй ч унаж чадахаа больсон. Мөн гэртээ тайван суугаад сонин уншчихаж ч чаддаггүй. Учир нь өнөөх байнга л "босоотой" байдаг. Бүжгээр хичээллэх гэтэл хүмүүс хараад их ичгэвтэр байдалд байнга оруулдаг" хэмээн Мэтсгар гомдоллосон байна.Мэтсгарын өмгөөлөгч Майкл Хайден мэс засал хийхдээ эмчийг алдаа гаргасан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин мэс засалч Томас Десперито өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа гэнэ. Тэрээр мэс засал хийхээсээ өмнө учирч болох эрсдэлийг сайн сануулснаа шүүхийн танхимд өгүүлжээ. "Харамсалтай нь хэн нэгний буруугаас болоод эмчийн хийсэн бүхнийг үгүйсгэх зүйл гардаг" гэж мэс засалч ярьсан байна.
Б.Цэцэг

Сэтгэгдэл (0)