Хамгийн их буюу 335 сая төгрөгийн санхүүжилтийг төрөөс “Торгон туул” эмийн сан авдаг
- 2013-07-03
- Эрүүл мэнд
- 0
Даатгуулагчид өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд 80 хүртэлх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Энэ нь даатгуулагчдад төрөөс үзүүлж буй нэг төрлийн үйлчилгээ болдог юм. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилт нийслэлийн хэмжээнд дууссан байна. 2012 онд 4.8 тэрбум, 2013 онд 11 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Нийт 96 орчим эмийн сан хөнгөлөлт үзүүлдэг аж. Энэ санхүүжилтийг олгохдоо тухайн эмийн санд ногдох хүн амын харьяалал гүйцэтгэлийг тооцож байгаад олгодог юм. Хамгийн их буюу 335 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн “Торгон туул” эмийн сан авдаг бол “Нинжнаваг” эмийн сан 110.6 сая, “Монос”-ын салбарууд 45-95 сая төгрөгийг санхүүжилт жилд авдаг гэнэ.О.Сүрэн

Сэтгэгдэл (1)
(122.201.18.43)
iim ih mungu avdag baij emiin sanguud daatgalaar em uguh durgui l bdiin bna leeshd