Ш.Батсайхан: Унасан нэгнээ өшиглөхгүй байх нь ёс зүй, хариуцлагын асуудал
- 2013-07-03
- Улс төр
- 0
МАН-ын “Шинэчлэл 27” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ш.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАН-ын хувьд нэлээн хөдөлгөөн орж байх шиг байна. Намын их хурлаа хэзээ хуралдуулах вэ?
-Намын Их хурлын тухайд одоо хүссэн хүсээгүй хийх байх. Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Их хурлаа хийх нь намд ашигтай юм уу даа гэж харж байсан. Харин одоо бол ямар юманд хөөгдөж байгаа биш яарах хэрэггүй болов уу.Учир нь бидэнд биеэ бэлдэх гурван жил байна. Тиймээс нэлээн ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй шинэчлэгдэх ёстой гэж манай хөдөлгөөнийхөн үзэж байгаа. Намын Их хурлыг зохион байгуулах ажилд намын удирдлагууд намын гишүүдийн үүсгэл санаачлагын байгууллагуудыг идэвхтэй оролцуулна гэж итгэж байна.
- Их хурал нэлээн ширүүхэн болох төлөвтэй байх шиг. Их хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Их хурлаар олон шинэчлэл хийгдэх нь тодорхой боллоо. Гэхдээ бодлогын, үйл ажиллагааны шинэчлэлийг хийхийн төлөө ажиллах болно. Мөн гурван жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулан түүнийг намын анхан шатны байгууллагуудад хэрэгжүүлэх хэрэгтэй. Их хурал мэдээж олон ургальч үзлийг уралдуулсан уур амьсгалд, халуухан болох байх. Гэхдээ намынхаа нийтлэг эрх ашиг дээр нэгдэж чаддагаа бас харуулах хэрэгтэй. Чоно борооноор гэгчийн үлгэрээр зохион байгуулалттай бужигнаан үүсгэж, түүнээсээ ашиг олохоор улайран байгаа хэсэг бүлэг ч намд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний зорилго хэзээ ч биелэхгүй гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.
-Шинэчлэл ярьдаг олон байгууллага гарч ирж байна. Та бүхэн өөр хоорондоо хэр холбоотой ажиллаж байна вэ?
-Ер нь одоогоор тун цөөхөн байна. Намын Их хурал хуралдах дөхсөнтэй холбогдуулан өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй санал солилцож байснаас биш учиргүй хамтарч ажиллаад сүйд болсон юм одоогоор алга. Гэхдээ шинэчлэл ярьж буй үүсгэл санаачлагын байгууллагууд хэн нэгний нөлөөнд автдаг тал гардаг болохоор талцаж, хуваах явдлыг бага гаргаасай гэж бодож байна. Шинэчлэл ярьсан зарим нөхдийг харахад хэн нэгэн хүнийг дэмжиж, тэдний захиалгаар ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байхад бид тэдэнтэй хамтарч ажиллах шаардлага байхгүй.
-Шинэчлэл хэдий хугацааанд хийгдэх бол...Үр дүнг нь яаж харж байна вэ?
-Шинэчлэл гэдэг бол өргөс авч байгаа юм шиг өнөөдөр шийдэгдэх хэрэг биш, урт удаан хугацаанд үргэлжилдэг үйл явц. Бид МАН-д шинэчлэл эхэлсэн гэж хэвлэлийн бага хурал зарлаж байсан тэр үеэс хойш бүтэн жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд намын удирдлагууд хүртэл шинэчлэлийн тухай байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ шинэ хэлбэрээр тодруулсан гээд олон зүйлд шинэ уур амьсгал мэдрэгдэх боллоо. Шинэчлэл хэдэн жил ч үргэлжилж болно, гэхдээ үр дүн л чухал шүү дээ. 2016 онд эхний үр дүн гарна, түүний төлөө ажиллах болно.
-Намын удирдлагуудаас Та бүхэнтэй уулзаж, нэгдсэн ойлголтод хүрэх ажлыг зохион байгуулж байна уу?
-Одоогоор намын удирдлагын зүгээс бидэнтэй уулзах тухай санал ирүүлээгүй ,бид ч уулзах хүсэлт гаргаагүй байна.Түүнээс гадна “Та нар унав уу” гэсэн шиг харь зан гаргаж байгаа “Шинэчлэлийн хороо”-ны гэх хэсэг бүлэг залууст жаахан ёс зүйтэй байхыг сануулмаар байна. Намын удирдлагуудаас удахгүй үүсгэл санаачлагын байгууллагуудыг хүлээж авч уулзах байх гэж найдаж байна. Хэвлэлийн бага хурал хийхдээ Ерөнхий нарийн бичгийн даргын ярьснаас харвал удирдлагууд өөрсдөө хариуцлагаа үүрэх юм байна гэж ойлгосон. Ийм үед нь “Чамаас л боллоо” гээд баалаад байх нь хэр зохимжтой байх вэ. Монгол хүнд нэг сайхан чанар байдаг, унасан нэгнээ өшиглөдөггүй. Энэ бол ёс зүй, хариуцлага гэж би ойлгодог.
Т.БУД

Сэтгэгдэл (10)
jUnjVKYKqCnUxUfgI (5.188.211.10)
MbpgC8 nogepjvtmith, [url=http://sdsvbaytmrkw.com/]sdsvbaytmrkw[/url], [link=http://grxmfzxgwogj.com/]grxmfzxgwogj[/link], http://dcpglwqsrlze.com/
nuUxqGhWiSlk (5.188.211.10)
n4NAjt hoxcpuocouzt, [url=http://fnyxgtgcnqjm.com/]fnyxgtgcnqjm[/url], [link=http://vdralnllmnmx.com/]vdralnllmnmx[/link], http://mkdwrztiufch.com/
fTZwmBfazSJjrtmhwVZ (5.188.211.10)
CHGv2q wgajiwkwcgqs, [url=http://wzmcvlvqzasb.com/]wzmcvlvqzasb[/url], [link=http://xrwitutpdeqz.com/]xrwitutpdeqz[/link], http://rangdovecqtr.com/
IAlmsAbgOlp (5.188.211.10)
z1iKA9 yckeezwtwwwt, [url=http://djrvpquamkzc.com/]djrvpquamkzc[/url], [link=http://ytcfqfspyuhr.com/]ytcfqfspyuhr[/link], http://acuvircdvthg.com/
mbDhZjkejnceYEvOAZ (5.188.211.10)
S1DqKQ ogxaqojerrvo, [url=http://xolmqlgsttuj.com/]xolmqlgsttuj[/url], [link=http://amqotveatvln.com/]amqotveatvln[/link], http://mhuukkmvzdnt.com/
AUgbKwIaiyvhiGliavH (5.188.211.10)
NAIQwK ocaekccqyfnw, [url=http://itzcazqgswqo.com/]itzcazqgswqo[/url], [link=http://qahfdbgyncce.com/]qahfdbgyncce[/link], http://pnleozikyrue.com/
ETvHUhpEqSStiwqYRl (5.188.211.10)
CL33a2 eggbggnnjner, [url=http://naxmgfciiaxc.com/]naxmgfciiaxc[/url], [link=http://fdbaxnvvoftx.com/]fdbaxnvvoftx[/link], http://xiolrbcblrnd.com/
DseNICnvly (5.188.211.35)
7XMYbq http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com
(203.194.115.57)
чи ч харин унасан нэгнийг дэвсээд шээх байх даа муу гөлөг
bataa (27.123.214.113)
Andaa chi sainaa sumbeegiin naiz bj hudlaa bigtii yaria minii naiz ganhuyagiin gar hul biz de. Ganhuyag 2 tald ajillaj chadahgui bolhoor chamaig dotor orood jaahan ambizaa gargaad gol mult garaad toglolt hiisen daalgawar ugsun vv ha ha bi chamaig bolon tsaana hentei uulzaj iim tsaraildagiig medeh yum aa. Ta nar bas muuhai amitad yum aa. Sumbee sainaa ganhuyag munkhbat ta yasan ene namiig hursnuus archih gej heden yum awsan yum shig haragdaj bn. Tom alham hiih gej bgaa yum bn. Tom l hor haragdaj bn teneg hun bg bish hen ch harsan medheer toglood bn. Haanaas ch harsan chi ganhuyagiin duu nar sh dee ta nar. Hudlaa baahan garuud